2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/02437

 

 

 

 

 

 

 

 

2026 02 12

191/ШШ2026/02437

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *** хаягт байрлах ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******4, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээлийг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Э.*******тай харилцан тохиролцож бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ байгуулан Samsung A25 5G 128GB болон IPhone15 Plus маркийн гар утаснуудыг олгосон, мөн кредит үйлчилгээгээр дамжуулж бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ байгуулан 571,200 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч Э.******* нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дугаар сарын 18-ний өдрийн 309/Ш32025/01475 тоот шүүгчийн захирамж гарсан. Иймд Э.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Тoki credit үйлчилгээний гэрээ, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Тoki credit үйлчилгээний гэрээ, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШЗ2025/01475 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч Э.******* нь нэхэмжлэлд дурдсан *** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,097,260 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК /утас-*******/‑д мэдэгдэхийг Дорнод аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ