2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/02324

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 11

191/ШШ2026/02324

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч *******тоот хаягт байрлах, ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******** хаягт байрлах, Мандал ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Э.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Мандал ******* ХК-д холбогдуулж *******ын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Э.******* нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ХК-тай 24063486 тоот тээврийн хэрэгслийн *******ын гэрээний нэмэлт, өөрчлөлт #2 гэрээг байгуулсан. Тус *******ын гэрээгээр ******* ХХК-ийн эзэмшлийн УНС улсын дугаартай Landrover Defender загварын автомашин даатгуулсан. ******* ХХК нь Landrover Defender загварын УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч бөгөөд тус автомашиныг хувьцаа эзэмшигч Б. нь эзэмшиж ашигладаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж дахь зуслангаасаа Улаанбаатар хотын чиглэлд зорчих явцдаа замын мөсөн гулгаанаас үүдэн замын хажуугийн шороон эрэг мөргөж тус тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Осол 2024 оны 12 дугаар сарын 08-ны орой болсон. Тус газар утасны сүлжээ муу байсан бөгөөд ******* ХХК-руу мэдэгдэж, компанийн менежер дуудлага өгч бүртгүүлэх гэтэл ******* *******ын зүгээс ослын зургийг авч баримтжуулан 1 дэх өдрийн өглөө залгаж мэдээллээ өгөөрэй гэсэн. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө ******* *******д дуудлага, мэдээллийг өгч бүртгүүлсэн. Landrover Defender загварын УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ослын улмаас өөрөө явах боломжгүй болсон. Улаанбаатар хот руу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Hyundai Mighty загварын 5712 УЕН улсын дугаартай ачилтын машинаар тээвэрлэж ирсэн. Улмаар Б. нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөн төлбөр гаргуулах өргөдлийг, ******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24/200 тоот *******ын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг, хохирлын үнэлгээний дүгнэлтийн хамт ******* ******* ХК-д хүргүүлсэн. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Landrover загварын автомашины Монгол Улс дахь албан ёсны дилер болох Старчейз автомотив лимитд ХХК-аас үнэлж, нийт 63,463,309.75 төгрөг болохыг тогтоосон. ******* ******* ХК-ийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай 25/068 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг ирүүлсэн. ******* ХХК-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо хянаад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай 9/491 тоот шийдвэртээ "...*******ын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгож, энэ талаарх мэдээллийг тус Хороонд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, шийдвэр хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороо нь тээврийн хэрэгслийн *******ын гэрээний 6.2.4-т заасны дагуу *******ын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 50 хувиар олгохоор шийдвэрлэсэн. ******* ******* ХК нь даатгуулагчийг илт хохироож, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг үл биелүүлж, заасан хугацаанд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлөхгүй байна. Иймд ******* ******* ХК-аас *******ын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Мандал ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Даатгуулагч ******* ХХК-ийн УНС улсын дугаартай Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 12 сарын 08-ны өдөр Тэрэлж, Нохой чарга амралтын газрын арын шороон замд Б. нь жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ мөстсөн замын ховилд гулгаж замын эрэг мөргөсний улмаас хохирол учирсан гэх тохиолдолд нөхөн төлбөр олгох хүсэлт бидэнд ирүүлсэн. Энэхүү тохиолдлыг шалгаж үзээд нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзсэн. Учир нь даатгуулагч осол болсон цаг хугацааг 2024 оны 12 сарын 8-ны өдрийн 16 цагийн орчимд болсон гэж тайлбарлаж байгаа ч ослын үеийн зураг нь 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 10:07 цагт авагдсан байгаа нь осол хэзээ ямар шалтгааны улмаас болсон эсэх нь тодорхойгүй, тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн даатгуулагч ослын үеийн гэх 2024 оны 12 сарын 09-ний өдрийн зургийн хугацааг 2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болгон өөрчилсөн, өөр бусад гэрэл зургуудад тухайн тээврийн хэрэгслийг ачлагын машинаас буулгаж байрлуулсан байж болохуйц дугуйны ул мөр байсан. Эдгээр баримтуудаас үзэхэд даатгуулагч ослын талаар худал мэдээлэл, хуурамч баримт бүрдүүлэн нөхөн төлбөр авахаар хүсэлт ирүүлсэн байсан. Иймд талуудын хооронд байгуулсан *******ын гэрээний 5.1 Ерөнхий хамрагдахгүй нөхцөл хэсгийн 5.1.3 "Даатгуулагч эсхүл жолооч *******ын зүйл эсхүл *******ын тохиолдлын талаар даатгагчид энэхүү *******ын гэрээг байгуулах үед болон байгуулсны дараа худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдол", болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5 Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.даатгуулагч *******ын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон" гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гарсан. Иймд тээврийн хэрэгслийн *******ын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9/491 тоот албан бичиг, ******* ******* ХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/068 тоот албан бичиг, Тээврийн хэрэгслийн *******ын 24063486 тоот гэрээ, Тээврийн хэрэгслийн *******ын 24063486 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт #2, Техникийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Старчейз автомотив лимитд ХХК-ийн үнийн санал, Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, Дүрс оношилгооны шинжилгээний хариу зэргийг,

Хариуцагчаас нотлох баримтаар Даатгалын тохиолдлын үзлэгийн тэмдэглэл, хариу тайлбар зэргийг шүүхэд өгсөн байна.

Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилж, дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Мандал ******* ХК-д холбогдуулж *******ын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тээврийн хэрэгслийн *******ын гэрээний 6.2.4-т заасны дагуу *******ын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 50 хувиар олгохоор талууд тохиролцсон тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч ******* ******* ХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: даатгуулагч осол болсон цаг хугацааг 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд болсон гэж тайлбарлаж байгаа ч ослын үеийн зураг нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10:07 цагт авагдсан байгаа нь осол хэзээ ямар шалтгааны улмаас болсон эсэх нь тодорхойгүй, тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Цагдаагийн байгууллагаас ослын газарт очиж жолоочийг согтуурсан мансуурсан эсэхийг шалгаагүй болон осолтой холбоотой үзлэг хэмжилт хийгээгүй тул гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9/491 тоот албан бичиг, ******* ******* ХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/068 тоот албан бичиг, Тээврийн хэрэгслийн *******ын 24063486 тоот гэрээ, Тээврийн хэрэгслийн *******ын 24063486 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт #2, Техникийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Старчейз автомотив лимитд ХХК-ийн үнийн санал, Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, Дүрс оношилгооны шинжилгээний хариу, Даатгалын тохиолдлын үзлэгийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Даатгуулагч ******* ХХК-ийн эзэмшлийн УНС улсын дугаартай Landrover Defender загварын автомашиныг тус компанийн хувьцаа эзэмшигч Б. нь эзэмшиж ашигладаг байжээ.

 

8.Даатгуулагч ******* ХХК нь Landrover Defender маркийн УНС улсын дугаартай автомашиныг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаатай Тээврийн хэрэгслийн *******ын 24063486 тоот гэрээг ******* ******* ХК-тай байгуулж, *******ын гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 13-23 тал/

9.Даатгуулагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б. нь Landrover Defender маркийн УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж дахь зуслангаасаа Улаанбаатар хотын чиглэлд зорчих явцдаа замын мөсөн гулгаанаас үүдэн замын хажуугийн шороон эрэг мөргөж, тээврийн хэрэгсэлд 63,463,309.75 төгрөгийн хохирол учирсан болох нь Старчейз автомотив лимитд ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон гэж даатгуулагч нь тээврийн хэрэгслийн *******ын гэрээний 6.2.4-т заасны дагуу *******ын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 50 хувиар тооцож, *******ын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөг гаргуулахаар шаарджээ.

10.Даатгагч ******* ******* ХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/068 тоот албан бичгээр Харилцагч ******* ХХК-ийн УНС улсын дугаартай Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 12 сарын 08-ны өдөр Тэрэлж, Нохой чарга амралтын газрын арын шороон замд Б. нь жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ мөстсөн замын ховилд гулгаж замын эрэг мөргөсний улмаас хохирол учирсан гэх тохиолдолд нөхөн төлбөр олгох хүсэлт ирүүлснийг судалж үзээд нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзлээ. Учир нь даатгуулагч осол болсон цаг хугацааг 2024 оны 12 сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд болсон гэж тайлбарлаж байгаа ч ослын үеийн зураг нь 2024 оны 12 сарын 09- ний өдрийн 10:07 цагт авагдсан байгаа нь осол хэзээ ямар шалтгаанаас учирсныг тодорхойгүй болгож байна. Мөн зургаас үзэхэд ачлагын машинаас тээврийн хэрэгслийг буулгаж байрлуулсан байж болохуйц дугуйны ул мөр байгаа нь даатгуулагчийн мэдүүлсэн осол тухайн газар болсон эсэхийг тодорхойгүй болгож байна. Даатгалын гэрээний 2.3-д "Даатгалын тохиолдол"-ыг Даатгалын зүйлд *******ын эрсдэлийн улмаас хохирол учирч, энэхүү Даатгалын гэрээнд заасан нөхцөл бүрдэхийг ойлгохоор талууд тохиролцсон бөгөөд дээрх тохиолдлын тодорхойгүй нотлох баримтууд нь *******ын гэрээний нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй нөхцөлийг үүсгэж байна. Иймд *******ын гэрээний 5.1 Ерөнхий хамрагдахгүй нөхцөл хэсгийн 5.1.3.Даатгуулагч эсхүл жолооч *******ын зүйл эсхүл *******ын тохиолдлын талаар Даатгагчид энэхүү *******ын гэрээг байгуулах үед болон байгуулсны дараа худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдол", болон Даатгалын тухай хуулийн 8.5 Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.даатгуулагч *******ын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон" гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг үүгээр мэдэгдэж байна гэх хариу хүргүүлжээ. /хавтаст хэргийн 5 тал/

11.Даатгуулагч ******* ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба Санхүүгийн зохицуулах хороо 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9/491 тоот албан бичгээр Даатгалын гэрээний хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр УНС улсын дугаартай Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг иргэн М. жолоодон Төв аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож байхдаа замын хажуугийн шороо мөргөснөөр *******ын зүйлд хохирол учирсан гэх ба уг тохиолдлыг танай компанийн зүгээс судалж үзээд нөхөн төлбөрийг асуудлыг шийдвэрлэхдээ, даатгуулагчийг осол болсон цаг хугацааг зөрүүтэй тайлбарласан, мөн ослын нөхцөл байдлыг баталгаажуулсан фото зургаас үзэхэд тухайн осол болсон гэх газар ачилтын компани *******ын зүйлийг зөөвөрлөж байрлуулсан байж болохуйц дугуйны мөр байгаа нь осол тухайн газар болсон эсэхийг тодорхойгүй болгож байсан гээд *******ын гэрээний 5.1.Ерөнхий хамрагдахгүй нөхцөл хэсгийн 5.1.3-т "Даатгуулагч эсхүл жолооч *******ын зүйл эсхүл *******ын тохиолдлын талаар даатгагчид энэхүү *******ын гэрээг байгуулах үед болон байгуулсны дараа худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдол", Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т "даатгуулагч *******ын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон" гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын ирүүлсэн баримт материалыг хянахад, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *******ын тохиолдол үүссэн болох нь жолоочийн гар утасны зургийн огноогоор, мөн осол болсон өдрийн маргааш буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ачилтын компани дуудаж *******ын зүйлийг ачуулсан болох нь даатгуулагчийн ирүүлсэн камерын бичлэгийн огноогоор тус тус нотлогдож байна. Мөн дээрх тохиолдолд талуудын хооронд байгуулсан *******ын гэрээний 6.2.4-т "Даатгагч дараах тохиолдлуудад *******ын зүйлд учирсан хохирлын дүнгийн 50 хувиас хариуцах хэсгийг хассан дүнгээр нөхөн төлбөрийг олгоно." Үүнд: в) Суурин газар хоорондын замд (орон нутагт) зорчиж байхад болсон ослын үед Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн бүрдүүлж өгсөн хэдий ч ослын шалтгаан тодорхойгүй байгаа эсхүл цагдаагийн байгууллагаас ослын газарт очиж жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй болон осолтой холбоотой үзлэг хэмжилт хийгээгүй бол" гэж заасны дагуу нөхөн төлбөрийг 50 хувиар олгохоор тусгасан байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн *******ын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгож, энэ талаарх мэдээллийг тус Хороонд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэх албан бичгээр хариу хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 6-7 тал/

12.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд даатгуулагч нь шаардах эрхтэй.

13.Шүүх шинжилгээний ерөнхий газар Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЕГО226/072 дугаартай Тээврийн хэрэгслийн анхны нөхцөл байдал алдагдсан, хавтаст хэрэгт хавсаргасан тайлбаргүй гэрэл зургийн үзүүлэлтүүдэд эвдрэл гэмтлийг нарийвчлан, тодорхой тусгаагүй байна. Баруун талын далбааны хөмсөг салсан байна. Старчейз автомотив лимитд ХХК-ийн зүгээс тодорхойлсон бусад эд ангиудад бодитоор эвдрэл үүсэж, гэмтсэн байсан эсэхийг бүрэн тогтоох боломжгүй.Тээврийн хэрэгслийн жолооч ослын үед ойролцоогоор хэдэн км/цагийн хурдтай явсан тохиолдолд Старчейз автомотив лимитд ХХК-ийн тодорхойлсон тээврийн хэрэгслийн эд ангиудад эвдрэл үүсэх боломжтой эсэхийг туршилтаар тогтоох боломжтой. Автомашинд учирсан эвдрэл гэмтлийг бодитоор тодорхойлох боломжгүй байх тул дээрх эд ангиудыг зайлшгүй солих шаардлагатай байсан эсэх, түүнчлэн урьд өмнөх хохиролтой, хуучин гэмтэл байж болзошгүй эд ангиудыг үнийн саналд тусгасан эсэхийг тогтоох боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлтийг ирүүлжээ. /хавтаст хэргийн 109-121 тал/

14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Э.******* нар нь Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Landrover загварын автомашины Монгол Улс дахь албан ёсны дилер болох Старчейз автомотив лимитд ХХК-аас үнэлж, нийт 63,463,309.75 төгрөг болохыг тогтоосон гэж мэтгэлцэж байгаа боловч уг баримт нь гадаад хэл дээр бичигдсэн Үнийн санал гэж үзэхээр байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэх шаардлагад нийцээгүй тул Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирлыг тооцох нь зүйтэй. /хавтаст хэргийн 128-132 тал/

15.Даатгуулагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б. нь Landrover Defender маркийн УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж дахь зуслангаасаа Улаанбаатар хотын чиглэлд зорчих явцдаа замын мөсөн гулгаанаас үүдэн замын хажуугийн шороон эрэг мөргөж, тээврийн хэрэгсэлд 51,577,796 төгрөгийн хохирол учирсан болох нь Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх ба талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн *******ын 23035387 тоот гэрээний 6.2.4-т Даатгагч дараах тохиолдлуудад *******ын зүйлд учирсан хохирлын дүнгийн 50 хувиас хариуцах хэсгийг хассан дүнгээр нөхөн төлбөрийг олгоно." Үүнд: в/ Суурин газар хоорондын замд /орон нутагт/ зорчиж байхад болсон ослын үед Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн бүрдүүлж өгсөн хэдий ч ослын шалтгаан тодорхойгүй байгаа эсхүл цагдаагийн байгууллагаас ослын газарт очиж жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй болон осолтой холбоотой үзлэг хэмжилт хийгээгүй бол" гэж заасны дагуу нөхөн төлбөрийг 50 хувиар олгохоор харилцан тохиролцсон байх тул хариуцагч ******* ******* ХК-иас *******ын нөхөн төлбөрт 25,788,898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,942,757 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

16.Тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/48474 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Шүрээ Төмөр гэх хаягаас ******* *******ын фейсбүүк хаяг руу баримт, хүсэлтүүд явуулсантай маргахгүй гэх тайлбар гаргасан тул шүүх талуудын маргаагүй асуудлаар үзлэг хийх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 103-106 тал/

17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4.Бичмэл, цахим баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч шаардлагатай гэж үзвэл  эрх бүхий байгууллагад хуурамч бичиг баримтын талаар гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч ******* ******* ХК нь даатгуулагч ослын үеийн гэх 2024 оны 12 сарын 09-ний өдрийн зургийн хугацааг 2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болгон өөрчилсөн, өөр бусад гэрэл зургуудад тухайн тээврийн хэрэгслийг ачлагын машинаас буулгаж байрлуулсан байж болохуйц дугуйны ул мөр байсан. Эдгээр баримтуудаас үзэхэд даатгуулагч ослын талаар худал мэдээлэл, хуурамч баримт бүрдүүлэн нөхөн төлбөр авахаар хүсэлт ирүүлсэн гэх тайлбар гаргасан боловч тухайн тээврийн хэрэгслийг ачлагын машинаас буулгаж байрлуулсан байж болохуйц нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд Даатгалын тохиолдлын үзлэгийн тэмдэглэлд гэмтсэн хүний тоо 1 зорчигч гэж, Дүрс оношилгооны шинжилгээний хариу-нд шинжилгээнд орсон огноо/ цаг 2024/12/08, 1-р нугалмын их биеийн өндөр урд хэсгээр, доод гадаргуугаас шахагдаж намссан дарагдлын шинэ хугаралтай гэх баримтаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /хавтаст хэргийн 16, 92 тал/

18.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 286,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мандал ******* ХК-иас 25,788,898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,942,757 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мандал ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 286,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ