| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0507/Э |
| Дугаар | 520 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч Б.Б, Ү.Э, Т.Мнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуралдайхан овогт Б.Бг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ү. Эд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Т.М нарт холбогдох эрүүгийн 1809000000463 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Ү.Э, Т.М нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны орчим зогсож байсан “Киа” маркын дунд оврын ачааны тээврийн хэрэгслийн бүхээг дотроос “БИМЕКС” ХХК-ийн орлого болох биет 2.390.030 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахыг санаачилж, зохион байгуулсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ү.Э нь Б.Б, Т.Мнартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны орчим зогсож байсан “Киа” маркын дунд оврын ачааны тээврийн хэрэгслийн бүхээг дотроос “БИМЕКС” ХХК-ийн орлого болох биет 2.390.030 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Мнь Ү.Э, Б.Бийн төлөвлөсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны орчим зогсож байсан “Киа” маркын дунд оврын ачааны тээврийн хэрэгслийн бүхээг дотроос “БИМЕКС” ХХК-ийн орлого болох биет 2.390.030 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахад уг тээврийн хэрэгслийн бүхээгний хаалгыг түгжилгүй орхиж дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ү.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл
оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Ү.Э, Т.Мнартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны орчим зогсож байсан “Киа” маркын дунд оврын ачааны тээврийн хэрэгслийн бүхээг дотроос “БИМЕКС” ХХК-ийн орлого болох биет 2.390.030 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахыг санаачилж, зохион байгуулсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Ү.Э нь Б.Б, Т.Мнартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны орчим зогсож байсан “Киа” маркын дунд оврын ачааны тээврийн хэрэгслийн бүхээг дотроос “БИМЕКС” ХХК-ийн орлого болох биет 2.390.030 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Т.Мнь Ү.Э, Б.Бийн төлөвлөсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны орчим зогсож байсан “Киа” маркын дунд оврын ачааны тээврийн хэрэгслийн бүхээг дотроос “БИМЕКС” ХХК-ийн орлого болох биет 2.390.030 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахад уг тээврийн хэрэгслийн бүхээгний хаалгыг түгжилгүй орхиж дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь,
хохирогч Д.Гантулгын “...борлуулалтын менежер Отгонгэрэл над руу утсаар залгаад борлуулагч Мөнхтулга, Батзориг хоёр борлуулалтын орлогоо алдчихсан гэж хэлсэн. Тэгээд хаана алдсаныг асуухад Спортын ордны ард талд машин дотроосоо алдсан талаар надад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-19/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-5-9/,
эрүүгийн мөрдөгчийн илтэгх хуудас, гэрэл зураг “...хохирогч нарын 04-71 дугаартай Фронтиер маркын машин 19:38 цагт ирж байх хугацаанд баруун чиглэлээс уг сэжигтэй этгээд зэрэг ирж байгаа нь бичигдсэн байна. Хүргэгч нар 19:42 цагт бараагаа аваад явсаны дараа дээрх сэжигтэй этгээд хаалгыг шууд татан онгойлгон сууж 19:44 цагт машинаас буугаад арк чиглэн явж байгаа нь бичигдсэн байна. Сэжигтэй этгээд нь 25 орчим настай, туранхай бичетэй, 170 см орчим өндөртэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, саарал өнгийн малгайтай цамцтай, түүний гадуур хар өнгийн цамц мэт зүйл хүзүүгээрээ давуулж уясан байлаа. ...дээрх этгээдүүд нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн болохыг тогтоож, хулгайд алдагдсан 2 сая 600.000 орчим төгрөгийг хураан авч хохирогч байгууллагад хүлээлгэн өгч ажилласан болохыг танилцуулья” гэх /хх-10-12/,
эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн баримт /хх-14-15/,
борлуулалтын тайлан /хх-16/,
шүүгдэгч Т.Мөнхтулгын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-21/,
шүүгдэгч Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-25/,
шүүгдэгч Ү.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /х-26/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ү.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Т.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” санал гаргасныг шүүх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Б.Б, Ү.Э, Х.М нар улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,
Ү.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,
Т.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах” санал гаргав,
шүүгдэгч Б.Б, Ү.Э, Х.М нар эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй маргаагүй бөгөөд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б, Ү.Э, Х.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг олоход тусалсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Э,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мнарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгов.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б, Ү.Э, Х.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг давхар хүлээлгэж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Ү.Э, Х.Мөнхтулга нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуралдайхан овогт Б.Бг хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахыг санаачилж, зохион байгуулсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Бэсүд овогт Ү.Эыг хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Боржин овогт Т.Мг хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-Ү.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-Х.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Б.Б, Ү.Э, Х.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Ү.Э, Х.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ү.Э, Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР