2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/02825

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 26 191/ШШ2026/02825

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* аймаг, ******* сум, 10-р баг, ******* 21-р байрны 22 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо дүүрэг, 9-р хороо, ******* 263-р байрны 121 тоотод түр оршин суух, Их хойд овогт *******/-н нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Батсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батсүрэн нь *******тэй 211 онд танилцан, 2012 оноос гэр бүл болж, 2012 оны 10-р сарын 22-нд гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр охин *******, 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүү ******* нар төрсөн.

Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2021 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандан ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, охин *******, хүү ******* нарыг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед миний бие хүүхдийн асрамж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжээч томилж, хүүхдүүдийг аавынх нь асрамжид үлдээх боломжтой талаар дүгнэлт гарсан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй ээжийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн байдаг.

******* нь шүүхийн шийдвэр гарсны дараа надад хэлэлгүй хүүхдүүдийг маань дагуулж Улаанбаатар хотод амьдрах болсон. Тухайн үед би хүүхдүүдээ сайн сургуульд оруулж, хүүхдүүддээ анхаарч байна гэж бодоод юм хэлэлгүй хүлээцтэй хандаж, хүүхдүүдтэйгээ байнга харилцаа холбоотой байсан. Гэтэл ******* нь хүүхдүүдээ удаан хугацаагаар хараа хяналтгүй орхиж, мөрийтэй тоглон, архи ууж гэртээ ирэхгүй олон хоногоор алга болж байсныг нь хүүхдүүдээсээ мэдсэн. Үүнийг мэдсэнээс хойш хүүхдүүдтэйгээ ойр байх гэж ******* аймагт хийж байсан ажлаасаа гарч 2024 оноос хойш Улаанбаатар хотод ирж амьдрах болсон. 2025 оны 8-р сард хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийж байхдаа ******* нь өөрийн өмчлөлийн дүүрэг, 23-р хороо, гарден, тоот орон сууцаа бусдад барьцаалан зээл авсан, хүүхдүүдийг маань амьдарч байгаа байрнаас нь хөөсөн талаар мэдэж, тэр хүмүүстэй нь хүртэл уулзсан ба 200,000,000 төгрөгт орон сууц барьцаалсан болохыг мэдсэн. Энэ талаар *******т хэлэхэд би зохицуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй байна.

******* нь хүүхдүүдийг маань үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж, сүүлийн жилүүдэд хүүхдүүдэд хувцас, хоол унд авч өгөөгүй, мөн хүүхдүүдийн маань сургалтын төлбөрийг ч төлөхгүй, хүүхдүүдтэйгээ ч холбоо барихгүй, одоо бүр орон байргүй болох нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэлтэйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүдийн маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжих, хамгаалуулах, амьдрах орчин нөхцөл болон хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх бодит нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа тул охин *******, хүү ******* нарыг эцэг Б.Батсүрэн миний асрамжид үлдээж, асрамжийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг дүүрэг, 23-р хороо, гарден тоот хаягаар гаргахад тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүссэнээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагч Дархчууд овогт Баяндэлгэрийн Ганчимэг нь хаана оршин байрлаж байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй, *******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэнийн хэргийн шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-24/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Б.Батсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Б.Батсүрэнгээс төлөөлөгчөөр ийг томилсон 2025-11-6-ны өдрийн итгэмжлэл /хх-5/, Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаартай захирамж /хх-6-8/, дүүргийн 9-р хорооны засаг даргын 2026-01-13-ны өдрийн Б.Батсүрэн нь түр оршин суудаг тухай 33 дугаартай тодорхойлолт /хх-9/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-13/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-14-15/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Батсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Баяндэлгэр-н Ганчимэг-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг хүүхдүүдийн асрамж өөрчлүүлэхээр шүүхэд хандсан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа гэж тодорхойлсон /хх-1-2/.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

3. Тиймээс шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, дүүрэг, 36-р хороо, -р байрны 303 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-13/.

 

4. Дээрх хаягаар *******ийг шүүхэд дуудан ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тухайн хорооны засаг дарга тодорхойлсон байна /хх-14/.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь  дүүрэг, 36-р хороо, -р байрны 303 тоотод оршин суудаггүй болох нь тухайн хорооны засаг даргын тодорхойлолтоор,

дүүрэг, 23-р хороо, гарден, 1486 дугаар байрны 112 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаартай захирамж зэргээр тогтоогдож байна.

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ДЮ88042967 регистрийн дугаартай, Дархчууд овогт Баяндэлгэр-н Ганчимэг-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Б.Батсүрэн нь түр оршин суугаа харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг  дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

9. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-24/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

10. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баяндэлгэр-н Ганчимэг нь 99101162 гэх утасны дугаартай талаар нэхэмжлэгч мэдээлэл өгснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ДЮ88042967 регистрийн дугаартай, Дархчууд овогт Баяндэлгэр-н Ганчимэг-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Батсүрэн-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ