2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2026/00897

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 14 191/ШШ2026/00897

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн би,

 

нэхэмжлэгч: ....... дүүрэг, ....... хороо, .............., хаягт оршин байрлах Г......ХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ........ дүүрэг, ........ хороо, ...... байр, ....... тоотод оршин суух Бовогт Х.У. /РД:......./,

 

хариуцагч: .........дүүрэг, ....... хороо, .............. гудамж, ........ тоотод бүртгэлтэй ч ..... дүүрэг, ........... хороо, ........... байр, ......... тоотод оршин суугаа гэх Шовогт Г.Г /РД:.......... нарт холбогдох

 

нэхэмжлэлийн шаардлага: 19,692,353.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Зээлдэгч Х.У, хамтран зээлдэгч Г.Г нар нь 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Г-тай ЗГ1805291015 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулан 21,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Г......ХК нь харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийг гэрээ байгуулагдсан тухай бүр зээлийн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Зээлийн гэрээний хавсралтад заасан Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2027 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 30 сарын хугацаанд зээл, зээлийн хүүг сард 2 удаа (5, 20-нд) буюу гэрээний хугацаанд нийт 60 удаа эргэн төлөлт хийх замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд нийт 18 удаагийн төлөлт хийсэн байх ёстойгоос 2025 оны 3 дугаар сарын 06-наас мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 10 удаагийн төлөлт хийсэн байх бөгөөд үндсэн зээлд 2,542,315.77 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,248,918.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,077.36 төгрөг буюу нийт 3,792,311.76 төгрөг төлсөн болно.

Гэвч, зээлдэгч нар нь анх зээлийн гэрээ байгуулсан үеэс зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 6 сар төлөлт хийхгүй явж байгаад 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлөлт хийсэн байдаг ба энэ нь өмнөх зөрчигдсөн графикийг нөхөх боломжгүй, мөн үүнээс хойш 2 сар гаруй хугацаа өнгөрч байхад дахин огт төлөлт хийгээгүй, хугацаа хэтрүүлсээр байгаа болно.

Хэдийгээр, зээлийн гэрээний эцсийн хугацаа 2027 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр дуусахаар байгаа боловч, өнөөдрийн байдлаар зээлдэгч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, гэрээг зөрчсөөр байна. Банкны зүгээс зээлийг төлүүлэхээр зээлдэгч нартай удаа дараа холбогдож, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч үр дүн гараагүй. Өөрөөр хэлбэл, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгчийн зүгээс зөрчлийг арилгаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, сайн дураар биелүүлэхгүй, банкийг хохироосоор байна.

Зээлийн график зөрчигдсөнөөр үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс гадна Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний 2.6, 3.1.1, 3.3.3-т тус тус заасны дагуу төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нь төлөх үүрэгтэй болно.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх заалт болон хариуцагчтай байгуулсан Зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний 4.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн дээрх зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн болно.

Иймд хариуцагч нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан ЗГ1805291015 тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ний үүрэгт /төгрөгөөр/:

2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх тооцоолол үндсэн зээлийн төлбөр 18,457,684.23 төгрөг, үндсэн хүү 1,215,676.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,993.08 төгрөг, нийт дүн 19,692,353.95 төгрөг.

Бүгд 19,692,353.95 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж Г......ХК-д олгож өгнө үү. ... гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, Н.Д болон хариуцагч Х.У, Г.Г нар шүүхэд бичгээр гаргасан 2026 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Эвлэрлийн гэрээндээ дараах байдлаар харилцан тохиролцсон байна. Үүнд:

...Г-ны нэхэмжлэлтэй, Х.У, Г.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,692,353.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.У, Г.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 2,410,343.02 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хэмжээгээр багасгаж, 17,282,010.93 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 17,282,010.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараах хугацаанд хуваан төлөхөөр тохиролцов.

- 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2026 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг,

- 2027 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

Эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. ... гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г......ХК нь хариуцагч Х.У, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт /үндсэн зээлийн төлбөр 18,457,684.23 төгрөг, үндсэн хүү 1,215,676.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,993.08 төгрөг/ нийт 19,692,353.95 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, зохигчид эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 17,282,010.93 төгрөг болгон багасгасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2027 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд, сар бүрийн 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгүүдэд нэхэмжлэгч, хариуцагч нар ... эвлэрэх эрхтэй байхаар, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр, 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар зохицуулсан.

 

4. Зохигч дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

5. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан зохигчид хуульд заасан үр дагаврыг тайлбарласан ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г......ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.У, Г.Г нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 17,282,010.93 төгрөг болгон багасгасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөг, 2027 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 1,440,167.58 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,412 төгрөгийн тал хувь болох 128,206 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 128,206 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН