| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2538001160248 |
| Дугаар | 2025/ДШМ/49 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 10.1.2.11., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/49
000 10 01 000/ДШМ/49
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 000/ШЗ/581 дүгээр захирамжтай, Б.Б, М.Ж нарт холбогдох 2538001160248 дугаартай эрүүгийн хэргийг Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 000 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, Т овогт Бы Б, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мод үржүүлгийн М” ХХК-д ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн А сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй /регистрийн дугаар РД00/.
2.Монгол Улсын иргэн, Аовогт Мгийн Ж, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Т ХХК-д механик ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй /регистрийн дугаар РД00/.
Б.Б, М.Ж нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр П.Сын нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн дотор зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдАгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 000/ШЗ/581 дүгээр захирамжаар хохирогч П.Сын өмгөөлөгч Э.Хулангийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг хангаж, яллагдагч Б.Б, М.Ж нарт холбогдох эрүүгийн 2538001160248 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Б, М.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2538001160248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжийг 000 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдА нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэг хууль заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдээгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн баримтыг үндэслэж шинжээчийн дүгнэлтэд тусгуулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хохирогч нь шүүх шинжээчид үзүүлсний дараа 000 оны 3 дугаар сарын 11-ний өдөр толгойн КТ-д үзүүлсэн талаар өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан байсан. Уг КТ-ийн хариуд хамар яс баруун талдаа шинэ хугарА, таславч баруун тийш мурийсан гэж байх тул нэмэлт шинжилгээ хийлгэж хохирогчийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэх, уг гэмтэл хэзээ үүссэн болохыг тогтоолгох талаар хүсэлтдээ дурдсан байсан. Уг хүсэлтийг мөрдөгчид хүргүүлсэн талаараа прокурорт хүсэлт гаргаж ирүүлсэн байсан. Прокурорын зүгээс хохирогчийн гаргасан хүсэлтийг хянаж үзээд уг хүсэлтийн мөрдөгч хүлээн авсан талаар тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээрх толгойн КТ-д авагдсан гэмтлүүд нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан Хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.1.1-т заасан хүний эрүүл мэндийн хохирлын хөнгөн зэрэг тогтоогдохоор байгаа. Дээрх журмын 3.1.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан. Ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10% алдагдсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарахаар байна. Хохирогч П.Сын өмнө гаргасан гэмтэл дээр дээрх гэмтлүүд нэмэгдэхээр хохирлын зэрэг өөрчлөгдөхөөргүй байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаар дээрх гэмтэл өөрчлөгдөх, уг гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн эсэхийг шинжээч эмчийг оролцуулж тодруулах боломжтой байна. Нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нотлох баримт ханАтай биш байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны хойшлуулах эрх хэмжээ шүүхэд байсаар атал прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.
2.Эрүүл мэндийн даатгалын санг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Түвшинтөгсийг томилсон шийдвэр хэрэгт авагдсан. Үүнтэй холбогдуулан иргэний нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж бичгээр хүсэлт гаргасан, уг хүсэлтдээ хэргийн материА танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаарх өөрийн хүсэл зоригоо илэрхийлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан өөрийн эрхээ эдэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг тогтоосон буюу хэрэгт гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн оролцогчдын эрхийг хуульчилсан зохицуулалт”-ыг үүрэг болгосон заалт мэтээр буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлд хамаарна.
3.Шинжээч эмч Г.0 гаас асууж авсан мэдүүлгийг хохирогчийн өмгөөлөгчид танилцуулаагүй гэсэн дараах үндэслэлээр үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт 000 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хохирогч П.С, түүний өмгөөлөгч Э.Хулан нар гарын үсэг зурсан хэргийн материал танилцуулсан тэмдэглэл авагдсан бөгөөд шинжээчийн дүгнэлттэй 000 оны 4 дүгээр сарын 23- ны өдөр мөн танилцаж санал хүсэлтээ бичгээр илэрхийлж байсан тэмдэглэл зэрэг нь хэрэгт авагдсан байхад шинжээчээс асууж авсан мэдүүлэгтэй танилцаагүй гэж үзэх нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчдын танилцах эрхийг хуульчилсан хуулийн зохицуулалтыг шүүх үүрэг болгосон зохицуулалт мэтээр туйлширч тайлбарлаж хэрэглэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хамаарч байна.
Иймд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход шаардлагатай нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн, хавтаст хэрэгт авагдсан, хэргийн оролцогч нар хэргийн материА танилцсан, шүүгдэгч нарын зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад тогтоогдсон хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой дурдаж өгөөгүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдА нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 000 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 000/ШЗ/581 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “....шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн прокурорын газрын 000 оны 00 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.Б, М.Ж нарыг Хөвсгөл аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр П.Сын нүүрэн тус газарт нь цохиж, хавсарч унагаан өшиглөж, биед нь баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн дотор зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдАгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
000 оны 00 дугаар сарын 07-ны өдрийн 000/ШЗ/581 дугаартай шүүгчийн захирамжаар хохирогчийн өмгөөлөгч Э.Хулангийн гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлтийг хэлэлцэж, “...шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай, ...иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг аваагүй, түүнд хэргийн материал танилцуулаагүй, ...шинжээч эмч Г.Агийн мэдүүлгийг хохирогчийн өмгөөлөгчид танилцуулаагүй...” гэж тус тус үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хэргийн материалыг судлахад, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлд дурдагдсан дээрх асуудлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байжээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 14-т зааснаар нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан эсэх асуудлыг дээрх хуульд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж оролцогчийн эрхийг хангах боломжтой.
Шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах тухай үндэслэлүүдэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шүүх нотолж шийдвэрлэх үүрэгтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, үгүйсгэх, үнэлэх аргагүй нөхцөл байдал хамаарна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан дээрх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Иймд яллагдагч Б.Б, М.Ж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн дээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 000/ШЗ/581 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ