2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/01038

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 16 191/ШШ2026/01038

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ........дүүрэг, ......... хороо, ........... давхар хаягт оршин байрлах А ББСБ ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Б.А /РД:.........-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

 

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Зээлдэгч Б ийн А нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ...... тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 4,900,000 төгрөгийн зээлийг сарын 2.85 хувий хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ..... тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 460,000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ....... тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 4,208,311 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 7110037995 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 5,040,000 төгрөгийн зээлийг сарын 2.85 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 35 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 16,644,826.98 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/Ш32025/74521 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ийн А ыг эрэн сурвалжлуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, А ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, Б.А тай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн P20260182 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ..... дугаартай, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ...... дугаартай, мөн өдрйин ...... дугаартай, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 7110180028 дугаартай Цахим зээлийн гэрээ /хавсралтаар эргэн төлөлтийн хуваарь/-ний хуулбарууд, зээл, зээлийн хүүгийн тооцооллууд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/74521 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 2-25/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.    Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ээс өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

7. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

8. Б.А нь А ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,029,407.94 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/74521 дугаартай захирамжаар хариуцагчийн суугаа гэх..........дүүрэг, .... хороо, .....тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

10. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

11. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б ийн А /РД:.........-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.А ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А ын оршин суугаа хаягийг олж тогтоон А ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , Б.Б, Б.Э утас: .......-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН