2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/02422

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 12

191/ШШ2026/02422

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *** тоот хаягт оршин суугч ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******* /-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.******* ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Том ширний үйлдвэрт 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар Батлан хамгаалаах яамны Батлан хамгаалаах төв архивын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2790 тоот лавлагаа, Нийслэлийн архивын газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1433 дугаар Булигаар ХК, Том ширний үйлдвэрт байгууллагын баримт хадгалагдаагүй гэх тодорхойлолт, Үндэсний төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот Хром юфтийн үйлдвэр, Булигаар ХК-ийн баримт шилжиж ирээгүй гэх тодорхойлолт, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрийн даргын 90,134 тоот тушаал, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрийн даргын 229 тоот тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлын зарим хэсгийг тогтоох үндэстэй гэж үзлээ.

 

3.Хүсэлт гаргагч Г.******* нь Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Том ширний үйлдвэр, Хром юфтийн үйлдвэрт 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүртэл нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5.Хүсэлт гаргагч Г.******* нь Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Том ширний үйлдвэрт 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Том ширний үйлдвэрийн даргын 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 90 дугаар Ажилд авах тухай тушаал, мөн даргын 1983 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар Г.*******ыг Химийн цехийн туршилтын тасагт ажилчнаар шилжүүлэх тухай тушаал, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрт 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрийн даргын 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 229 дугаар тушаал, Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2790 дугаар ******* ******* 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр халагдсан тухай лавлагаа, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл шохойн тасагт хуваах машин баригчаар, шүрших будгийн ажилчнаар ажиллаж байсан болох нь Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 134 тоот ******* *******ыг шүрших будгийн ажилчнаар томилох тухай тушаал, Хром юфтийн үйлдвэр 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булигар ХК болж хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Г.*******ыг Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Том ширний үйлдвэрт 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нормчин, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрт 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нормчин, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл шохойн тасагт хуваах машин баригчаар, шүрших будгийн ажилчнаар нийт 6 жил 5 сар 24 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож үндэстэй гэж үзнэ.

 

6.Гэрч Ц.*******аас Би 1987 оноос 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Г.*******тай хамт ажиллаж байсан гэх мэдүүлэгт өгсөн боловч түүний 234857 дугаар Ц.*******ын Хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Гутлын үйлдвэрийн нэр дээр БНСЧСУ-д нэг жилийн үйлдвэрлэлийн дадлагаар явах болсон тул ажлаас чөлөөлж, Гутлын үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв гэх тэмдэглэлгээ хийгдсэн, гэрч Д.******* Би 1984 онд цэргээс халагдаж ирээд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хромийн үйлдвэрт ажилд орсон сүүлд нэр нь солигдоод Булгиар ХК болсон гэх мэдүүлэг өгсөн. /хавтаст хэргийн 47-50 тал/

 

7.Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Г.******* нь ажил олгогч Булигар ХК-тай хөдөлмөрийн гэрээг хэдийд байгуулж, цуцалсан талаарх баримтгүй, энэ тухайд гэрч Ц.*******, Д.******* нар тодорхой мэдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас Булигар ХК-д 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

8.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Г.*******ыг Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Том ширний үйлдвэрт 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нормчин, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрт 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нормчин, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Хром юфтийн үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл шохойн тасагт хуваах машин баригчаар, шүрших будгийн ажилчнаар 6 жил 5 сар 24 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Булигар ХК-д 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ