Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/64

 

 

  

   

 

  2025         09           26                                27.10

 

Ц.Э.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Ц.Э. /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н. /цахимаар/,

Иргэний хариуцагч “ш.О” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х. /цахимаар/,

Хохирогч БНХАУ-ын иргэн W.цахимаар/, түүний өмгөөлөгч Р.М. /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэзаяа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Алдархишигийн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Р.М.гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.Э.д холбогдох 2419001770052 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

........Ц.Э

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Э. нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ........ нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 12.1, 12.3, 12.4, 13.1, 13.2.г заалтуудыг тус тус зөрчин огцом эсрэг урсгал руу орж, улмаар буцаж өөрийн урсгал руу орохдоо тээврийн хэрэгслийг авто зам дээр 2 тийш дайвалзуулан, тэнцвэрийг алдагдуулсны улмаас замаас гарч, осолдсон Ц.Э. эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол учруулж, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн А.амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Ц.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б. овогт Ц. Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.М.н эрүүл мэндэд баруун, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний хэсгийн язарсан шарх, зүүн чамархайн шарх бүхий хүндэвтэр хохирол, Ц.Э.н эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А.ийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э.н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э.д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч Ц.Э.д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,  

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э.с 196,733,018 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.д олгож 35,047,717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч “Ш.о." ХХК-ийн  нэхэмжилсэн 36,243,856.96 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

Хохирогч нар цаашид гарах хохирол, зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Цэрэндулам давж заалдаж ирүүлсэн хяналтын прокурорын Ц.Алдархишигийн ирүүлсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд үндсэн бүрэлдэхүүний шинжийг хангадаг. Түүний хүндрүүлэх шинж буюу 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт заасан зүйлчлэл нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тус тус хүндрүүлж зүйлчилдэг. Эрүүгийн хуульд заасан дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэн гарсан ба гэмт хэргийн улмаас хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бол үүссэн үр дагавраар нь зүйлчлэхгүй. Хамгийн хүнд зүйл ангиар нь зүйлчилнэ гэсэн Улсын дээд шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 109 дугаартай тогтоол байдаг.

Үүнээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол эс үгүй бол хүний амь нас хохирсон тохиолдолд хамгийн хүнд заалтаар нь зүйлчилж хэргийг шийдвэрлэдэг практик тогтсон. Гэтэл анхан шатын шүүхээс хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1,  2.3, 3 дахь хэсэгт зааснаар  тус тусад нь зүйлчлэхээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлтийг дахин үйлдэж гардуулах тухай даалгасан байдаг.

2025 оны 07 сарын 09-ний 60/А дугаартай яллах дүгнэлтдээ шүүгчийн захирамжид зааснаар зүйлчилж байгаа асуудал нь Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаас агуулгын хувьд өөр байгаа учраас зүйлчлэлийг өөрчлөх шаардлагагүй гэдэг байдлаар яллах дүгнэлтийг үйлдэж оруулахад шүүх дахин хойшлуулж, шүүгчийн захирамжид заасан зүйлчлэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчлүүл гэдэг үндэслэлээр тухайн хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3, 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөгдөж орсон. Шүүхээс тус гэмт хэргүүдэд зүйлчлэлийг өөрчил гэж даалгасан байгаа учраас тухайн зүйлчлэлээр хэргийн шүүх хуралдаан болж ял шийтгэл оногдуулсан. Гэхдээ шүүхээс дээрх зүйлчлэлийг өөрчил гэсэн хэр нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 , 2 дахь хэсгийн 2.3,  3 дахь хэсэгт зааснаар өөрчил гэсэн хэр нь тогтоох хэсэгт ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан заалтаа хэрхэх талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт болон тогтоох хэсэгт дурдаагүй.

Гэхдээ анхны үзэл санаа бол тухайн хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлээр оруулснаараа шийдвэрлэх сонирхолтой байгаа. Энэ нь өөрөө хууль хэрэглээнд тогтсон ойлголт учраас энэ зүйл ангиар шийдвэрлэх ёстой байсан хэргийг Эрүүгийн хуулийг шүүгч буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр эхний эсэргүүцлийг бичсэн.

Эсэргүүцлийн хоёр дахь үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн зөрчил нь Шүүхийн шатад хэрэг шилжиж ирсний дараа “Ш.о.” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгож,  “Ш. О.” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Ингээд шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч гээд “Ш.о.” ХХК-иас нэхэмжилсэн төлбөрийг хэрэгсэхгүй орхисугай гэж тайлбарлаж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх гэсэн энэ хуулийн шаардлагыг хангаагүй гэв.

6.Хохирогчийн өмгөөлөгч Р.М. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн асуудлыг шийдэхдээ Эрүүгийн хуульд ямар ямар зүйл ангид заасан гэмт хэргийн шинжтэй байсан, тэр нь аль зүйл заалтаар шийдэгдэх ёстой вэ гэдэг асуудал мэдээж яригдах нь зүй ёсны юм байна. Шийтгэлээ ногдуулахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан. Үүнд  прокурор болон шүүхийн хууль хэрэглээний талаар үүсэж байгаа зөрүүтэй ойлголтын асуудал яригдаж байгаа учраас энийг дээд шатын шүүх нь өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд  шийдээд явчих бүрэн боломжтой. Шүүгдэгчийн хувьд гэм бурууд маргадаггүй. Нэг үйлдлээр хэд хэдэн хүнд, хэд хэдэн зэрэг хохирол учруулчихсан зүйл байгаа. Тэр нь тусдаа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй учраас шүүхээс яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулахыг шаардсан нь зөв гэх суурьтай байна. Иргэний хариуцагч байсан “Ш.о.” ХХК өмнө нь нэхэмжлэгчээр явж байсан ба нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхисон гэдэг асуудалд “Ш.о.” ХХК нь гомдол гаргаагүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Энэ асуудал бол иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Шүүх энэ асуудлыг шийдвэрлэсэн учраас шүүхийг буруутгах үндэслэл байхгүй гэж харж байна.

Миний хувьд гэм хорын хохирлыг  хариуцагчаас гаргуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг болох үеийн хэмжээний буюу 660,000 төгрөгөөр тогтоосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шийдвэр гарах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдээд 792,000 төгрөг болчихсон байсан. Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дах заалтад сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэсэн байдаг. Ашигтайгаар тогтооно гэсэн энэ заалтыг 2 янзын тэр аргачлалын аль ашигтайгаар нь тогтоох, шүүхийн шийдвэр гарах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтооно гэсэн атал хохирогчид ашиггүй байдлаар буюу 660,000 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байна. Нийт гэм хорын хохиролд төлүүлэх шүүхийн шийдвэрээр шаардсан манай хохирол 32,760,000 төгрөгөөр багасгаад гарчхаж байгаа юм. Эрүүгийн хууль тухайн үед эрүүгийн хэм хэмжээний зохицуулалт нь гэмт хэрэг болох үеийн зүйл заалтаар зохицуулна гэдгийг мэдэж байна. Бидний шаардаад байгаа энэ мөнгөн дүн бол иргэний эрх зүйн гэм хорын холбогдолтой зохицуулалт. Гэм хорын холбогдолтой зохицуулалт тухайн үеийнхээ хуулиар шүүхийн шийдвэр гаргах боломжтой.

Мөн “Ш.о.” ХХК-тай холбоотой хэсэгт осол болох үед шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл тус компанийн өмчлөл, эзэмшилд байсан. Бид иргэний нэхэмжлэлийн хариуцагчаар “Ш.о.” ХХК болон Э. нарын аль аль нь байх ёстой гэж үзэж байгаа. Учир нь жолоо барьж байгаад осол гаргасан жолооч хариуцлага хүлээнэ. Түүнчлэн тухайн машины эзэмшигч, өмчлөх болох “Ш.о.” ХХК давхар нөхөх хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д заасан үндэслэлээр “Ш.о.” ХХК-иас гэм хорын хариуцлагыг давхар шаардсан. Гэтэл энэ “Ш.о.” ХХК-ийг шүүх хариуцлагаас чөлөөлж энэ үндэслэлээ юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр Toyota vellfire автомашин фидуцийн гэрээний дагуу “Ш.о.” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн гэх үндэслэлээр тус компаниас гаргуулах тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өмгөөлөгчийн санал үндэслэлгүй гэх товчхон тайлбар хэлчихсэн. Нэгэнт өмч юм бол энэ компани тухайн техник хэрэгслээс үүдэлтэй гэм хорыг хуулиараа хариуцах үүрэгтэй гэж байгаа юм. Тус компанийг хариуцлагаас чөлөөлөх ёсгүй юм гэж үзэж гэм хорын хохирлын 50 хувийг гаргуулах ёстой байсан атал шүүх хуулийг буруугаар хэрэглэсэн.

Шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт шүүгдэгч Э.с гэм хорын хохиролд 196,733,018 төгрөгийг гаргуулах тухай заасан. Гэхдээ энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасантай нийцэхгүй ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д нөхөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд хийхийг бол шийтгэх тогтоолд заах ёстой. Гэтэл энэ гэм хорынхоо хохирлыг хэзээ яаж төлөх нь бол огт заагдаагүй, тодорхойгүй байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөг гаргуулахаар болсон юм байна. Гэтэл энийг хэзээ төлөх вэ, 6 сарын дотор төлөх юм уу, шүүх шийтгэх тогтоолдоо хугацааг тодорхой зааж өгөөгүй ойлгомжгүй байдлыг бий болгож байна гэж үзэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд хугацааг нь заах өөрчлөлтийг оруулах шаардлагатай. Бид хохирлыг 6 сарын дотор барагдуулахыг хариуцагч талд даалгаж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан” гэв.

7.Иргэний хариуцагч “Ш.о.” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг маргаан  2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүгчийн 312 тоот захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Намнансүрэнгийн хүсэлтийн дагуу “Ш.о.” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг нь хүчингүй болгоод иргэний хариуцагчаар оруулах тухай захирамж гарч  05 дугаар сарын 12-ны өдөр захирамжийн дагуу иргэний хариуцагч болсон байсан. Тухайн шүүх хуралд оролцохдоо бидний зүгээс  бид бол иргэний нэхэмжлэгч байх ёстой гэх үндэслэлээ гаргаад хүсэлт тавьсан. Тус хуралд иргэний нэхэмжлэгчээр орох үндэслэл нь Ц.Э.тай байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээр хангах зориулалттай фидуцийн гэрээ байгуулагдсан. Тэр фидуцийн гэрээнд зааснаар автомашин зориулалтын дагуу ашиглах боломжгүй болчихсон байсан. Үүнтэй холбоотойгоор хохирлын асуудал гарч ирсэн нь иргэний хариуцагчийн талаас оролцох болсон шалтгаант холбоотой байгаа учраас буюу бид  хохирогч юм гэдэг үндэслэлийг тавьж тус хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар иргэний нэхэмжлэгч болгосон. Иргэний хариуцагч болсон үндэслэл нь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хариуцагч болчихсон. Шүүхийн шийдвэртээ иргэний нэхэмжлэлтэй холбоотой, мөн хариуцагчаар орсон хэрэгт гомдол байхгүй. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа” гэв.

8.Шүүгдэгч өмгөөлөгч Б.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд орж байгаа тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцсон оролцогчийн хувьд дээрх үйл явдал болсон. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин осол гаргаад энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг зүй болгосон бол тухайн зүйл хэсгийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээх гэдэг нь хууль хэрэглээний тогтсон жишиг бий. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан Улсын дээд шүүхийн 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 109 дугаартай тогтоол бас байдаг. Тэгэхлээр энэ зүйлчлэлтэй холбоотой гаргасан энэ асуудлыг шүүгчийн өмгөөлөгчийн хувьд зөрчил гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол үүнийг давж заалдах шатын шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан зөрчлийг нь шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэж байна.

9.Хохирогч БНХАУ-ын иргэн W. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

10.Шүүгдэгч Ц.Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө тайлбараа дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигээс гаргасан эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн  W.н өмгөөлөгч Р.М.ны  давж заалдсан гомдол зэрэгт үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтээр оруулж ирсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцсоноор яллах дүгнэлтийг өөрчлүүлсэн, иргэний хариуцагчийг буруу тогтоосон боловч түүнд холбогдуулж асуудлыг хэрхэх байсан талаар огт шийдвэрлэлгүй орхигдуулсан, зарим хохирогчийг орхигдуулсан, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлээгүй зэргээр Эрүүгийн хэрэг  хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн алдаанууд гаргасныг  давж заалдах шатны шүүхээс засч зөвтгөх байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Э.нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ... загварын .. дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замаар жолоодон явахдаа огцом эсрэг урсгал руу орж, улмаар буцаж өөрийн урсгал руу орохдоо тээврийн хэрэгслийг авто зам дээр 2 тийш дайвалзуулан, тэнцвэрийг алдагдуулсны улмаас замаас гарч, машиныг онхолдуулснаас болж зорчигч Ц.А.н эрүүл мэндэд тархи доргилт, зүүн сарвууны 3-р хурууны 1-р шивнүүрийн шарх, зүүн саврууны 5-р хурууны хумсны хууларсан шарх бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Н.М.н эрүүл мэндэд баруун, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний хэсгийн язарсан шарх, зүүн чамархайн шарх бүхий хүндэвтэр хохирол, Ц.Э.н эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирлыг тус тус  учруулсан, БНХАУ-ын иргэн А.ийн амь насыг хохироосон үйл баримт болсонд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд прокурорын яллах дүгнэлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлүүлэхээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

4.Прокурор Ц.Алдархишигээс “ ...анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэг үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж баримталсныг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ ерөнхий ангийн заалтыг баримтлаагүй, хэрэв анхан шатны шүүх үйлдэл тус бүрд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол үйлдэл тус бүрд ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэх байсан” гэх зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар”  эсэргүүцэл,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн W.ын өмгөөлөгч Р.М.с “ ...хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш шийтгэх тогтоол гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шийдвэрлэх байсан, ...хохирлыг төлж барагдуулах хугацааг шийтгэх тогтоолд заагаагүй” гэж давж заалдсан гомдлыг тус тус дурдаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаануудыг гаргасныг шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой байна гэж үзсэн.

Учир нь: Хэргийн үйл баримтыг хянан хэлэлцвэл шүүгдэгч Ц.Э.н Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4.б буюу ...хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх, 12.1 буюу жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна,  12.3 буюу жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4 буюу тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна цагт 80км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, 13.1 буюу жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2 буюу гүйцэт түрүүлэхийг хориглосон буюу “г”-д зааснаар араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэт түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед хориглоно гэх заалтуудыг тус тус зөрчин огцом эсрэг урсгал руу орж, улмаар буцаж өөрийн урсгал руу орохдоо тээврийн хэрэгслийг авто зам дээр 2 тийш дайвалзуулан, тэнцвэрийг алдагдуулсны улмаас замаас гарч, машин онхолдон зорчигч Ц.А.н эрүүл мэндэд тархи доргилт, зүүн сарвууны 3-р хурууны 1-р шивнүүрийн шарх, зүүн саврууны 5-р хурууны хумсны хууларсан шарх бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Н.М.н эрүүл мэндэд баруун, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний хэсгийн язарсан шарх, зүүн чамархайн шарх бүхий хүндэвтэр хохирол, Ц.Э.н эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учирсан, БНХАУ-ын иргэн А.ийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт тус тус заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол, ... энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэсэн гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн.

Шүүгдэгчийн гэм буруутай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан үндэслэл, журмын дагуу олж авсан мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон ба мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд хэргийн оролцогч нарт хавтаст хэрэгтэй танилцуулсан, тэдний зүгээс тусгайлан санал, хүсэлт гаргаагүй ба эрхийг нь хасаж хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Э.ын үйлдлийн улмаас 1 хүн хөнгөн гэмтэл, 1 хүн хүндэвтэр гэмтэл, 1 хүн хүнд гэмтэл, 1 хүний амь нас хохирсон хор уршиг учирсан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин осол гаргаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль хэрэглээний тогтсон жишиг болсон байхад анхан шатны шүүх прокуророос анхнаасаа хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж, яллах дүгнэлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар гэж үйлдэл тус бүрд нь яллуулахаар дүгнэлтэд өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж гэм буруутайд тооцож  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх алдаа болсон.

6.Гэхдээ анхан шатны шүүх ял оногдуулахдаа нэгтгэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 6 жилийн хугацаагаар хасч, дөрвөн жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний хувийн болон гэм буруугийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг нэгтгэж 27.10 дугаар зүйлийн хамгийн хүнд ялтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хэргийн бодит байдалд нийцэх ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж ял оногдуулах нөхцөл болно.

Энэ нөхцөл байдал нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар өөрчлөлт оруулах үндэслэл болох тул энэ тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг шийдвэрийнхээ үндэслэл болгож тайлбарласныг прокурор тогтоох хэсэгтээ мөн баримталж ял оногдуулах байсан гэх прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх үндэслэл нь энэ хэргийн нөхцөлд тохироогүй.

Шүүгдэгч Ц.Э.н үйлдэл нь нэг үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан үйлдэл бий болсон.

7.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А.н эрүүл мэндэд тархи доргилт, зүүн сарвууны 3-р хурууны 1-р шивнүүрийн шарх, зүүн саврууны 5-р хурууны хумсны хууларсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан, хэрэгт түүнийг хохирогчоор тогтоож /1хх57-63/, биед нь үзлэг хийж, хөнгөн хохирол учирсныг  шинжээч /1хх121/ тодорхойлсон, эрүүл мэнддээ БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн баримтууд хэрэгт авагдсан /1хх 64-71/ байхад энэ хүнд учирсан эрүүл мэндийн хохирлын асуудлыг яллах дүгнэлт болон анхан шатны шүүх орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс хохирлын баримтуудаа бүрдүүлэн жич иргэний журмаар хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр гэж шийтгэх тогтоолд зааж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нэг үндэслэл болгосон.

8.Хохирогч БНХАУ-ын иргэн А.ийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн W.ын өмгөөлөгч Р.Мэндсайханаас гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй байна гэж давж заалдах шүүх үзсэн.

Гэмт хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааны талаар заасан байдаг тул шүүх хохирогчид учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ 2024 оны 04 дүгээр сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 660,000 төгрөгөөр хохирлыг тооцож  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв юм.

Шүүх амь хохирогч А.ийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн W.ын сэтгэцэд дөрөвдүгээр зэргийн хор уршиг учирсан болохыг тогтоосон ба шүүх хохирлыг тооцохдоо Улсын дээд шүүхээс тогтоосон жишиг аргачлал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан аргачлалуудаас аль ашигтай хувилбарыг сонгож шүүх шийдвэрлэж болох талаар Улсын дээд шүүхийн тайлбарт үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар тооцож 161,370,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирол дээр оршуулгын зардал, БНХАУ-аас МУ-д ирж очсоны замын зардал, буудал зэрэгт тус тус зарцуулагдсан зардлуудыг нэмж 196,733,018 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин шүүхийн шийдвэрт хохирлыг төлөх хугацааг заах боломжгүй, шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар биелэгдэх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамааралтай, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа жичдээ шийдвэрлэгдэх асуудал болно.

Эдгээр үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Мэндсайханаас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Шүүгдэгч Ц.Э.н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  зээлдэгч “Ш. о” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах  фидуцийн гэрээний барьцаа хөрөнгө байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл болох ажил олгогч, тээврийн хэрэгслийн өмчлөгч гэх шинжүүдийг буруугаар тайлбарлаж “Ш.о.” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь буруу болсон ба ингэхдээ шийтгэх тогтоолд уг иргэний хариуцагчаар хэрхэх гэж байсан талаар шийдвэрлээгүй, үндэслэлгүй гаргасан захирамжаа хэрхэх талаар мөн орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Ц.Э., “Ш.о.” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч “Ш. О.” ХХК зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах фидуцийн гэрээ /3хх 51-55/ зэргээр тогтоогдсон тул “Ш.о.” ХХК-ийг ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэхгүй юм.

10.”Ш.о.” ХХК-ийг мөрдөгчөөс иргэний нэхэмжлэгч /2хх-45х/-ээр тогтоосон ба иргэний нэхэмжлэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 32,342,856,96 төгрөг, хүү 3,386,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 513,586,80 төгрөг, нийт 36,243,139.80 төгрөгийг шүүгдэгч Ц.Э.с гаргуулахаар нэхэмжилсэн /3хх142-145/, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл заалгүйгээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь мөн буруу болсон тул “Ш.о.” ХХК-иас нэхэмжилсэн зээл буюу 36,243,139.80 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Энэ нөхцөл байдал нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлд хамаарах тул өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасанд хамаарч байна.

11.Эдгээр нөхцөл байдал, үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасанд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3-т зааснаар” гэснийг хасч “ Шүүгдэгч Ц.н Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А.т хөнгөн хохирол, хохирогч Н.М.д хүндэвтэр хохирол,  хохирогч Ц.Э.т хүнд хохирол, хохирогч БНХАУ-ын иргэн А.)-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

7 дугаар заалтад “ ...иргэний нэхэмжлэгч “Ш.о.” ХХК-ийн нэхэмжилсэн 36,243,139.80 төгрөгийн зээлийг шүүгдэгч Ц.Э.с гаргуулж иргэний нэхэмжлэгч “Ш.о.” ХХК-д олгосугай “ гэж,

8 дугаар заалтад “ ...хохирогч Ц.А.г, хохирогч Н.М., хохирогч Ц.Эрдэмбилэг нар нь эмчилгээтэй холбоотой зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Эн.с жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, өмгөөлөгч Р.Мэндсайханаас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.