Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00030

 

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00030

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... ХХК 

 

Хариуцагч: Ш.Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ................ ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2006013.......... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006........... дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, .................. ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 216/МА2025/00............. дугаартай магадлалаар тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 306/ШШ2025/00............. дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ю нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........... ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Нэг. ....................... Г нь манай компанид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа дараах хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. Үүнд:

- ............ үйлдвэрийн барилга дахин давтан битүүмжилсэн тухай.

        Тухайн үл хөдлөх хөрөнгийг (................. үйлдвэрийн барилгыг) өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжилсэн байтал дахин давтан 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийг хураах, шилжүүлэх журам-ын үндсэн зарчим, дарааллыг зөрчиж болзошгүй байна.

        Хэрэв өмнөх тогтоол нь хууль болон процессын шаардлагыг зөрчсөн буюу хууль бус байсан бол бид тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл авч, өр төлбөрөө төлж барагдуулах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой байлаа.

        Энэ талаар манай компанийн зүгээс эсгийний үйлдвэрийн өмнөх тогтоолоос чөлөөлүүлэх хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч уг хүсэлтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Төрийн албаны удирдлагын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу тохирох хугацаанд албан ёсны бичгээр хариу өгөөгүй нь эрх бүхий байгууллага ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

- .................. ХХК-ийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн ч мэдэгдэл өгөөгүй

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох талуудад заавал мэдэгдэх, шийдвэрийн хуулбарыг гардуулах үүрэгтэй байтал ................ ХХК-ийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн тухай бидэнд албан бичиг, мэдэгдэх хуудас огт ирүүлээгүй.

   Энэ нь Компанийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан сонирхогч этгээдэд шийдвэрээ танилцуулах, мэдээлэх үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн эрх түдгэлзэх нь компанийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хийх, санхүүгийн харилцаанд орох боломжийг шууд хязгаарладаг ноцтой үр дагавартай шийдвэр тул хуульд заасан бүрэн бичиг баримт, үндэслэлийг танилцуулах шаардлагатай. Гэвч бидэнд холбогдох шийдвэр огт танилцуулагдаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны, ил тод байх зарчимтай нийцэхгүй байна. Мөн хууль зүйн үндэслэл, гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй байгаа.

- Манай эзэмшилд байхгүй 13000 мкв газрыг дахин битүүмжилсэн тухай.

       Г-1901000.... дугаартай, 13000 мкв талбай бүхий газар нь өмнө нь ...................ны гүйцэтгэх ажиллагааны үр дүнд тус банкны өмчлөлд шилжсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дахин уг газрыг манай нэр дээр байна хэмээн үзэж, битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан Шийдвэр гүйцэтгэхэд хамрагдах эд хөрөнгө нь өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц, харьяалал нь тодорхой, эзэмшигч нь тогтоогдсон байх шаардлагыг зөрчиж байгаа бөгөөд бидний эзэмшилд байхгүй хөрөнгийг үндэслэлгүйгээр битүүмжилж буй хууль бус үйл ажиллагаа юм.

Дээр дурдсан нөхцөл байдал нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн өр төлбөрт дүйцэхүйц хэмжээний эд хөрөнгийг хуульд заасан журмаар битүүмжлэх, дуудлага худалдаагаар борлуулах зэргээр хэрэгжих ёстой гэсэн зарчмыг зөрчиж байна. Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь сулруулж, үйлдвэрлэлийг боймлох зорилготой арга хэмжээ авагдаж байгаа мэт сөрөг үр дагавар үүсэж байна. Одоогийн арга хэмжээнүүд нь манай үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, өр төлбөр барагдуулах биш харин үйлдвэрлэлээ зогсооход хүргэх, улмаар санхүүгийн хүндрэл улам нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байна.

 

2. .......................-аас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/0... дугаар тогтоолоор өмнө гаргасан битүүмжлэх болон хураах тогтоолуудыг хүчингүй болгосон нь тухайн тогтоолууд хууль зөрчсөн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. Гэсэн атлаа уг шийдвэрийн дараа дараах шинэ тогтоолуудыг гаргасан нь өмнөх хууль зөрчсөн үйлдлийг нэр өөрчлөн үргэлжлүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй алхам болсныг нотолж байна. Үүнд:

2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-.... дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол;

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006013...... дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол;

Эдгээр тогтоолууд нь: Хамрах эд хөрөнгө, үндэслэл, гүйцэтгэлийн зорилго, бүрдэл бүхий материалын хувьд өмнөхтэй ижил байна;

Өмнөх тогтоолуудыг хүчингүй болгосон шалтгаан (нотлох баримтын дутагдал, хууль зүйн үндэслэлгүй байдал) арилсан талаар ямар ч шинэ нөхцөл үүсээгүй байхад дахин тогтоол гаргасан;

Шинжээчийн томилгооны хүрээнд гаргасан дүгнэлт нь өмнөх буюу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн үзлэг, хэмжилтийн мэдээллийг ашигласан нь шинээр үзлэг хийгдээгүй, өмнөх хууль зөрчсөн ажиллагааг нотолгооны түвшинд дахин хэрэглэх оролдлого болсон байна.

Эдгээр нөхцөл байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47, 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагуудыг дахин ноцтой зөрчиж байна.

Манай компаниас дээрх хэрэгт холбогдуулан гаргасан анхны нэхэмжлэлийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл бүрдсэн гэж үзэж, энэхүү хүсэлтийг гаргаж байна.

 

3. Нэхэмжлэгч ............... ХХК нь ..................тай байгуулсан агуулахын түрээсийн гэрээтэй холбоотойгоор үүссэн 35,425,000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 186,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Энэ ажиллагааны хүрээнд .................. ХХК-иар нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа барилга байгууламж, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн:

            Барилга байгууламжийг 485,465,674 төгрөгөөр,

            Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 16,598,400 төгрөгөөр тус тус үнэлсэн болно.

Гэвч дээрх үнэлгээ дараах шалтгаануудын улмаас үндэслэлгүй, хууль ёсны шаардлага хангаагүй хэмээн бид үзэж, нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

- Газрын үнэлгээ зөрүүтэй, бараг тусгагдаагүй:

Барилга доорх газрын зах зээлийн үнэ цэнэ үнэлгээнд бараг тусгагдаагүй. Гэтэл уг газар нь үйлдвэрлэлийн зориулалттай, байршлын хувьд үнэ цэн бүхий газар юм. Бүх үзүүлэлтээрээ харьцуулахад дээрх үнэлгээ нь бодит зах зээлийн үнэлгээнээс хэт бага тогтоогдсон байна. Энэ нь эдийн засгийн ноцтой хохирол учруулах нөхцөлтэй.

- Хууль зүйн үндэслэлгүй болох нь цаг хугацааны зөрүүгээр нотлож байна:

Үнэлгээний тайланд дурдсанаар үнэлгээ хийлгэх шийдвэр буюу тогтоол нь 2025 оны 06-р сарын 13-ны өдөр гарсан гэж тэмдэглэгдсэн байна. Гэтэл үнэлгээний үзлэг, актыг 2025 оны 05-р сарын 21-нд буюу тогтоолоос өмнө хийсэн байх нь тогтоогдож байгаа нь цаг хугацааны хувьд зөрчилтэй, хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг илтгэж байна. Үнэлгээ хийх үндэслэл болох тогтоол гарахаас өмнө, хууль ёсны шийдвэргүйгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлэгээ хийгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйл-д заасан хуульд нийцээгүй үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгох нөхцөлд хамаарна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2006013............. дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах;

2. ............. ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах;

3. Манай компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах;

4. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 200601............ дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006................. дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах,

5. Дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийг хохироосон албан тушаалтануудад хариуцлага тооцуулах.

6................. ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах.

Эдгээр хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас хууль бусаар манай компанинд эдийн засгийн хохирол учрах тул үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Он шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралд оролцож байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Манай компани яагаад энэ нэхэмжлэлийг гаргах болсон талаарх товч тайлбар хэлье. Манай компани урьд нь их хэмжээгээр авсан түүхий эдийн ханш зах зээл дээр огцом унаж, ханшийн уналтын зөрүүнээс болоод өндөр хохирол амсаж, санхүүгийн хүндрэлд орсон учраас банкны өрөнд хүүтэй зээлээ төлж чадахгүй болж, нийгмийн даатгалын өр төлбөрөө ч мөн хоцроож төлж эхэлсэн. Тэр хүндрэлтэй цагт өр төлбөр хуримтлагдсан байсан. Нийгмийн даатгалын байгууллага өр төлбөр барагдуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг манай компани эвийн журмаар шийдвэрлэж график гаргаж төлье гэдэг тохиролцоонд хүрээд эвлэрсэн боловч тухайн үед Дэлхий нийт болон Монгол улсад ковидын цар тахал, аюултай өвчин тархаж, хорио цээрийн дэглэм тогтоосноос болоод бидний бизнесийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болж, тухайн тохиролцсон графикийн дагуу өр төлбөрөө төлөх боломжгүй болсон учраас шийдвэр гүйцэтгэлийн байгууллага өр төлбөрийг барагдуулах үүднээс албадан гүйцэтгэх ажиллагаа руу шилжсэн. Албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш бид сар болгон тогтмол өөрсдийн чадах чинээгээр өр төлбөрийг төлж барагдуулж байсан. Гэтэл бизнесийн орчин, нөхцөл улам хүндэрч банкны зээл болон бусад өр төлбөрөө төлөхөд улам хүнд болсон үед бид хамгийн хүндрэлтэй том өр төлбөрөө ......тай тохиролцоонд хүрч шийдвэрлэж бизнесийн нөхцөл байдал сайжрах, өр төлбөрөө төлөх боломж харагдаж, үйл ажиллагаагаа сэргээж явуулах боломж гарсан учраас эсгийний үйлдвэрийн барилгаа барьцаанд тавихдаа банк санхүүгийн байгууллагатай тохиролцож зээл авч эргэлтийн хөрөнгөтэй болоод өр төлбөрөө богино хугацаанд барагдуулах боломж харагдаж байна гэж шийдвэр гүйцэтгэх байгууллагын өмнөх даргад өр төлбөрөө хурдан төлөх боломжтой байна гэж албан хүсэлт өгч байсан боловч бидний хүсэлтийг шийдээгүй байхад ажил нь өөрчлөгдөж өөр удирдлага ирсэн. Бид дараагийн удирдлагаас нь албан бичиг, хүсэлтийн хариуг нэхэж сануулсан боловч үл тоож, өмнөх удирдлага солигдсон гэх шалтгаан хэлж биднийг үл тоож одоог хүртэл хариу өгөөгүй байгаа. Хэт нэг талыг барьсан хүнд суртлаас болоод манай компани өр төлбөрөөсөө гарах боломжоо алдсан. Хохирсон гэж үзэж байна. Манай байгууллага нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийн хэмжээнээс манай эсгий үйлдвэрлэлийн барилгыг тухайн жилийн зах зээлийн ханшаар тооцож үзэхэд 5-6 дахин үнийн дүнтэй байхад хөрөнгийг маань ажлын байр үгүй болгох замаар өр төлбөрийг төлүүлэх гээд байгааг гайхаж байна. Би үүнийг тодруулж яриад байгаа гол шалтгаан нь Нийгмийн даатгалын байгууллага, ................ манай компани харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой гэдгийг удаа дараа шийдвэр гүйцэтгэх байгууллагад санал тавьсан асуудлаа сануулж хэлээд байна. Манай өр төлбөрийг албадан төлүүлэх ажиллагаа явуулахдаа эд нар манай компанийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн. Эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан. Үнэлгээний компани томилох, үнэлүүлсэн зэрэг тогтоолууд нь бүгд хууль ёсны биш явагдсан. Жишээлбэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн байсныг бид мэдээгүй явж байгаад улсын бүртгэл дээр компанитай холбоотой ажил гараад мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нар бидэнд мэдэгдэж, танилцуулах ёстой байтал танилцуулаагүй. Бид нар уг асуудлыг шүүхийн нотлох баримттай танилцах үедээ анх мэдсэн. Ингэж байгууллагын эрхийг дур мэдэж шийдэх нь хууль ёсны үзэл байна уу, үгүй юу гэдгийг тодруулаагүй. Мөн мэдэх эрхээр хангаагүй. Ийм олон үйл явдлуудыг гаргасан. Мөн энэ тогтоолуудыг гаргахдаа дандаа хууль бус ажиллагаа явуулсан. Хууль бус ажиллагааны илрэл нь шийдвэр гүйцэтгэгчийн өмнөх гаргасан хууль зөрчсөн тогтоолуудыг дээд удирдах шатны дарга зөрчлөө засаж, зөвтгөн гаргасан тогтоолууд нь бас хууль зөрчиж хуулийн дагуу явагдаагүй байна гэж үзэж байна. Манай компанийн шаардаад байгаа асуудал нь бид өр төлбөрөө өөр замаар төлмөөр байна. Хэрвээ эд хөрөнгө хураах, битүүмжлэх, үнэлэх, дуудлага худалдаанд оруулах шаардлагатай бол энэ ажлуудаа хууль ёсны дагуу явуулж бидний эрх ашгийг хангаж, манай компанийг хохироохгүй ажил гэж шаардаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0701 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай, дээд шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслээд хуулийн дагуу бид нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж өгнө үү гэж хүсэлт тавьж байна гэв.

 

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ю шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.............................. шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Ю би тус газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/000.... дугаартай захирамжаар ............ хувьцаат компаниас 146 220 674 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч ............... хувьцаат компани шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлж барагдуулаагүй тул ........... хувьцаат компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү19001............... дугаартай Г...........-ын улаан грашийн зүүн талд байрлах 340 м2 талбайтай эсгийний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг нэхэмжлэл дээрээ 28-ны өдөр гээд андуураад бичсэн байсан. Манай тогтоол дээр 08-ны өдөр гэсэн байгаа. 200601............ дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Уг хөрөнгийг битүүмжилснээс хойш 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20060........ дугаартай битүүмжлэх, хураах, чөлөөлөх тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор чөлөөлсөн тул 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136/10 дугаартай хөрөнгийн эрх битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасны дагуу хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан. Төлбөр төлөгч .................. хувьцаат компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 1901........... дугаартай...............ийн зүүн талд байрлах 340.6 м2 талбайтай эсгийний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 200601........ дугаартай битүүмжлэх тогтоолийн нэг хувийг тухайн өдрөө баталгаат шуудангаар явуулсан. Төлбөр төлөгч .............. хувьцаат компанийн 25 хувийг эзэмшигч О-ийн газрыг түүхчилсэн лавлагаа, кадастрын зураг, мөн газрын хэмжээ өөрчлөгдсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дахь заалтыг үндэслээд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20060136/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060136/14 дугаартай тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20060136/16 дугаартай шинжээч томилох тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон. Төлбөр төлөгч ............................ хувьцаат компанид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан хууль журмын дагуу ажиллагаагаа явуулж байна гэв.

 

Дөрөв. Нэхэмжлэгчээс: Нотлох баримтаар нэхэмжлэл /хх-н 1-3 хуудас/, .............. ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4 дүгээр хуудас/, ............... ХХК-ийн дүрэм /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/2... дугаартай Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 10 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2006013.... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ын хуулбар /хх-ийн 11-12 хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20060..... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ын хуулбар /хх-н 13-14 хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060136/14 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол-ын хуулбар /хх-н 15-р хуудас/, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай шаардлага /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, ...................ын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2006013.... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх-н 56-57 хуудас/, эд хөрөнгө хураах тухай 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136/19 дугаартай тогтоол-ын хуулбар /хх-н 58-59 хуудас/, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Т/2516 дугаартай ................... ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт /хх-н 76-84 хуудас/, ............... ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /хх-н 85-86 хуудас/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Тав. Хариуцагчаас: Нотлох баримтаар 2020 оны Үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн лавлагаа, хариу, Улсын бүртгэлийн өмчлөх эрх шилжүүлэх, хөрөнгийн эрх сэргээх тухай, Хөрөнгийн эрх сэргээх тогтоол, Дууссан тогтоол, Битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчингүй болгох тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Лавлагаа, Хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хөрөнгө хураах тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Мэдэгдэл, Шинжээч томилох тогтоол, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шинжээч томилох тоггоол, Шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, Шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнэлгээний тайлан, Мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 134/ГХ2020/0.... дугаартай гүйцэтгэх хуудас /2 дугаар хх-ийн 64 дүгээр хуудас/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /2 дугаар хх-ийн 65-68 дугаар хуудас/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 69 дүгээр хуудас/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 70 дугаар хуудас/, шуудан хүргэгчийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ............. ангийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/1068, 01/1067 дугаартай албан бичгүүд /2 дугаар хх-ийн 72, 73 дугаар хуудас/, ............. ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр .............. гаргасан гомдол /2 дугаар хх-ийн 74-75 дугаар хуудас/, ................. 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/784 дугаартай гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг /2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 306/ГХ2025/000.... дугаартай гүйцэтгэх хуудас /2 дугаар хх-ийн 77 дугаар хуудас/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 306/ШЗ2025/00.... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2024/00.... дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /2 дугаар хх-ийн 79-80 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05/10 дугаартай тогтоолын хуулбар /2 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ГХ2023/00.... дугаартай гүйцэтгэх хуудас /2 дугаар хх-ийн 82 дугаар хуудас/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШЗ2023/00.... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШЗ2023/00.... дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /2 дугаар хх-ийн 84-85 дугаар хуудас/, Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/25 дугаартай тогтоолын хуулбар /2 дугаар хх-ийн 86 дугаар хуудас/ зэргийг тус тус нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн болно.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ............... ХХК нь хариуцагч ..................... ангид холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ................ ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2006013.......... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006........... дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, .................. ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

3.1. ............. нь манай ........ үйлдвэрийн барилга дахин давтан битүүмжилсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг (........... үйлдвэрийн барилгыг) өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжилсэн байтал дахин давтан 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийг хураах, шилжүүлэх журам-ын үндсэн зарчим, дарааллыг зөрчиж болзошгүй байна. ............. ХХК-ийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн ч мэдэгдэл өгөөгүй, энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох талуудад заавал мэдэгдэх, шийдвэрийн хуулбарыг гардуулна гэснийг зөрчсөн. Манай эзэмшилд байхгүй 13000 мкв газрыг дахин битүүмжилсэн. Г-1901000078 дугаартай, 13000 мкв талбай бүхий газар нь өмнө нь Голомт банкны гүйцэтгэх ажиллагааны үр дүнд тус банкны өмчлөлд шилжсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дахин уг газрыг манай нэр дээр байна хэмээн үзэж, битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан Шийдвэр гүйцэтгэхэд хамрагдах эд хөрөнгө нь өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц, харьяалал нь тодорхой, эзэмшигч нь тогтоогдсон байх шаардлагыг зөрчсөн. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-17 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолууд нь өмнөх тогтоолуудыг хүчингүй болгосон шалтгаан (нотлох баримтын дутагдал, хууль зүйн үндэслэлгүй байдал) арилсан талаар ямар ч шинэ нөхцөл үүсээгүй байхад дахин тогтоол гаргасан. Шинжээчийн томилгооны хүрээнд гаргасан дүгнэлт нь өмнөх буюу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн үзлэг, хэмжилтийн мэдээллийг ашигласан нь шинээр үзлэг хийгдээгүй, өмнөх хууль зөрчсөн ажиллагааг нотолгооны түвшинд дахин хэрэглэх оролдлого болсон байна. Эдгээр нөхцөл байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47, 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагуудыг дахин ноцтой зөрчиж байна. Энэ ажиллагааны хүрээнд ......... ХХК-иар нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа барилга байгууламж, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Барилга байгууламжийг 485,465,674 төгрөгөөр, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 16,598,400 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээр нь газрын үнэлгээ зөрүүтэй, бараг тусгагдаагүй, барилга доорх газрын зах зээлийн үнэ цэн үнэлгээнд бараг тусгагдаагүй. Хууль зүйн үндэслэлгүй болох нь цаг хугацааны зөрүүтэй. Үнэлгээний тайланд дурдсанаар үнэлгээ хийлгэх шийдвэр буюу тогтоол нь 2025 оны 06-р сарын 13-ны өдөр гарсан гэж тэмдэглэгдсэн байна. Гэтэл үнэлгээний үзлэг, актыг 2025 оны 05-р сарын 21-нд буюу тогтоолоос өмнө хийсэн байх нь тогтоогдож байгаа нь цаг хугацааны хувьд зөрчилтэй, хууль зүйн хувьд үндэслэлгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйл-д заасан хуульд нийцээгүй үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгох нөхцөлд хамаарна. Иймд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, Чойрхайрхан ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, манай компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийг хохироосон албан тушаалтануудад хариуцлага тооцуулах, ................ ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авахуулна гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

4.1. Г........................... тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Ю би тус газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/000... дугаартай захирамжаар ................ хувьцаат компаниас 146 220 674 төгрөгийг гаргуулж, ................ олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч ................ хувьцаат компани шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлж барагдуулаагүй тул ................. хувьцаат компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү1900100........ дугаартай ....................-ын улаан грашийн зүүн талд байрлах 340 м2 талбайтай эсгийний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг нэхэмжлэл дээрээ 28-ны өдөр гээд андуураад бичсэн байсан. Манай тогтоол дээр 08-ны өдөр гэсэн байгаа. 20060136/10 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Уг хөрөнгийг битүүмжилснээс хойш 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20060136/09 дугаартай битүүмжлэх, хураах, чөлөөлөх тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор чөлөөлсөн тул 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136/10 дугаартай хөрөнгийн эрх битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасны дагуу хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан. Төлбөр төлөгч Чойр хайрхан хувьцаат компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 190100122 дугаартай Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Засаг даргын Тамгын газрын улаан грашийн зүүн талд байрлах 340.6 м2 талбайтай эсгийний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/10 дугаартай битүүмжлэх тогтоолийн нэг хувийг тухайн өдрөө баталгаат шуудангаар явуулсан. Төлбөр төлөгч Чойр хайрхан хувьцаат компанийн 25 хувийг эзэмшигч О-ийн газрыг түүхчилсэн лавлагаа, кадастрын зураг, мөн газрын хэмжээ өөрчлөгдсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дахь заалтыг үндэслээд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20060136/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060136/14 дугаартай тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20060136/16 дугаартай шинжээч томилох тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон. Төлбөр төлөгч ......................... хувьцаат компанид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан хууль журмын дагуу ажиллагаагаа явуулж байна гэж үгүйсгэсэн.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00............ дугаартай захирамжаар ............. ХХК-иас 146 220 674 төгрөгийг гаргуулж, -т олгохоор шийдвэрлэсэн. шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 134/ГХ2020/00..... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

6. Улмаар төлбөр төлөгч ........................ ХХК-ийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр түүний өмчлөлийн -ын улаан гражийн зүүн талд байрлах эрхийн улсын бүртгэлийн V-1901000..... дугаартай, 340,6 м.кв талбайтай эсгий үйлдвэрийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 200601........ дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 200601.......... дугаартай тогтоолоор хураасан байна. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хийгдсэн байна. Тухайлбал:

2025 оны 04 дүгээр сарын 08-ны /нэхэмжлэгч андуурч 28 гэж бичсэн болно/ өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолоор ...................-ын улаан граш зүүн талд байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-190100........... дугаартай 340,6 м.кв талбайтай эсгийний үйлдвэрийг битүүмжилсэн /1 дүгээр хх-ийн 11-12, дугаар хуудас/, энэ тухай төлбөр төлөгч Л.О-д 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр утсаар мэдэгдэж, шуудангаар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн болох /2 дугаар хх-ийн 69 дүгээр хуудас/ нотлох баримтаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна гэж үзлээ. Тодруулбал 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20060136/09 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолоор -д байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-190100.......... дугаартай 340,6 м.кв талбайтай эсгийний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан шийдвэрийг цуцалж чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл уг эд хөрөнгийг давхардуулан битүүмжилж, хураах ажиллагааг явуулаагүй байна.

 

7. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200601.............. дугаартай тогтоолоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дахь хэсэгт заасныг үндэслэн .................. ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас/

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч .................. ХХК нь дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0425-01 дугаартай гомдлыг гаргаж, -ийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/784 дугаартай албан бичгээр /2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/2........ дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцнэ гэсэн хариуг тус тус хүргүүлсэн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн ба эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль зөрчөөгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй гэсэн хариуг тус тус төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дахь хэсэгт төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх; гэж заасан ба ..........-иас дээрх ажиллагааг явуулж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20060136/11 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор ........................... ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэв.

8. Нэхэмжлэгч ...................... ХХК-иас гаргасан тус компанийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ..................................... талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1901000.......... дугаартай, 13000 м.кв газрыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2006013.............. дугаартай тогтоолоор Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060.............. дугаартай тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 

9. Мөн нэхэмжлэгч .................... ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, ............... ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжилжээ.

2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно., мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж зааж урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хуулиар тогтоосон байна.

Гэтэл нэхэмжлэгч ................... нь дээрх хуулийн зохицуулалтаар 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолуудад зохих шатны албан тушаалтнуудад гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлээгүй байна.

 

10. ............................ болгуулах нэхэмжлэлийн тухайд:

......................-ийн зүгээс эд хөрөнгийг үнэлсэн Болор үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарсаныг ................ ХХК-ний захирал Л.О-д 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 148-158 дугаар хуудас/, 01/1068 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1 дүгээр хх-ийн 159 хуудас/, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тэмдэглэл /2 дугаар хх-ийн 70 дугаар хуудас/, шуудангаар 2025.06.26-ны өдөр хүргүүлж, 2025.06.27-ны өдөр гардаж авсан /2 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/ болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэснийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хугацаанд нь хэрэгжүүлсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэснийг баримтлан тооцоход шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацаа 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдөр дууссан байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэлд дарсан дардас тэмдэглэгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

11. ............................ ХХК-иас гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 306/ШЗ2025/0............ дугаартай шүүгчийн захирамжаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00............. дугаартай захирамжаар ................ ХХК-иас 146 220 674 төгрөгийг гаргуулж, .....................-т олгохоор шийдвэрлэсэн. шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 134/ГХ2020/000....... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн, нэхэмжлэгч болон хариуцагч нараас уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаагүй байна.

 

12. Нэхэмжлэгч ................... ХХК-иас дээрх хууль бус үйл ажиллагаан улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Харин нэхэмжлэгч .............. ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай тул уг асуудыг шүүхийн зүгээс шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ..................... ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагаан улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2006.................. дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, .................... ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

13. Харин урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримтлан гомдол гаргах шаардлагуудын тухайд журмыг баримтлан шийдвэрлүүлж, дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

14. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 306/ШЗ2025/00................... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдав.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ................ ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2006013.......... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006........... дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, .................. ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах шаардлагын тухайд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 306/ШЗ2025/0...... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ