| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2538000000153 |
| Дугаар | 2025/ДШМ/48 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Б.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/48
000 09 25 000/ДШМ/48
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч: З.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,
Хохирогч: Л.Д,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 000 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 000/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурорын эсэргүүцлээр З.Бод холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 000 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Харуул овгийн Зоригтын Б, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Жсумын Т5 багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РГ000/.
З.Б нь Хөвсгөл аймгийн Жсумын Х 6 дугаар баг, Аийн 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Дг 000 оны 01 дүгээр сарын 20-ны үед “архи уух уу” гэж толгой руу нь шилтэй архиар цохисон, 000 оны 09 дүгээр сарын 07-ны үед “чек калибр” маркийн буугаар “буудна” гэж чиглүүлж, айлган, толгойн тус газарт нь 2-3 удаа цохиж, “чамайг ална” гэж хоолойд нь хутга тулгасан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 000 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө гэртээ унтаж байхад нь “бос” хэмээн алгадсан, 000 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19:00 цаг өнгөрч байхад толгой руу нь 4-5 удаа цохиж, 2-3 удаа алгадан, хоолойг нь боосон, гарч зугтаахад нь барьж авч, үснээс нь зулгааж, хоолойг нь боосны улмаас хохирогч Л.Дгийн эрүүл мэндэд биед баруун дээд, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 000 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 000/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Харуул овогт Зоригтын Быг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”,“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Зоригтын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч З.Бод оногдуулсан ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, энэ хэрэгт шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
Анхан шатны шүүх шүүгдэгч З.Бод холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр зохицуулсан байна.
Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тухайн зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан бөгөөд З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч З.Бод оногдуулсан ялыг 7 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- т заасан "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.
Мөн дээрх зохицуулалт нь хорих ялыг оногдуулж, тэнсэж бус хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч З.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Дд төлөх төлбөргүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 000 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 000/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Бод 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч З.Бод холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь хэсгүүдэд өөрчлөлт оруулж, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа, гэр бүлийн хүнтэйгээ харилцан эвлэрсэн, цаашдаа амар тайван аж төрөх нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Хохирогч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
З.Б нь Хөвсгөл аймгийн Жсумын Х 6 дугаар баг, Аийн 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Дг 000 оны 01 дүгээр сарын 20-ны үед “архи уух уу” гэж толгой руу нь шилтэй архиар цохисон, 000 оны 09 дүгээр сарын 07-ны үед “чек калибр” маркийн буугаар “буудна” гэж чиглүүлж, айлган, толгойн тус газарт нь 2-3 удаа цохиж, “чамайг ална” гэж хоолойд нь хутга тулгасан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 000 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө гэртээ унтаж байхад нь “бос” хэмээн алгадсан, 000 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19:00 цаг өнгөрч байхад толгой руу нь 4-5 удаа цохиж, 2-3 удаа алгадан, хоолойг нь боосон, гарч зугтаахад нь барьж авч, үснээс нь зулгааж, хоолойг нь боосны улмаас хохирогч Л.Дгийн эрүүл мэндэд биед баруун дээд, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч З.Бын дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч Л.Дгийн мэдүүлэг, гэрч Г.О, Ч.У, Б.О, насанд хүрээгүй гэрч Б.О, Ц.Г, нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 000 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 178 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Харин шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч З.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 7 сарын хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилсан тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримталсан байна. Гэтэл энэхүү заалт нь “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах”-аар зохицуулалт тул мөн адил Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх юм.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум анхан шатны шүүхийн 000 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 000/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч З.Бод урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ