Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/67

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ч,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Мын Гэд холбогдох эрүүгийн 1817001520067 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б. овогт Мын Г, 1979 оны 02 дугаар сарын 14-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, төмрийн үйлдвэрт цутгагч ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Шивээгийн....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- 2000 онд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар,

2002 онд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

2012 онд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Регистрийн ........... дугаартай,

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч М.Г нь согтуугаар 2018 оны 06 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Шивээгийн 6 тоотод иргэн О.Чийн гуян тус газар шилээр дүрж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад хажуу айлын Сарнай гэх залуу намайг дуудаад би хажуу айлд орсон. гэрт нь Сарнай, Алтанбаатар, Ч ах нар архи уугаад сууж байсан. Тэгээд тэнд архи ууж байгаад гэрээс нь гараад Ч ахтай барилдсан. Би урьд нь архи уусан байсан болохоор нэлээн согтсон байсан. Ч ахыг дахиж барилдах уу гэхэд барилдахгүй гэж байсныг санаж байна. нэг мэдэхэд гартаа аяганы хагархай шил барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

 

Хохирогч О.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дүү Оаагийн гэрт байж байхад С А нар нэг шил архитай орж ирсэн. Тэгээд уугаад дуусаж байхад Г согтуу орж ирсэн. С нэг шил архи авчраад А, С бид 3 гадаа байшингийн буланд ууж байгаад Г бид 2 барилдсан. Г ахиад барилдъя гэхээр нь би барилдахгүй гэж хэлсэн. Тэгээлд сууж байгаад би Алтанбаатарт аягтай архи өгсөн чинь уугаагүй ба би уг архинаас талыг нь уучхаад Гэд өгөөд Атай босоод юм ярихад А яаж байгаа юм гээд Гийн гарт байсан аяганы хагархай руу дайрсан. Тэгээд чи боль гээд Гэд хэлсэн чинь миний баруун гуянаас халуун оргиод шингэн зүйл урсах шиг болохоор нь гараараа дарсан чинь цус гарч байсан. Би Гийг шилээр дүрснийг нь мэдээд эмнэлэг ороод 4 оёдол тавиулсан. Г гартаа миний өгсөн архитай байсан аягыг хагалаад миний баруун талын гуя руу дүрсэн байсан. Би тухайн үед гуяндаа дүрүүлснээ мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

 

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрт Ч ах, С ах, А ах, Г ах нар архи уугаад сууж байсан. Тэд нар Ерөөл нэртэй 0,75 литрийн архи ууж байсан. Архиа уучхаад манай гэрээс гараад урд талд байдаг У эгчийн байшингийн зүүн талын сүүдэрт суугаад дахиад Ерөөл нэртэй 0,75 литрийн архи ууж байсан. Тэр архийг С ах авчирсан байсан. Тэгээд би өөрийнхөө гэрт кино үзээд сууж байхад хашааны гаднаас С ахын хүүхэд ирээд дуудаад аваад явсан. А, Ч, Г ах нар үлдсэн. Би гэртээ киногоо үзээд сууж байхад манай дүү гаднаас гэрт орж ирээд Г ах Ч ах нар хоорондоо муудалцаад байна гэхээр нь би найз Мхээ хамт гэрээс гараад очсон чинь Алтанбаатар ахын зүүн гарын алганаас цус гарсан байсан, мөн Ч ахын гуянаас цус гарч байгаа байдалтай өмдийг нь нэвт гарч байсан. Г ах эр хүн гэдэг чинь дотроо нинжин сэтгэлтэй байдаг юм гээд яриад байсан. Тэр 3 архи уусан согтуу байсан ба хэр согтсон гэдгийг мэдэхгүй байна. Тэгтэл удаагүй цагдаагийн хүмүүс Гийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Шивээгийн 111 тоотод Аын хамт гэрт нь 16 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед Аын гэрт миний зүс мэдэх Г, Ч, А, мөн танихгүй ах нар архи уугаад сууж байсан. Тэд нар Ерөөд нэртэй 0,75 литрийн архи ууж байсан. Архиа ууж дуусчхаад Аын гэрээс гараад гэрийнхээ урд талд хашаан дотор байдаг байшингийн зүүн талын сүүдэрт суугаад мөн архи ууж байсан. Нэг нь яваад архи авчирсан юм шиг байна лээ. Тэр хэдтэй архи ууж байсан ахыг танихгүй С гэж дуудаад байсан шиг санагдаж байна. Хүүхэд нь хашааны гаднаас дуудаад аваад явсан. Тэгээд А, Ч, Г ах нар үлдсэн. А бид 2 гэрт кино үзээд сууж байтал Аын дүү гаднаас орж ирээд Г, Ч ах нар зодолдоод байна гэж хэлсэн. А бид хоёрыг гэрээс гараад очсон чинь Ч, Г ах хоёр хоорондоо бие биеэ заамдаад зогсож байсан. Бид 2 тэр хоёр дээр очоод салгасан чинь Ч ахын баруун талын гуяны ар хэсгээс цус гарч байгаа байдалтай жинсэн өмдийг нэвтэлсэн байсан. Аын ээж Ч ахын өмдийг нь шувтлаад үзсэн чинь баруун гуяын ар хэсэг ангайсан шархтай болсон, шархнаас нь цус гарч байсан. Мөн А ахын зүүн гар талын дунд хуруунаас цус гараад тогтохгүй байсан. Аын ээж О цагдаа дуудсан удаагүй цагдаагийн хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

 

Гэрч О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим С, А 2 нэг шил архи авч орж ирээд надаас энэ архийг ууя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэд нар нэг шил архи уучхаад гараад явсан. Хашаан дотор урд байшингийн зүүн талд дахиад нэг шил архи уусан. Тэгээд С\ хүүхэд нь орж ирээд аваад явсан. Г, А\ нар үлдээд архи ууж байсан. Би гэрт хоол унд хийх гээд байж байхад манай охин Б\ орж ирээд З\ ахын гуянаас цус гарч байна. Г ах стакан хагалаад дүрчихлээ гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Ч ахыг манай дүү Г\ авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр угаадас асгах гээд гарахад хашаан дотор Г, Ч ах хоёр барилдаад байсан. Тэгээд Ч ахын хөл нь өвдөөд байна гээд суусан. Тэгтэл Г ах дахиад барилдъя гэсэн чинь Ч ах миний хөл өвдөөд байна барилдахгүй гэсэн. Тэгээд би гэртээ ороод буцаад гараад ирсэн чинь Г ах гартаа барьсан аягыг байшингийн зүүн талд газар цутгасан цемент дээр хагалаад Ч ахын баруун гуя руу хатгасан. Нэг ах шилийг нь авах гэж байгаад гараа зүссэн. Тэгээд би ээжид хэлсэн чинь ээж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

 

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар 20-ний өдөр 16-ийн орчим Стай дэнжийн Хан-Уул дэлгүүрийн гадаа таараад С нэг шил архи аваад Шивээгийн 06 тоотод У-ийн гэрт очсон. Гэрт нь Ч байсан ба архи ууж байгаад гараад гадаа архи ууж байхад Г хашаанд орж ирсэн. Тэгээд С дахиад нэг шил архи аваад бид нар ууж байхад С-г хүүхэд нь ирээд аваад явсан. Г, Ч нар хоорондоо барилдаж байгаад больсон. Тэгээд Г Чийг ахиад барилдъя гэхэд Ч барилдахгүй гэж хэлсэн. Тэгээд Ч бид 2 юм яриад зогсож байхад Г нэг мэдсэн аяганы хагархай шил барчихсан байсан ба би шилний хагархайг нь булаагаад хашаа давуулаад шидсэн. Тэгэхэд миний гарын долоовор хуруу жаахан зүсэгдсэн, цус гарч байсан. Чийн баруун гуянаас нь цус гарч байсан. Ч бид хоёрыг юм яриад зогсож байхад Г архи аягалж байсан аяганы шилийг хагалаад гуя руу нь дүрсэн юм шиг байна. Би Чтой юм яриад Гийг анзаараагүй. Тэгээд цагдаа ирээд Гийг аваад явсан Чийг дүү нар нь эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

 

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Гтэй хамтран амьдраад 8 жил болж байна. Гийн хоёр хүүхэдтэй. Гэртээ хурц догшин авир гаргаад байдаггүй. Хэдэн хүүхэдтэйгээ эвтэй харьцаатай байдаг. Хар ажилд сайн, амьдралын төлөө явдаг. Олсон мөнгөө гэр орондоо зарцуулдаг. Архи уудаг ч ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

 

Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Гтэй 10 гаруй жил найзалж нөхөрлөж байна. Г нь даруу төлөв зантай. Ямар нэгэн ааш зан гаргаж байгаагүй. Хүнд тусархуу. Архи хааяа хэрэглэдэг ч ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай дүгнэлтэд:

- О.Чийн биед баруун гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,

 

Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай дүгнэлтэд:

- О.Чийн биед баруун гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч М.Г нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 44-60-р тал/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн 1817001520067 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Мын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ