Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2026/00140

 

       2026         03         11                                         157/ШШ2026/00140

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: ******* хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 ******* цогцолборт байрлах “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг ******* дугаар байрны  11 тоотод оршин суух, Боргил овогт *******н *******вт холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 1,6*******,749 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын        26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                                    

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.*******ваас үндсэн зээл 899,*******7 төгрөг, зээлийн хүү 623,712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,610 төгрөг, нийт 1,6*******,749 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч П.*******в шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...*******аас авсан 1,6*******,749 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Одоогоор ээлжийн амралттай байгаа тул 2026 оны 5 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч П.*******вт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,6*******,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар  шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч П.*******в нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1,6*******,749 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Одоогоор ээлжийн амралттай байгаа тул 2026 оны 5 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулна.” гэх хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Иймд хариуцагч П.*******вын нэхэмжлэлийн шаардлага болох 1,6*******,749 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,234 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 41,234 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч П.*******в болон  Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр  20,617 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.*******вт холбогдох 1,652,749 (нэг сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун дөчин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,234 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч П.*******ваас 20,617 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 20,617 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.*******в нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ