| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00116/И |
| Дугаар | 157/ШШ2026/00115 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2026/00115
2026 02 26 157/ШШ2026/00115
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: ******* хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 ******* цогцолборт байрлах “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 4 дүгээр баг ******* 1707 тоотод оршин суух, Боржигон овогт *******гийн *******д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 1,475,832 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.*******гаас үндсэн зээл 1,190,000 төгрөг, зээлийн хүү 256,776 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,056 төгрөг, нийт 1,475,832 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц.******* 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* ББСБ ХХК-ийн 1,475,832 төгрөгийг төлөх нь үнэн тул маргах зүйлгүй. Ирэх 3 сараас ажилд орох тул зээлийг 4 сараас эхлэн төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,475,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ц.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1,475,832 төгрөгийг төлөх нь үнэн тул маргах зүйлгүй. Ирэх 3 сараас ажилд орох тул зээлийг 4 сараас эхлэн төлж барагдуулна.” гэх хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,475,832 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,563 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 38,563 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ц.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 19,281.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******д холбогдох 1,475,832 (нэг сая дөрвөн зуун далан таван мянга найман зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,563 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.*******гаас 19,281.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 19,281.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ