| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2026/00026/И |
| Дугаар | 306/ШШ2026/00047 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 306/ШШ2026/00047
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: *******-ын гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 659,476 төгрөг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь IBN-MN090090100900020080 дугаартай дансанд оруулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............. аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Шүүгдэгч******* нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр .............. аймгийн .....................-тоотод байрлах гэртээ У.А-тай хэрүүл маргааны улмаас цээж хэсэгт нь зэвсгийн чанартай зүйл буюу ир үзүүртэй зүйлээр хатгаж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийг ............... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолоор*******-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Ю.З-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14/152 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан ...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.
Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу*******-аас хохирогч У.А-ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас түүний эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 659,476 төгрөг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь IBN-MN090090100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* би ............ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 659,476 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч*******о-аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 659,476 төгрөг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь IBN-MN090090100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,377 төгрөгийн тавин хувь болох 10,188.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ................. аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор *******-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 659,476 төгрөг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь IBN-MN090090100900020080 дугаартай дансанд төлөхийг хариуцагч******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ю.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 10,188.5 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ