Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2026/00113

 

2026          02          26                                     157/ШШ2025/00113

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: ******* хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр 5 давхар, 510 тоот, “******* ББСБ” ХХК ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг ******* 1-1А тоотод оршин суух, ******* овогт *******ийн Энхтүвшинд холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 1,123,124.27 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын       10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*******гээс 7111375799 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 830,072.01 төгрөг, хүү 261,589.61 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 16,462.65 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 1,123,124.27 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

             

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь “*******” ББСБ-аас нэхэмжилсэн 1,123,124.27 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. 2026 оны 6 сар дуусахаас өмнө төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 1,123,124.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1,123,124.27 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. 2026 оны 6 сар дуусахаас өмнө төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч *******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,123,124.27 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,505 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 31,505 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 15,752.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК -нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,123,124.27 (нэг сая нэг зуун хорин гурван мянга нэг зуун хорин дөрвөн төгрөг, хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,505 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гээс 15,752.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 15,752.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ