| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2026/00499/И |
| Дугаар | 191/ШШ2026/01519 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/01519
| 2026 01 26 | 191/ШШ2026/01519 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух,******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, гэрч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярхишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд******* дүүргийн хүүхдийн эмнэлэгт асрагчаар ажилласан. Ахин сурах хүсэлтэй байсан боловч гэр бүлийн шалтгаанаас болоод сурч чадалгүй 1986 оноос хойш ажилласан. Ажиллаж байсан хугацааны бичиг баримт архиваар яваад олдоогүй 1986, 1987 он гарч ирэхгүй байна гэсэн. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлаас гарахдаа хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж гараагүй. Иймд миний******* эмнэлэгт 1986 оны 07 сараас 1989 оныг дуустал асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 2-18-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 23-26-р тал, гэрчийн мэдүүлэг.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архиваас холбогдох тушаалууд гараагүй үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.
Нэхэмжлэгч Б.******* Улаанбаатар хотын *** эмнэлэгт 1986 оны 07 сараас 1989 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Улаанбаатар хотын******* газрын харъяа Найрамдлын районы Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн 1988 оны 07 сарын 23-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 117 дугаартай тушаал, 1988 оны 12 сарын 05-ны өдрийн тэтгэмжтэй чөлөө олгох тухай 184 дугаартай тушаал, Улаанбаатар хотын******* газрын харъяа Найрамдлын районы Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн захиргааны даргын 1989 оны 05 сарын 20-ны өдрийн хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригад байгуулах тухай 64 дугаартай тушаал түүний хавсралт, Б.*******ын Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний батлах, 1988 оны Б.*******ын цалингийн тооцооны карт, Б.*******ын хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт дахь ажиллаж байсан талаарх тэмдэглэгээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан Ц.*******ы шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч Ц.*******ы ...Би 1984 онд хүүхдийн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. 1986 онд Б.******* шинээр ажилд орсон. Би ажиллаж байгаад, 1986 оноос 3-р тасагт ажиллаж байхад Б.******* манай тасагт ирсэн. Удалгүй би курст яваад сувилагч болоод буцаад ирэхэд Б.******* ажиллаж байсангэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан Улаанбаатар хотын******* газрын харъяа Найрамдлын районы Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн захиргааны даргын 1989 оны 05 сарын 20-ны өдрийн хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригад байгуулах тухай 64 дугаартай тушаал түүний хавсралтаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Б.*******ын Улаанбаатар хотын******* газрын харьяа Найрамдалын районы Хүүхдийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оны 07 сараас 1989 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын Улаанбаатар хотын******* газрын харьяа Найрамдалын районы Хүүхдийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оны 07 сараас 1989 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ