Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 302

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

            Шүүгдэгч, хохирогч Б.Б,

            Шүүгдэгч, хохирогч М.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Батбаясгалангийнй Б,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Баянцагаан овогт Мөнхбатын З нарт холбогдох эрүүгийн 1809010830209 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зу” бааранд хохирогч А.Зориг, М.З нарыг зодож тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.З нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зу” бааранд хохирогч Б.Быг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутай.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутай.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, М.Зтай эвлэрсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.З мэдүүлэхдээ: “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Б.Бтай эвлэрсэн” гэв.

1. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зу” бааранд хохирогч А.Зориг, М.З нарыг зодож тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь,

Хохирогч А.Зоригын “...Б гэдэд залуу миний баруун нүд рүү гараараа цохисон, ...Зыг цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх-16/,

Гэрч Б.Батхишигийн “...Б З гэдгийг цохисон...” гэх мэдүүлэг /хх-22/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2482 дугаартай дүгнэлт: “М.Зын биед духны зүүн хэсэг, дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, 21,22 дугаар шүд хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2483 дугаартай дүгнэлт: “А.Зоригийн биед баруун нүдний дээд зовхи, алимны салстад цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-28/, шүүгдэгч Б.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч М.З нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зу” бааранд хохирогч Б.Быг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь,   

Хохирогч Б.Бын “...З гэдэг залуу үгийн зөрүүгүй намайг хоёр гараараа ээлжлэн цохиж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч З.Цогтын “...Быг мөрлөөд байсан залуу ...2-3 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-23/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2536 дугаартай дүгнэлт: “Б.Бын биед тархи доргилт, эрүү, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, зүүн эгэм, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-31/ шүүгдэгч М.З хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Б.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

Шүүгдэгч М.Зын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б, М.З нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч Б.Бт 450 нэгж, буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Зт 450 нэгж, буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд

хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.З нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж хохирогч А.Зориг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Батбаясгалангийн Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

-Баянцагаан овогт Мөнхбатын Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Зыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж, буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, М.З нар нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгж, буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, М.З нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, М.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, М.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР