| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00094/И |
| Дугаар | 157/ШШ2026/00111 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2026/00111
2026 02 26 157/ШШ2026/00111
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: ******* хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж ******* ******* тауэр 13 давхар “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 4 дүгээр баг Уурхайчин ******* 15-05 тоотод оршин суух, Авир овогт *******ын *******д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 10,719,244.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн хууль, эрсдлийн удирдлагын газрын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.*******гээс үндсэн зээл 8,335,472.62 төгрөг, зээлийн хүү 2,216,031.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,962.82 төгрөг, бусад 39,777.50 төгрөг, нийт 10,719,244.48 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...10,719,244.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2026 оны 3 сараас эхэлж төлж эхэлж барагдуулна. Миний ээж Алтантуяа нь цусны хорт хавдраар оношлогдоод бүтэн жил химийн тарианд орсон. Байнга эмчилгээтэй амьдралын хэв маяг алдагдсан. Хүүг нь зогсоож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,719,244.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..10,719,244.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2026 оны 3 сараас эхэлж төлж эхэлж барагдуулна..” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,719,244.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,458 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 186,458 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.*******гээс болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 93,229 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох 10,719,244.48 (арван сая долоон зуун арван есөн мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,458 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******гээс 93,229 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 93,229 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ