Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00147

 

2026         03         13                                         157/ШШ2026/00147

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр 5 давхар, 510 тоот, “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг Хангайн 6-609 тоотод оршин суух ******* овогт *******гийн *******т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 1,082,708.69 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 04-ниы өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.*******аас 7111185558 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 829,933.57 төгрөг, хүү 219,412.89 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 18,362.23 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 1,082,708.69 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 1,082,708.69 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,082708.69 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний тайлбар болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,082708.69 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,535 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Г.******* болон  Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,267.5 төгрөгийг тус бүр гаргуулж, нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т  холбогдох 1,082,708.69 (нэг сая наян хоёр мянга долоон зуун найман төгрөг жаран есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,535 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 15,267.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 15,267.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ