Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2026/00029

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2026/00029

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ................................... ХК-ийн ............ салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С.Т-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 16,680,313.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ............... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Зээлдэгч С.Т нь .........аас 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1020094251 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 28,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

2025 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, зээлдэгчийг зээлээ төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 47 хоног хугацаа хэтрүүлээд банйа. Иймд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 16,150,000 төгрөг, зээлийн хүү 525,197.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,115.94 төгрөг, нийт 16,680,313.25 төгрөгийг С.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Т  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би ............. ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 16,680,313.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Зээлдэгч С.Т нь ...............наас 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1020094251 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 28,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

2025 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, зээлдэгчийг зээлээ төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 47 хоног хугацаа хэтрүүлээд банйа. Иймд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 16,150,000 төгрөг, зээлийн хүү 525,197.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,115.94 төгрөг, нийт 16,680,313.25 төгрөгийг С.Т-аас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч С.Т  нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,352 төгрөгийн тавин хувь болох 120,675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .............. ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл зээлийн төлбөр 16,150,000 төгрөг, зээлийн хүү 525,197.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,115.94 төгрөг, нийт 16,680,313.25 төгрөгийг С.Т  нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,352 төгрөгийн тавин хувь болох 120,675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 120,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .............. ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Н.АРИУНЖАРГАЛ