Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2026/00114

 

     2026          02           26                                      157/ШШ2026/00114

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 3 дугаар баг Дэнжийн 1-104 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 2 дугаар баг *******-ийн 60 айлын орон сууцанд оршин суух, ******* овогт Ганболдын д холбогдох

“1,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12:30 минутанд Ганболд овогтой Жавзанпагамд 1,200,000 төгрөгийг ажлын хүнээсээ зээл авч өгөн зээл хаах зорилгоор өдрөөр нь зээлдүүлсэн болно. Одоо хүртэл Г.Жавзанпагам нь зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүй, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...1,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр  гаргажээ.

 

Хариуцагч Г. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад    “..1,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Г.ын нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 33,350 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Г. болон  Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 16,675 төгрөг, гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамж 16,675 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 16,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ