Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2026/00164

 

2026        03          02                                       137/ШШ2026/00164

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                           хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ц-аад холбогдох зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д... аймаг, З... сум, ...-р баг ...-р байрны ... тоотод байрлах, Х... банк ХК /ХХД: ..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д-ийн Ц... нь 2023 оны 03 сарын 04-ны өдөр Х... банкны Замын-Үүд салбарын төвөөс ... тоот зээлийн гэрээ байгуулан Онлайн цалингийн зээл ... төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч Д-ийн Ц... нь үндсэн зээлийн гэрээний 2.1.1.3, 2.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж 2026 оны 02 сарын 02-ны өдрийн байдлаар зээл 479 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул тус нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нэхэмжлэл гаргахаас өмнө үндсэн зээл, зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү нийт ... төгрөгийг төлсөн байна. Иймд Д.Ц-аас ... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сум ...-р баг, борхойн ... тоотод оршин суух, Б... овогт Д-ийн Ц... /РД: ..., утас:.../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д... овогтой Ц... миний бие нь Х... банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн .... төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х... б... ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ц-аад холбогдох зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц нь зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ц-аад холбогдох зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ц нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

   3. Хариуцагч Д.Ц нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б