| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2026/01038/И |
| Дугаар | 191/ШШ2026/01089 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2026/01089
| 2026 01 19 | 191/ШШ2026/01089 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* байрлах******* ХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,******* тоот хаягт оршин суух,******* /рд: /-д холбогдох
24,283,299 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Харилцагч Г. ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024.10.08-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 24,048,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний******* дахь тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025.12.22-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн 261 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 3,258,841 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,895,053 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,132 төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлдэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025.12.22-ны өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 20,789,158 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,395,885 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 98,256 төгрөг нийт 24,283,299 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Зээлийн гэрээг цуцлахыг болон 24,283,299 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 2026 оны 02 сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 сарын 20-ны өдрийн дотор сар бүрийн 20-ны дотор 1,000,000 төгрөгөөр 3 удаа, 2026 оны 05 сарын 20-ны өдрөөс 2027 оны 01 сарын 20-ны өдрийн дотор сар бүрийн 20-ны дотор 2,364,811 төгрөгөөр 9 удаа, нийт 24,283,299 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хүсэлтэй байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХК хариуцагч Г. -д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэлд 20,789,158 төгрөг, хүүд 3,395,885 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 98,256 төгрөг нийт 24,283,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2026 оны 02 сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 сарын 20-ны өдрийн дотор сар бүрийн 20-ны дотор 1,000,000 төгрөгөөр 3 удаа 3,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдрөөс 2027 оны 01 сарын 20-ны өдрийн дотор сар бүрийн 20-ны дотор 2,364,811 төгрөгөөр 9 удаа 21,283,299 төгрөг, нийт 24,283,299 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Г. -ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г. нь 2026 оны 02 сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, 2027 оны 01 сарын 20-ны өдрийн дотор 2,364,811 төгрөг, нийт 24,283,299 төгрөгийг төгрөгийг нэхэмжлэгч******* ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,366 төгрөгөөс 139,683 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д буцаан олгож, үлдэх 139,683 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 139,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ