2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/02045

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 04 191/ШШ2026/02045

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:******************************хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********************************** тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 48,301,913.90 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 48,301,913.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.*******той 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр R000465778 тоот Харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр /картаар үйлчлэгч байгууллага-мерчант/ буюу 3005178909 тоот данс үүсгэн 2024 оны 07 сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч ашигласан. Харилцагч зээлжиж эрхийн хэмжээнд нийт 6 удаа 44,500,000 төгрөгийн зээлийг нэмж авч нийт 74,500,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч Д.******* нь 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 3005178909 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 103 хоног хугацаа хэтрүүлсэн. 3005178909 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 45,266,781.55 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,993,834.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41,297.93 төгрөг, нийт 48,301,913.90 төгрөг төлөөгүй тул R000465778 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.******* миний бие ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 48,301,913.90 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,900,000 төгрөгийг төлсөн ба цаашид үлдэх 45,401,913.90 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,601,913.90 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,301,913.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр R000465778 тоот Харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, нийт 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй зээл олгосон, нийт 6 уда 44,500,000 төгрөгийн зээлийг нэмж авч нийт 74,500,000 төгрөгийн зээл олгосон болон зээлийн тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,900,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 2,900,000 төгрөгийг төлсөн ба цаашид үлдэх 45,401,913.90 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,601,913.90 төгрөг, нийт 45,401,913.90 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******тай эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 48,301,913.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 2,900,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,401,913.90 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,800,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,601,913.90 төгрөг, нийт 45,401,913.90 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,460 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 192,480 төгрөг, хариуцагч Д.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 192,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ