| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/01613/И |
| Дугаар | 191/ШШ2026/01541 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/01541
| 2026 01 26 | 191/ШШ2026/01541 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************************* тоот хаягт оршин суугч ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************************* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулж Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч З.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: З.*******ын төрсөн эгч З. хариуцагчийн хэрэгжүүлж байсан II төслөөс амины орон сууц болон автозогсоол захиалан бариулсан бөгөөд захиалгын гэрээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр З.******* миний нэр дээр шилжүүлсэн. Бид 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай *************************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ болон Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг байгуулан **************************************** хотхонд А212 дугаартай амины орон сууцыг 240,000,000 төгрөг, А эгнээний А02-9 байршилд байрлах дулаан зогсоолыг 20,000,000 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн барагдуулсан бөгөөд төлбөрийн талаар ямар нэгэн маргаангүй. Амины орон сууцыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, автозогсоолыг 2024 оны 1 дүгээр улиралд хүлээн авч одоог хүртэл бодитоор эзэмшиж, ашиглаж байна. Захиалгын гэрээ болон амины орон сууц хүлээлцсэн актыг хуулбарлан нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд эх хувийг нотариат баталгаажуулах боломжгүй гэсэн тул нотариатаар баталгаажуулан өгч чадаагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Төлбөрөө 100 хувь төлж дуусгасан захиалагчид энэ гэрээний 5.1-т заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш 1 нэг жилийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Захиалагчид шилжүүлнэ гэж зааснаар хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг болтол шилжүүлэн өгөөгүй. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 4 дүгээр сарын 28-ны өдөр, 5 дугаар сарын 12-ны өдөр, 7 дугаар сарын 07-ны өдөр, 12 дугаар сарын 07-ны өдөр амины орон сууцыг хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөх ажлыг 2023 оны 2 дугаар улиралд багтаана гэсэн боловч тогтоосон хугацаандаа хийж өгөөгүй. Түүнээс хойш ямар ч холбоо байхгүй, удахгүй гэдэг хариу өгдөг боловч гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Иймд ***************************************хотхонд А212 дугаартай амины орон сууц болон А эгнээний А02-9 байршилд байрлах дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг амины орон сууц болон автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч ******* Хаус ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ********************** хотхон А212 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус хотхоны А эгнээний А02-9 авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны А212 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хариуцагчаас хүлээн зөвшөөрч байна. Харин тус хотхоны А эгнээний А02-9 авто зогсоолын гэрчилгээ гараагүй байгаа учраас энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн маргаан бүхий Амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ иргэн Ц. /рд:УМ88093012/-ийн нэр дээр гарсан байх тул түүний өмчлөх эрх энэхүү маргаанаар зөрчигдөж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно. гэж заасны дагуу
З.*******ын нэхэмжлэлтэй ******* Хаус ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр Ц.ийг оролцуулна. Мөн маргаан бүхий амины орон сууцыг төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор банкны барьцаанд тавьсан ба Зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөгдөж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 720/17 дугаартай **************************************хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай ****************************************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах КН2-А212 дугаартай гэрээ, Захиалагч д амины орон сууц хүлээлцсэн акт хуулбар, Мэдэгдэл-үүд хуулбар, Мемориалын баримт 2 ширхэг, Ж.гийн тодорхойлолт зэргийг, Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4/9232 тоот албан бичгийг гаргуулж бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч З.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлсөн тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: А212 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Тус хотхоны А эгнээний А02-9 авто зогсоолын гэрчилгээ гараагүй байгаа учраас энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн маргаан бүхий Амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ иргэн Ц.ийн нэр дээр гарсан байх тул түүний өмчлөх эрх энэхүү маргаанаар зөрчигдөж байгаа гэж маргажээ.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Ц. нь тайлбар гаргаагүй.
7.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4/9232 тоотоор ...********************* хотхонд А212 дугаартай амины орон сууц, автозогсоолын А эгнээний (02-9) дугаарын талбай гэх хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны хаяг, дугаар тодорхойгүй байх тул уг үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, дугаарыг тодруулж ирүүлнэ үү гэх хариу ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал дахин хүсэлт гаргаагүй байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 720/17 дугаартай ***************************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай ****************************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах КН2-А212 дугаартай гэрээ, Захиалагч З.д амины орон сууц хүлээлцсэн акт хуулбар, Мэдэгдэл-үүд хуулбар, Мемориалын баримт 2 ширхэг, Ж.гийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4/9232 тоот албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
9.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай **************************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах КН2-А212 дугаартай гэрээний үүрэгт************************************ хотхонд А212 дугаартай амины орон сууц болон А эгнээний А02-9 байршилд байрлах дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. тодорхойлов.
10.Талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай ******************************* хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах КН2-А212 дугаартай гэрээ байгуулж, гэрээний 2.1.Захиалагч тал ********************************** хотхонд А212 байршил бүхий нийт 125 м.кв талбай бүхий дотор засал хийгдээгүй амины орон сууцыг захиалан бариулж байгаа болно. 2.3.Гүйцэтгэгч тал захиалгын амины орон сууцыг дор дурдсан стандарт загвар, үнийн нөхцөлийн дагуу захиалгаар барьж өгөхөөр харилцан тохиролцов. Барилгын үнийг Таун ******* амьдрах талбай 114 м.кв, террас, 6 м.кв, тагт 5 м.кв, нийт талбайн хэмжээ 125 м.кв, багу үнэ 240,000,000 төгрөг, 5 дугаар зүйлийн 5.2.Төлбөрөө 100 хувь төлж дуусгасан захиалагчид энэ гэрээний 5.1-т заасны дагуу орон сууцыг 100 хувь хүлээлгэн өгсөнөөс хойш нэг жилийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Захиалагчид шилжүүлнэ гэж, Автомашины зогсоол захиалан бариулах 2023 оны 12 дугаар сарын 01-ний КН2-А212 дугаартай гэрээ байгуулж, дулаан зогсоолын үнэ 20,000,000 төгрөг, үүнээс 17,000,000 төгрөгийг бэлнээр, 3,000,000 төгрөгийг купоноор төлнө гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хавтаст хэргийн 103-108 тал/
11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэх тайлбар гаргаж байгаа боловч хариуцагч ******* ******* ХХК хариу тайлбартаа А212 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн маргаан бүхий Амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ иргэн Ц.ийн нэр дээр гарсан байх тул түүний өмчлөх эрх энэхүү маргаанаар зөрчигдөж байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан байна. /хавтаст хэргийн 48 тал/
12.Үүнээс үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй бөгөөд шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/02494 захирамжаар З.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох Амины орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ц.ийг оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А.Пүрэвдолгорт итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
13.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Бид 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай ******************************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ болон Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг байгуулан ************************************* хотхонд А212 дугаартай амины орон сууцыг 240,000,000 төгрөг, А эгнээний А02-9 байршилд байрлах дулаан зогсоолыг 20,000,000 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн барагдуулсан бөгөөд төлбөрийн талаар ямар нэгэн маргаангүй гэжээ.
14.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан.
15.Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн ******* 144,000,000 төгрөгийг урьдчилгаа 30 хувь 99087499 гэх гүйлгээний утга шилжүүлгийн мемориалын баримт,
2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Жамц 120,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга З.*******аас А205 АОС Z20/017 төлбөр гэх гүйлгээний утга шилжүүлгийн мемориалын баримт ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 110 тал/
16.Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 720/17 дугаартай ********************************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар баримтаас үзэхэд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Жамц 120,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга З.*******аас А205 АОС Z20/017 төлбөр гэх гүйлгээний утга шилжүүлэг хийсэн мемориалын баримтыг дээрх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөр гэж дүгнэхээр байх ба Ж.гийн ******* ******* ХХК-д захиалгаар авсан авто зогсоол болон орон сууцны төлбөрт 120,000,000 төгрөгийг шилжүүлж төлсөн гэх тодорхойлолт ирүүлсэн нь нэхэмжлэгч З.*******ын гаргасан төрсөн эгч З. хариуцагчийн хэрэгжүүлж байсан *********** төслөөс амины орон сууц болон автозогсоол захиалан бариулсан бөгөөд захиалгын гэрээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр З.******* миний нэр дээр шилжүүлсэн гэх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй гэх тайлбараар үгүйсгэгдэж байх тул дээрх 2 шилжүүлгээр 266,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-д шилжүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай ********************************* хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт төлсөн гэж үзэхээргүй байна.
17.Нэхэмжлэгч нь захиалагч З.аас ****************** төслөөс амины орон сууц болон автозогсоол захиалгын гэрээг шилжүүлэн авсан төлбөр төлсөн болохоо нотлох баримт ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
18.Иймд хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч З.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
19.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх нөхцөл бололцоог шүүх хангах, удирдан чиглүүлэх үүрэгтэй боловч үүнд зохигчийн оролцоо чухал учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус хэргийн оролцогчийн үүргийг хуульчилсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд зохигч талууд шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн, нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан ажиллагаа явуулахаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан.
20.Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 720/17 дугаартай ************************ хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ /хуулбар/-нд Гүйцэтгэгч ******* ******* ХХК-ийн Ерөнхий захирал Ц. гэж гарын үсэг зурсан. Мөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр КН2-А212 дугаартай Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо их цуурайтын аманд баригдах II хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах КН2-А212 дугаартай гэрээнд Гүйцэтгэгч ******* ******* ХХК-ийн Ерөнхий захирал Ц.-ийг төлөөлж Ц.******* гэж гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна.
21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*******од 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гардуулах ажиллагаа явуулсан. Гүйцэтгэх захирал Ц.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр А.Пүрэвдолгорт итгэмжлэл олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор шүүхэд хариу тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ц.ийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
22.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ц. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А.Пүрэвдолгорт итгэмжлэл олгожээ. /хавтаст хэргийн 49 тал/
23.Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.******* 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* ******* ХХК-ийн Ерөнхий захирал Ц.ид итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. хэргийн материалтай танилцжээ. /хавтаст хэргийн 130 тал/
24.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* ******* ХХК-ийн Ерөнхий захирал Ц.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгорт шүүх хуралдааны товыг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг тус тус мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Тус шүүхийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн191/ШЗ2025/28863 дугаар, 2025 оны 12 сарын 17-ний өдрийн191/ШЗ2025/54996 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгасан.
25.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* ******* ХХК-ийн Ерөнхий захирал Ц.ийг албадан ирүүлэх боломжгүй талаар 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Илтгэх хуудас ирүүлсэн байх ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх хүсэлт гаргасан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
26.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох *************************************** хотхонд А212 дугаартай амины орон сууц, А эгнээний А02-9 байршилд байрлах дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч З.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ