Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2026/00028

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ...................... ББСБ ХХК 

 

Хариуцагч: А.Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 5,853,000.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .................... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Зээлдэгч А.Д  нь манай компанитай 2025 оны 02 сарын 04-ний L100072128 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 782610...... зээлийн дансны дугаартай, 311,000 төгрөгийг зээлийн 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 502645.... банкны тоот дансанд,

2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 7801....... зээлийн данстай дугаартай, 706,000 төгрөгийг зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 50264... банкны дансанд,

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 710..... зээлийн дансны дугаартай 3,950,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 300....... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй ба 2025 ны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл, шимтгэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч А.Д-аас үндсэн зээлийн төлбөрт 4,666,649.81 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,097,538.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,972.69 төгрөг, шимтгэл 20,339.97 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,853,000.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би .............. ББСБ ХХК-иас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөрт 4,666,649.81 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,097,538.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,972.69 төгрөг, шимтгэл 20,339.97 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,853,000.77 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын зардал нийт 5,853,000.77 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч А.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,598 төгрөгийн тавин хувь болох 54,299 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 54,299 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54,299 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын зардал нийт 5,853,000.77 төгрөгийг хариуцагч А.Д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,598 төгрөгийн тавин хувь болох 54,299 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 54,299 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч А.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 54,299 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  Н.АРИУНЖАРГАЛ