| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0489/Э |
| Дугаар | 505 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Х.Днарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөрийнхэн овогт Халхсүрэнгийн Дуласүрэнд холбогдох эрүүгийн 1809020640498 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Днь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн плаза” төв дотор байрлах “Альфа” дэлгүүрээс эд зүйл худалдан авах үедээ худалдагч Б.Цолмонбаатарын “Самсунг Галакси Эс-5” маркын гар утсыг нь хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Днь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн плаза” төв дотор байрлах “Альфа” дэлгүүрээс эд зүйл худалдан авах үедээ худалдагч Б.Цолмонбаатарын “Самсунг Галакси Эс-5” маркын гар утсыг нь хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
хохирогч Б.Цолмонбаатарын “...Альфа дэлгүүрт ажилаа тараад хувцасаа солих гээд буйдан дээр өөрийн гар утсаа тавьсан байсан. Тэгээд нэг хүүхэн надад өмдний размер аваад ир гээд хэлэхээр нь би яваад өмд авч ирж тэр хүнд өгөөд, өөр хүн юм асуугаад утсаа буйдан дээр орхисноо мартаад тэр хавиар явж байгаад гэнэт утсаа санаад авах гэтэл утас байхгүй болсон байсан. Тэгээд дэлгүүрийнхээ камерыг шүүж үзтэл өмдний размер аваад ир гэж хэлсэн хүүхэн миний гар утсыг хулгайлж байгаа бичлэг байсан. Би гар утсаа 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 450.000 төгрөгөөр худалдан авсан.” гэх мэдүүлэг /хх-7-11/,
гэрч М.Пүрэвдоржийн “...Дуламсүрэн надад хэлэхдээ сандал дээр нэг гар утас байхаар нь авчихлаа гэж хэлээд гаргаж ирээд үзүүлсэн чинь Эс-5 гэдэг утас байх шиг байсан. …тэгээд эхнэр тэр утсыг ломбардад 220.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.” гэх мэдүүлэг /хх-14/,
шүүгдэгч Х.Дгэрчээр мэдүүлэхдээ “...хэний гар утас байсныг мэдээгүй, тэнд явж байсан хүмүүсийн нэг нь гээчихсэн юм байх гэж бодсон. Дэлгэц дээрээ зураасан кодтой байсан, монтелийн тэр хавьд байдаг гар утас засварын газарт очоод 10.000 төгрөгөөр кодыг нь арилгуулсан. …нэг ломбардад 220.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх /хх-13/,
дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23/
эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24-26/,
эд зүйлийн үнэлгээ /хх-28-29/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” санал гаргасныг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Х.Дс улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэж, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял оногдуулах” санал гаргав,
Харин шүүгдэгч Х.Дс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгов.
Түүнчлэн Х.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг давхар хүлээлгэж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Дуламсүрэн нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өндөрийнхөн овог Х.Дг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Х.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР