Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 137/ШШ2026/00157

 

2026         02          28                                     137/ШШ2026/00157

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч 2026 оны 02 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д... аймаг, З... сум, ...-р баг ...-р байрны ... тоотод байрлах, Х... банк ХК /ХХД: ..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.. А... нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Х... банкны Замын-Үүд салбарын төвөөс ... тоот зээлийн гэрээ байгуулан Онлайн цалингийн зээл ... төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч Н... А... нь үндсэн зээлийн гэрээний 2.1.1.3, 2.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж 2026 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээл 1016 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул тус нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нэхэмжлэл гаргахаас өмнө үндсэн зээл, зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү нийт .... төгрөгийг төлсөн байна. Иймд Н.А-оос  ... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг б... ... тоотод оршин суух, Б... Та... овогт Н... А... /РД:..., утас:..../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А... миний бие Х... банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х... банкны нэхэмжилсэн .... төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Н.А нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б