Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1001

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Д.А*******

Хариуцагч: Б******* дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд:*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Д.А*******д эзэмшүүлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд*******, гэрч А.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хаягт 2002 оноос хойш одоог хүртэл 14 жил амьдарч байна. Уг газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байхгүй, миний эзэмшилд өгөхгүй байх ямар нэг шалтгаан байхгүй. 

Монгол улсын иргэний хувьд Газрын тухай хуулийн дагуу Б******* дүүргийн Засаг даргад уг газраа эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдоно. Мөн Б******* дүүргийн Засаг дарга О, Нийслэлийн засаг дарга нартай биечлэн уулзаж энэ асуудлыг хэлж байсан болно.

Иймд Б******* дүүргийн Засаг даргын Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн надад эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэр гаргаж өгөхийг Б******* дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б******* дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/533 дугаар захирамжаар иргэн Д.А*******ийн “Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хашаандаа амьдарч, газар эзэмших эрх авч чадахгүй байгаа гомдлын дагуу хянан шалгах ажлын хэсгийг байгуулсан.

Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хашаанд амьдрах иргэдтэй уулзаж ажиллахад бодит байдал дээр иргэн Д.А******* нь тус хашаанд амьдардаггүй бөгөөд иргэн П*******ын Г******* нь өөрийн ах дүү нарын хамт 2 гэр барин амьдарч байна.

П.Г******* нь энэ хашааг иргэн Д.А*******ийн охин болох А*******ийн Б*******гаас худалдаж авсан гэх тайлбарыг өгсөн. Дүүргийн Засаг даргын зүгээс холбогдох хууль, тогтоомжийн дагуу маргаан бүхий дээрх газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж ашиглуулаагүй байхад эзэмших, өмчлөх эрхгүй газрыг худалдсан, худалдан авсан гэх маргааныг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар дүүргийн Засаг даргын зүгээс хүсэлт тавьсан болно.

Б******* дүүргийн Газрын албанд иргэн Д.А*******, иргэн******* нар нь маргаан бүхий дээрх газрыг эзэмших хүсэлтийг өгсөн боловч бодит байдал дээр иргэн Д.А*******ийн хувьд маргаан бүхий газарт амьдардаггүй, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-д “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтын дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй гэж нэхэмжлэгчийг үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээд******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.А*******ийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хашааг 2 хувааж кадастрын зураг хийлгэсэн ба Б*******гийн эзэмшлийн 470 м.кв а тоот газрыг А*******ийн Б*******гаас худалдаж авсан. Үндсэн тоот газар нь А*******ийн нэр дээр байсан бөгөөд Б*******гийн тавьсан зарын дагуу газрыг худалдаж авсан. Үүнийг Д.А******* мэдэж байсан.

Дээрх газрыг тэгшлэхэд 500000 төгрөг, хашаа барьж хаалга хийхэд 1000000 төгрөг гэх зэргээр нийт 2000000 төгрөг зарцуулсан.

Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гэрч А.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: “Би маргаан бүхий газарт 2003 оноос 2006 он хүртэл буюу аавыг хулгай хийж шоронд орохоос өмнө амьдарч байсан. Миний эцэг Д.А******* надад 100000 төгрөг өгч 03 дугаар сарын -ны өдөр газрыг 2 хувааж кадастрын зураг хийлгэсэн. 

Бид кадастрын зургаа газрын албанд бүртгүүлээгүй, мөн газрын гэрчилгээ байхгүй. Дүү аав 2 байнга дарамталдаг байсан учир өөрийн нэр дээр хийлгэсэн кадастрын зургаа үндэслэн хашааг зарж нүүсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.А*******ээс тус шүүхэд гаргасан “Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Д.А*******д эзэмшүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэн Д.А******* 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, иргэн******* 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус Б******* дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлт гаргажээ. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.-д зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хаягт байрлах 470 м.кв газрыг иргэн А.Б******* нь*******ад зарсан гэх бөгөөд уг газар нь газрын мэдээллийн санд бүртгэлгүй, эрх бүхий байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1.-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд газрыг ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг холбогдох хуулиар зохицуулжээ.

Тухайлбал Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .5.3.-д “энэ хуулийн .2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн .2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх эрхийг хуульчилжээ.

Б******* дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/533 дугаар захирамжаар байгуулагдсан “Иргэн Д.А*******ийн ирүүлсэн Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хашаандаа амьдарч, газар эзэмших эрх авч чадахгүй байгаа хүсэлтийг хянан шийдэх” ажлын хэсэг “эзэмших, өмчлөх эрхгүй газрыг худалдсан, худалдан авсан гэх маргааныг цагдаагийн байгууллагаар тогтоолгох нь зүйтэй” гэж дүгнэлт гаргасны дагуу Б******* дүүргийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1941 дүгээр албан бичгээр тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.А*******ийн гомдлыг шалгуулахаар ханджээ. 

Дүүргийн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .5.3.-д заасан эрхийнхээ хүрээнд төрийн өмчийн газрыг иргэнд эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авч ажилласан болох нь тогтоогдож байна. 

Захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус байхыг шаардах бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлуудаар хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын үйлдэл хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .5.3., 27 дугаар зүйлийн 27.4.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А*******ийн “Б******* дүүргийн дүгээр хороо *******ийн дугаар гудамж тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Д.А*******д эзэмшүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН