2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01319

 

2026 01 22

191/ШШ2026/01319

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх,, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

Нэхэмжлэгч: Х*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух,************** /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,хаягт байрлах, ХХК /рд: /-д холбогдох

358,147,062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.******* миний бие 2022 оны 09 сарын 29-ний өдөр тоот Захиалан бариулах гэрээ байгуулан*******,, тоот хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 6 давхрын 242,3 м.кв талбайг нэг м.кв 6,190,673 төгрөгөөр тооцон нийт 1,500,000,000 төгрөгөөр,2022 оны 12 сарын 27-ны тоот Захиалан бариулах гэрээ байгуулан тус барилгын 5 давхрын 242.3 м.кв талбайг нэг м.кв 5,700,000 төгрөгөөр тооцон нийт 1,381,110,000 төгрөгөөр тус тус худалдан авсан. 2025 оны 3 дугаар улиралд тухайн барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулж Улсын бүртгэлийн гэрчилгээ гарах үед 5, 6 давхрын гэрчилгээ тус бүр 30.12 м.кв дутуу гэрчилгээ гарсан ба нийт 60.24 м.кв дутуу талбайг хүлээлгэн өгсөн.Тухайн үед зөрүү гарж байгаа талаар гүйцэтгэгч талд удаа дараа мэдэгдсэн боловч шийдвэрлэж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд 6 давхрын талбайн м.кв зөрүү төлбөр 186,463,062 төгрөг, 5 давхрын талбайн м.кв зөрүү төлбөр 171,684,000 төгрөг, талбайн м.кв зөрүү төлбөр нийт 358,147,062 төгрөгийг хариуцагч ХХК-аас гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийт нэхэмжлэлийн шаардлага болох 358,147,062 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. 2025 оны 4-р улиралд 5,371,548 төгрөг, 2026 оны 1-р улиралд 136,745,798 төгрөг, 2026 оны 02-р улиралд 63,057,323 төгрөг, 2026 оны 03-р улиралд 63,057,323 төгрөг, 2026 оны 04-р улиралд 63,057,323 төгрөг, 2027 оны 01-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 02-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 03-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 04-р улиралд 2,685,778 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлөхөөр тохиролцов.... гэжээ.

 

 Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч **** ХХк-д холбогдуулан худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн дутуу талбайн үнэд нийт 358,147,062 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 4-р улиралд 5,371,548 төгрөг, 2026 оны 1-р улиралд 136,745,798 төгрөг, 2026 оны 02-р улиралд 63,057,323 төгрөг, 2026 оны 03-р улиралд 63,057,323 төгрөг, 2026 оны 04-р улиралд 63,057,323 төгрөг, 2027 оны 01-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 02-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 03-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 04-р улиралд 2,685,778 төгрөг, нийт 358,147,062 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн төлөөлөгч Б. гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХК 2025 оны 4-р улиралд 5,371,548 төгрөг, 2026 оны 1-р улиралд 136,745,798 төгрөг, 2026 оны 02-р улиралд 63,057,323 төгрөг, 2026 оны 03-р улиралд 63,057,323 төгрөг, 2026 оны 04-р улиралд 63,057,323 төгрөг, 2027 оны 01-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 02-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 03-р улиралд 8,057,323 төгрөг, 2027 оны 04-р улиралд 2,685,778 төгрөг, нийт 358,147,062 төгрөгийг нэхэмжлэгч Г.  Уянгад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,948,685 төгрөгөөс 973,342 төгрөгийг дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Г. **** д буцаан олгож, үлдэх 974,343 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 974,343 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ