| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/05451/И |
| Дугаар | 191/ШШ2026/01077 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2026/01077
| 2026 01 19 | 191/ШШ2026/01077 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, овогт************** /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, тоот хаягтлах таван чандмань ХХК /рд: /-д холбогдох,
Хариуцагч: *******,*******,, тоот хаягт оршин суух,овогтой /рд: / нарт холбогдох,
Орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, 15,299,409 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
54,599,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. /цахимаар/, хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч О., хариуцагч Э. -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. , нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
Зохигчдын хүсэлтийг үндэслэн хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. -гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* 2020 оны 06-р сарын 09-ны өдер ХХК-тайбайрны 76,9мкв 3 өрөө давхар т тоот буюу ны******* тоот болон дулаан зогсоол захиалж гэрээ хийсэн. Тухайн өдөртөө орон сууцны урьдчилгаа төлбөрт 50.000.000 сая төгрөг дулаан зогсоолын төлбөрт 2,000,000 сая төгрөг төлсөн, 2020 оны 06-р сарын 12-ны өдөр 16,000,000 төгрөг, 10,131,000 төгрөгийг тус тус төлжны төлбөр болох нийт 76,131,000 төгрөгийг төлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Мөн 2020 оны 12-р сарын 01-ны өдөр 14,000,000 төгрөгийг дулаан зогсоолын төлбөрт 16.000.000 төлж зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцны төлбөрт 76.131.000, Дулаан зогсоолын төлбөрт 16.000.0000 төгрөгийг нийт 92.131.000 сая төгрөгийг гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан Орон сууц ашиглалтад орох хугацаа 2021 оны 06-р сард байсан боловч орон сууцны түлхүүр гаргуулах ажиллагаа 2022 оны 06-р сарын 20-ны өдөр эхэлсэн. Бидандаа орох гээд түлхүүрээ авахыг хүсэхэд гэрээг чинь цуцалсан учир танайх нэмэлт гэрээ байгуулаагүй, мөн м.кв тутамд 710.000 төгрөгийг нэмж төлөх ёстой ба нийт 54.599.000 сая төгрөгийг төлсний дарааандаа оруулах буюу гэрчилгээг өгнө гэсэн. Нэмэлт мөнгө өгөхгүй бол өгсөн мөнгө буцааж ав гэсэн хууль бус шаардлагыг тавьсан. Хууль бус шаардлагыг эсэргүүцэж Иргэний хуулийн 9-р зүйлд зааснаар өөрсдийн эрх ашгаа хамгаалж бид гэрээний үүргээ биелүүлсэн туландаа орсон, үүнээс асар их дарамт шахалт компани зүгээс ирж маргаан үүссэн. Иймд орон сууц, зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй хоног тутамд 0.01 хувийн алданги тооцож нийт 293 хоногийн 2,699,409 төгрөг, өмгөөллийн зардал 12,600,000 төгрөг, нийт 15,299,409 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Одоогоор апартмент******* зоорийн /B1/ давхартлах, гэж тодотголтой дулаан зогсоолыг 16,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, тухайн үеийн /м.кв/-ийн үнийг 990,000 төгрөг гэж тооцоод 16 м.кв талбайтай дулаан зогсоол авч байсан. Одоо энэ гэж зогсоол нь нийтийн өмч талбай болсон тул тухайнны зоорийн В1 давхарт 16 м.кв талбатай ижил төрлийн дулаан зогсоолыг хариуцагчаас гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.
Гэрээний дагуу төлбөрөө 100% төлсөн учраас бүрэн төлсөн гэдэг баримт бичиг, ордероо гаргуулж авмаар байна. Түрүүн яриад байна ижил төстэй гэдэг зүйл эдний хамгийн сүүлийн мэдээллээр 2 номерын гарааш магадгүй тэрийг дүйцүүлэх гэдэг юм уу юу гэдэг юм. Ямар ч байсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.
Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манайхыг орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хил гааль хаагдах, бараа материалын үнэ нэмэгдэх, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг үйл явдал удаа дараа бий болсон. Барилгын бараа материалын үнэ огцом нэмэгдсэн учир бидний зүгээс захиалагчдыг дуудан уулзаж материалын нэмэгдэлтэй холбоотой орон сууцны захиалгын үнэд эмэгдэл үүсэх болсныг танилцуулж нэмэлт гэрээг байгуулсан. Зарим захиалагчид нэмэлт гэрээ байгуулаагүй санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тул банкнаас нэмэлт зээл авч барилгын ажлыг гүйцэтгэж дууссан. Бараа материалын үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотой компанийн зүгээс 3 өрөө 76,9 м.кв талбайтай орон сууцыг 76,131,000 төгрөгт барьж хүлээлгэж өгнө гэдэг санхүүгийн хувьд боломжгүй болсон. Иймд орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж байгаа тухай Э.******* -д мэдэгдсэн. Мөн барилгын тухай хууль тогтоомж, дүрэм, журамд барилгыг байнгын ашиглалтад ороогүй байхад хүн амьдрахыг хориглосон байдаг. Гэтэл Э.******* 2022 оны 06 сарын 20-ны буюу улсын комиссын дүгнэлт гараагүй байхад орон сууцны хаалгыг эвдэж орсон, компанийн үйл ажиллагаа явуулж байсананд хэрүүл маргаан үүсгэж байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Баянзүрх дүүргиин цагдаагиин нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Э.******* тай байгуулсан 2020.08.30-ны өдрийн дугаартай орон сууцны захиалгын гэрээний 2.1, 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тоот зогсоолыг 16 сая төгрөгөөр захиалсан. Гэвч уг гэрээ хийгдсэнээс хойш дулаан зогсоолыг зураг төсөл өөрчлөгдөж, нэхэмжлэлд дурдсанчлан нийтийн эзэмшлийн талбай болсноор үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Түүнчлэн дугаартай гэрээнд дулаан зогсоолын талбайн хэмжээ заагдаагүйгээс гадна компанийн нэр дээр нэг ч дулаан зогсоол байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм. гэжээ.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орон сууцыг 2021 оны 2-р улиралд буюу 2021.06.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч дараах хууль болон гэрээнд заасан үндэслэлээр орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэнд хариуцагч гэм буруугүй тул ийнхүү хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөгдөнө. Үүнд: 1) Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Засгийн газрын 2020.02.12-ны өдрийн 62 дугаар тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 64, 102, 147, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолуудаар улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар Засгийн газрын 2020.11.11-ний өдрийн 178-р тогтоолоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бух нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, уг тогтоолын хавсралтаар баталсан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад барилгын салбарын үйл ажиллагаа багтаагүй юм. Засгийн газрын 2020 оны 181, 194, 226 болон 2021 оны 1, 27, 91-р тогтоолуудаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хөл хорионы хугацаа 2021.05.08 хүртэл үргэлжилж, түүнээс хойш Засгийн газрын 2021 оны5, 154, 176, 259, 381-р тогтоолуудаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ба 2022.02.14-ний өдрөөс хэвийн горимд шилжсэн. Нэхэмжлэгчтэй байгуулсан ОСЗГ-2020 дугаартай гэрээнд заасан орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа нь дээр дурдсан өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаатай давхцаж байгаа юм. Ийнхүү бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр буюу эрх зүйн үндэслэл бүхий нөхцөл байдлын улмаас бид гэрээний үүргээ биелүүлэх, барилга угсралтын ажил явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдалд орсон. Хэдийгээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бид тодорхой цагийн хязгаарлалт, нөхцөл шаардлагын дагуу ажлаа хийж эхэлсэн боловч цар тахлын нөлөөллөөс үүссэн үр дагаврууд болох хил гаалийн хязгаарлалт, бараа материалын үнийн огцом өсөлт, бараа материалын хомсдол, барилгын төсөвт өртөг нэмэгдэх, барилгын талбайд ажиллаж байсан ажилчид өвдөх, халдвар илрэх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан барилгын хэвийн үйл ажиллагаа тасалдах, ажиллах хүчний хомсдолд орох зэргээр гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн нь гэрээний үүргийн гүйцэтгэлд нөлөөлсөн. Иймд эдгээр нөхцөл, байдал нь манай компаниас шалтгаалаагүй, гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хоцроосон байдалд гэм буруугүй тул Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөгдөнө. Талуудын байгуулсан ОСЗГ-ний 4.3-т Компаниас үл хамаарах буюу урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас барилгыг ашиглалтад өгөх болон орон суулгыг захиалагчид өгөх хугацаа хоцорсон бол энэ талаар компани нь захиалагчид мэдэгдэж талууд харилцан туслалцаа үзүүлж хамтран ажиллана. Ийм нөхцөл байдлын улмаас үүсэх үр дагавар, хариуцлагыг компани хариуцахгүй гэж заасан. Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.1, 196-р зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан бөгөөд дээрх нөхцөлийг талууд тохиролцож, харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал болохыг хүлээн зөвшөөрсөн Ковид-19 халдварын нөлөөллөөс шалтгаалан гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хоцорсон, ийнхүү хугацаа хоцорсонд гэм буруугүй тул алданги нэхэмжилсэн шаардлагыг гэрээний 4.3-т заасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Э.******* гийн 15,299.409 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: апартмент 3-р орон сууцны барилгыг барьж гүйцэтгэж байхад Дэлхий нийтэд ковид-19 цар тахал гарч Монгол Улсын Засгийн газраас анхны хөл хориог 2020 оны-р сарын-ний өдрөөс эхлэн удаа дараа тогтоон хил, гааль хаах, төрийн болон хувийн байгууллагын үйл ажиллагааг зогсоож шийдвэрлсэнг бид бүхэн мэднэ. Уг байдлаас шалтгаалж хил, гааль хаагдснаар Монгол Улсын хэмжээнд барилгын бараа материалын хомсдол үүссэн ба ялангуяа хил хаахаас өмнө Монгол Улсын хилээр оруулж ирсэн барилгын салбарын бараа материал /арматур, цемент/-ын үнэ огцом нэмэгдсэн. Ингэснээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд батлагдсан барилгын төсөв өртгийн хэмжээнд барилга барьж гүйцэтгэх, ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Бидний хэрэгжүүлж байсан апартмент 3-р орон сууц барилгын анхны төсөвт өртөг нь 70-80 хувиар нэмэгдсэнээр барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл үүсэж эхэлсэн. Гэсэн хэдий боловч бид арилжааны банк /Хаан банкнаас/-наас өндөр хүүтэй, их хэмжээний зээл авч, авсан зээлээ барилгадаа зарцуулан ашиглалтад оруулж Улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд манай компани барилгын төсвийг 2 удаа мэргэжлийн байгууллагаар батлуулсан ба 2021 онд хийсэн төсвөөр 9 тэрбум төгрөг, 2022 онд хийлгэсэн төсвөөр 12 тэрбум төгрөгийн төсөв гарсан ба эндээс тухайн барилгыг барихад ямар хэмжээний зардал гаргасан болох нь нотлогдоно. Бид Э.******* -тай гэрээ байгуулахдаа ковид-19 цар тахлаас болж Дэлхийн улс орнууд хилээ хааж, үүнээс шалтгаалан бараа материалын үнэ өснө гэдгийг урьдчилан мэдэх, тооцоолох ямар ч боломжгүйгээс гадна дотоодын зах зээл дээрээс барилгын бараа материал болох арматур төмөр, бетон зуурмаг, бусад материалыг худалдан авахдаа өндөр үнээр худалдан авч байсан. Үүнийг нотлох зорилгоор бетон зуурмагийн компанитай байгуулсан гэрээнүүдийг үнийн зөрүүний хувьд харьцуулах байдлаар шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн ба арматур төмрийг худалдан авахад хүртэл үнийн зөрүү гарсан талаарх холбогдох баримтуудаа шүүхэд гарган өгсөн. Гэрээний 3.2- т ...энэхүү орон сууцны захиалгын үнийг барилгын өртөг зардал багтсан үнэ гэж үзнэ. /НӨАТ багтаагүй/ Барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд нь захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ... гэж заасан. Бид апартмент 3-р орон сууцны барилгыг 2022.07.22-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисс ажиллахдаа 2022 онд буюу барилгыг барьж гүйцэтгэж дуусах үед 12.509.793.535 төгрөгийн хэмжээнд хүлээн авч ашиглалтад оруулсан. Улсын комисс ажиллахаас өмнө 2022 оны төсөв батлагдсан байсан тул захиалагч Э.******* д албан бичгээр Орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт оруулах талаар гэрээний хүрээнд бичгээр мэдэгдэл өгсөн. Зөвхөн Э.******* ч биш бусад арав гаруй захиалагч нарт бичгээр мэдэгдсэн. Мөн бидний гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариуг нь үндэслэн 2021.01.14 -ний өдөр 22/17 дугаар мэдэгдлээр орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Манай компани гэрээнээс татгалзаж байгааг Э.******* мэдсээр байж 3 сарын дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Манай компани гэрээнээс татгалзсан, татгалзлаа нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн учраас үүрэг дуусгавар болсон буюу гэрээ хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж байгаа тул гэрээнээс татгалзсаны үр дагавар болох ИХ-ийн 227-р зүйлд заасан харилцан буцаах, хохирол шаардах эрх л талуудад байгаа гэж үзэж байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан практик тогтоож манай компанид холбогдох хэргүүдийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж байгаа байдал, нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй шүүх өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж байгаа гэх субъектив тайлбар зэрэгт үндэслэн харилцан тооцуулах зорилгоор м.кв-ын зөрүү үнэ болох 54,599,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл нь ИХ-ийн 9-р зүйлийн 9.4.1-т заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх агуулгатай ба мөн хуулийн2-р зүйлийн2.1,2.2- т зааснаар орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй. Э.******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа бол барилгын батлагдсан төсөвт заасан үнээр орон сууцыг худалдан авах ёстой. Орон сууцны батлагдсан төсөвт заасан үнийг бүрэн төлөлгүйгээр өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй нь хууль бус ба өмчлөгчөөр тогтоосноор барилгын гүйцэтгэгчид илтэд хохиролтой болох нөхцөл байдлыг бий болгож болохгүй. Э.******* нь м.кв тутамд нэмэгдэж буй 1.700.000 төгрөгөөр тооцож зөрүү мөнгийг төлж чадахгүй тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж, анхны байдалд очих нь нэхэмжлэгч, хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хөндөгдөхгүй. Харин ч тэдний эрхийг хамгаалах үндэслэл болно гэж ойлгож болно. Түүнчлэн, шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 220-р зүйлийн 220.1-т ...Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн бол, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй... гэж заасны дагуу 2020 оны 03-р сараас хойш барилгыг барьж гүйцэтгэх хугацаанд талуудын хүсэл зоригоос гадуурх нөхцөл байдлаас болж барилгын салбарын бараа материалын үнэ илтэд өөрчлөгдсөн энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, энэ талаарх байдлаа хариуцагч баримтаар нотолж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. Түүнчлэн, Э.******* нь м.кв-ын үнийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй буюу нэмэлт гэрээ байгуулахаас татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 220-р зүйлийн 220.4-т ...Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөхгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй..., мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т ...Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ... гэж тус тус зааснаар хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй. Ковид-19 цар тахлын улмаас төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон нь ИХ-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд тооцогдох тул талуудын хэн аль нь гэрээгээр тогтоосон алданги, торгууль төлөх үүргээс чөлөөлөгдөнө. Мөн 2020 оны 09 сараас хойш барилгын салбарт бараа, материалын үнэ өссөн эсэх, барилгын гол нэрийн бараа болох арматур төмөр, бетон зуурмаг, хайрга, элсний үнэ өссөн эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоох шаардлага үүсэж байгаа тул уг асуудлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Э.******* гаас 54,599,000 төгрөг гаргуулан манай компанид олгож, хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Э.******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Э.******* тай анх гэрээ хийсэн хүн н. гэж хүн байгаа, тэр этгээд та 100% төлбөрөө төлөх юм бол хариуцлагыг компани үүрэх юм аа, та энэ асуудал дээр айх хэрэггүй, барилга баригдаж дуусаад түлхүүрээ гардаж авна гэж ярьж хэлж байсан байгаа, мөн цар тахлын үе 2019 оны сүүлээр гарсан байдаг гэрээг 06 сарын 09-ний өдөр хийсэн. Эндээс харахад ямар ч компани эрсдэлийн дохиог авсан байх ёстой, магадгүй яриад байгаа аймар аймар материалуудаа урьдчилаад давтан төвлөрүүлсэн байх болов уу гэж харж байна. Дээрээс нь таныг мөнгөө хийвэл энэ барилгыг барьж эхэллээ гэдэг үг хэлэхээсээ өмнө, өмнөх барилгуудаа дараагийнхаа хүмүүсийг хууран мэхлэх зарчим үйлчилсэн юм уу яасан юм? хүнээс хөрөнгө босгож өмнөх барилгуудаа дуусгах гэсэн санаа байсан юм уу гэсэн хардлага төрж байна. А, В блокууд дарааллын дагуу ашиглалтад орох ёстой байж байтал огт ашиглалтад ороогүй байсан захиалгуудыг хийсэн, магадгүй яриад байгаа их мөнгөний төлбөрт орохоо мэдээд байгаа хүмүүс 3, 5 сарын өмнө дуудаад уучлаарай барилга баригдах боломжгүй боллоо гэсэн бол цаг хугацаа хэмнэх байсан болов уу гэж харж байна. Ашигаа авах ёстой гэж нэхэмжилсэн нь шударга бус байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 3-12, 15-22, 3-р хавтаст хэргийн 64-67, 84-89-р тал.
Хариуцагч ХХК-аас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 40-62,8-121, 165-250, 2-р хавтаст хэргийн 1-65, 78-111, 122-123, 129-142, 149, 164, 3-р хавтаст хэргийн 59-р тал.
Хариуцагч Э. оос шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: гэрч О. ийн мэдүүлэг,1-р хавтаст хэргийн 134-138, 2-р хавтаст хэргийн 142-146, 3-р хавтаст хэргийн 30-37, 50-58-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хамтран хариуцагчаар Э. ыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал 12,600,000.00 төгрөг, алдангид 2,699,409 төгрөг гаргуулах-аар нэхэмжилсэн ба дээрх шаардлагаа дэмжиж байна.
3. Хариуцагч ХХК ковид гарч бараа материалын үнэ нэмэгдэж нөхцөл байдал өөрчлөгдсөн тул гэрээний үнийг нэмж гэрээ байгуулах талаар мэдэгдсэн, зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзсан, авто зогсоолыншил нийтийн эзэмшлийн талбай болсон, өөр зогсоол өгөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
3.1. Хариуцагч Э. гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Зохигчдын хооронд 2020 оны 06 сарын 09-ний өдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч ХХК *******,*******, ,,, тоот хаягтлах 76.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, тоот хаягтлах автозогсоолыг тус тус барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч Э.******* орон сууцны үнэд 76,131,000 төгрөг, авто зогсоолын үнэд 16,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байна. /1хх-7-10/
Зохигчдын хооронд хийгдсэн орон сууц захиалан бариулах хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, 343.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж тус тус заасан.
4.1. Захиалагч Э.******* гэрээ байгуулах үед гэрээнд заасан Э. ын тоот дансанд орон сууцны үнэд 50,000,000 төгрөг, авто зогсоолын үнэд 2,000,0000 төгрөг, орон сууцны үнэд 2020 оны 06 сарын 12-ны өдөр 26,131,000 төгрөг, авто зогсоолын үнэд 2020 оны 12 сарын 01-ний өдөр 14,000,000 төгрөгийг буюу орон сууцны үнэд нийт 76,131,000 төгрөг, авто зогсоолын үнэд нийт 16,000,000 төгрөгийг төлсөн болох нь Э.******* гийн Хаан банк дахь тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч нар энэ талаар маргаагүй. /1хх-16, 18, 19, 21/
4.2. Ажил гүйцэтгэгч ХХК гэрээний 4-р зүйлийн 4.1-т зааснаар орон сууц болон автозогсоолыг 2021 оны 02 дугаар улиралд барьж дуусган, ашиглалтад оруулах үүрэгтэй байсан байх боловч 2022 оны 06 сард Э.******* орон сууцандаа амьдарч эхэлсэн, одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.3. Хариуцагч тал ...маргаан бүхий орон сууцны албан ёсны хаяг *******,*******,,,******* тоот болсон, ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж барьцаанд байсан, одоо барьцаанаас чөлөөлөгдсөн... гэж тайлбарлаж, маргаагүй.
4.4. Захиалагч Э.******* гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад ажил гүйцэтгэгч гэрээнээс үндэслэлгүй татгалзах боломжгүй бөгөөд хариуцагч талын гэрээнээс татгалзсан гэх тайлбар нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлд нийцээгүй байна.
4.5. Захиалагч Э.******* гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нь тогтоогдсон, ажил гүйцэтгэгч ХХК орон сууцыг өмчлөлд нь шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй буруутай гэж дүгнэн, нэхэмжлэгч Э.******* г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.
4.6. Орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулах гэсэн шаардлагын хүрээнд нийцүүлж орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.
5. Зохигчид 2020 оны 06 сарын 09-ний өдрийн гэрээгээр тоот авто зогсоолыгалах, ямар хэмжээтэй, 1 м.кв нь хэдэн төгрөгийн үнэтэй зогсоол болохыг харилцан тохиролцож, тодорхойлоогүй байна. /1хх-7/
5.1. Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Барилга байгууламжийншил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ, 23.2-т Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийншил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна, 35 дугаар зүйлийн 35.1.3-т барилга байгууламжийншил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих гэж тус тус заажээ.
5.2. ХХК Э.******* тай гэрээ байгуулах үед барилгын зоорийн давхрын зогсоолын зураг батлагдаагүй байсан болох нь хариуцагч талын тайлбар, ХХК, иргэн Э. нарын захиалгатай аппартмент үйлчилгээтэй орон сууны барилгын авто зогсоолын зургаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч талын ...2020 оны 06 сарын 29-нд авто зогсоолын зургийг харж гэрээ байгуулсан... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 35 дугаар зүйлийн 35.1.3-т нийцсэн зураг харж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. /3хх-30-37, 50-58/
5.3. Хариуцагч талын ... гэрээ байгуулах 2020 оны 06 сарын 09-ний үед D блок барилгын доор тоот авто зогсоолыг барихаар төлөвлөж байсан боловч газрын хэмжээнээс шалтгаалж 2021 онд нийтийн эзэмшилээр зураг нь батлагдаж, баригдсан, тоот авто зогсоол бодитоор байхгүй... гэх тайлбар нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримт, ХХК, иргэн Э. нарын захиалгатай аппартмент үйлчилгээтэй орон сууны барилгын авто зогсоолын зургаар тогтоогдож байна. /3хх-55/
5.4. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дурдагдаагүй авто зогсоолын талаар буюу хариуцагч ХХК-ийн барьсан бусад авто зогсоолын талаар дүгнэлт хийж авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
5.5. тоот авто зогсоолалах, ямар хэмжээтэй зогсоол болохыг талууд харилцан тохиролцоогүй, тоот авто зогсоол бодитоор байхгүй, батлагдсан зургийн дагуу захиалан бариулахаар тохирсон болох нь тогдоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин авто зогсоолын үнэд төлсөн 16,000,000 төгрөгийг хариуцагч ХХК-аас буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.******* д олгохоор шийдвэрлэв.
6. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5-р зүйлийн 5.1.9-д орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги тооцож захиалагчид олгоно. Алдангийн үнийн дүнг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно. Алдангид НӨАТ тооцохгүй болно гэж заажээ.
6.1. Нэхэмжлэгчийн орон сууцны дүн 76,131,000 төгрөг, авто зогсоолын 16,000,000 төгрөг, нийт 92,131,000 төгрөгөөс 0.01 хувийн алдангийг хоногт 9,213 төгрөгөөр, 2021 оны 7 сарын 01-ний өдрөөс хойш 293 хоногт тооцон 2,699,409 төгрөг нэхэмжилжээ.
6.2. Ажил гүйцэтгэгч тал орон сууцыг 2021 оны 02 дугаар улиралд барьж дуусган, ашиглалтад оруулах үүрэгтэй байсан хэдий ч 2022 оны 06 сард Э.******* орон сууцандаа амьдарч эхэлсэн байх тул үүрэг гүйцэтгэгч 365 хоногоор ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.3. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөл хорио тогтоосон, 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 сарын 08-ны өдөр хүртэл нийтийг хамарсан хөл хорио тогтоосон, 2022 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн болох нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны сарын-ний өдрийн 178 тоот, 2020 оны сарын 29-ний өдрийн 194 тоот, 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 тоот, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 тоот, 2021 оны 02 сарын 10-ний өдрийн 27 тоот, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 тоот тогтоолуудаар тогтоогдож байх ба нийтэд илэрхий үйл баримт байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ.
6.4. Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэрэг нь барилгыг хүлээлгэн өгөх цаг хугацаанд нөлөөлсөн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн орон сууцны дүн 76,131,000 төгрөгөөс 293 хоногт тооцсон алдангид 2,230,609 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
6.5. Авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн тул авто зогсоолыг хугацаа хэтрүүлж ашиглалтад оруулсаны алданги 16,000,000 төгрөгөөс 293 хоногт тооцсон алданги 468,800 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгов.
7. Нэхэмжлэгч Э.******* Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба тус иргэний хэргийн маргаанд өмгөөлөгч авахдаа төлсөн 12,600,000 төгрөгийг ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, орон сууцны өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, авто зогсоолыг хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой гарсан зардал гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
8. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
9. Нэхэмжлэгч ХХК хариуцагч Э.******* д холбогдуулж гэрээ байгуулсаны дараа Ковид цар тахал гарсан, барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх үндэслэлээр орон сууцны 76.9 м.кв-ын үнийг 710,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 54,599,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
10. Хариуцагч Э.******* гэрээ байгуулах үед 100 хувь төлвөл хурдан ашиглалтад орно гэж хэлсэн, цар тахлын үе 2019 оны сүүлээр гарсан тул ямар ч компани эрсдэлийн дохиог авсан байх ёстой, барилгын материалуудаа урьдчилаад татан төвлөрүүлсэн байх ёстой байсан, хүнээс хөрөнгө босгож өмнөх барилгуудаа дуусгах гэсэн санаатай байсан, А, В блокоо ашиглалтад оруулаагүй байж дараагийн барилгын захиалгуудыг хийсэн, ашигаа авах ёстой гэж байгаа нь шударга бус гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
11. Нэхэмжлэгч ХХК сөрөг нэхэмжлэлийн тооцооллоо... 2020 оны 01 сарын 24-ний өдрийн төсөвт өртгийн тооцооллоор 108 айлын орон сууцыг 7,876,012,942 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 947,091 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр төсөвлөсөн, дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас 2021 оны 07 сарын 30-ны өдрийн төсөвт өртгийн тооцооллоор 9,780,797,70 төгрөг буюу 1 м.кв талбайг 1,176,142.00 төгрөг болж нэмэгдсэн, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн төсөвт өртгийн тооцооллоор 12,509,793,535.00 төгрөг буюу 1 м.кв талбайг 1,504,304.18 төгрөг болж, анхны тооцооллоос даруй 557,213.13 төгрөгөөр нэмэгдсэн... гэж тайлбарлаж байна. /2хх- 129-137/
11.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хариуцагч ХХК-нд хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон, үүнд нэхэмжлэгч Э.******* тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ багтсан байна. /2хх-ийн 122, 123 хуудас/.
11.2. Ковид цар тахал 2019 оны 12 сард БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ талаар дэлхий дахинд 2020 оны 1 сард мэдэгдсэн, энэ талаар Монгол Улс болон гадаад улсууд байнга мэдээлж байсан, Монгол Улс 2020 оны сарын 12-ны өдрөөс 2021 оны 04 сарын 23-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан нь нийтэд илэрхий үйл баримт мөн байна.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заажээ.
11.3. ХХК нь ашгийн төлөө хуулийн этгээд байх ба аппартмент барилгын төслийг хэрэгжүүлэгчийн хувьд дан ганц захилагч нарын мөнгөөр хөрөнгө босгож төслийг барих боломжгүй бөгөөд өөрийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлэх эрх үүрэгтэй.
11.4. ХХК-ийн захирал Э., одоогийн захирал Э. нарыг Ковид цар тахал 2019 оны 12 сард БНХАУ-д бүртгэгдсэнийг мэдэж байсан байх тул 2020 оны 06 сарын 09-ний өдөр иргэн Э.******* тай орон сууцыг 1 м.кв-ыг 990,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулахгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.
11.5. ХХК-ийн С блокийн 108 айлын барилгын төсөвт өртөг 2020 оны 01 сарын 24-ний байдлаар 7,876,012,942 төгрөг 1 м.кв 947,091 төгрөг, 2021 оны 07 сарын 30-ны байдлаар 9,780,797,70 төгрөг, 1 м.кв талбайг 1,176,142 төгрөг, 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 12,509,793,535.00 төгрөг, 1 м.кв талбай 1,504,304 төгрөг болж, анхны тооцоолол нэмэгдсэн гэх баримтыг хэрэгт өгсөн байна. /2хх-132-137/.
11.6. ХХК нь аппартмент төслийн С блокийн барилгын ажлаас ашиг олоогүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул ашигтай ажил хийсэн гэж үзэхээр байх ба С блокийн 108 айлын барилгад хэрэглэгдэх нийт бараа материалын үнэ өссөнд буюу төсөвт өртөг нэмэгдсэнд 76.9 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан захиалагч Э.******* д үүрэг ногдуулах буюу үнийг өсгөж төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлгүй байна.
12. Иймд, нэхэмжлэгч Э.******* г *******,*******,,,******* тоот хаягтлах 76.9 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, хариуцагч ХХК-аас 16,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.******* д олгож, нэхэмжлэлээс хариуцагч ХХК, Э. нарт холбогдуулан гаргасан тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, 15,299,409 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.******* д холбогдох гэрээний үнийн зөрүү 54,599,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
13. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.*******г аас төлсөн 1,011,003 төгрөг, хариуцагч ХХК-аас төлсөн 430,945 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас гэрээний үнийн дүн 92,131,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч Э.******* д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2,5.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.******* г *******,*******,,,******* тоот хаягтлах 76.9 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, хариуцагч ХХК-аас 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.******* д олгож, нэхэмжлэлээс хариуцагч таван чандмань ХХК, Э. нарт холбогдуулан гаргасан тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, 15,299,409 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 220 дугаар зүйлийн 220.1-д заасныг баримтлан хариуцагч Э.******* д холбогдох 54,599,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч таван чандмань ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.******* гаас төлсөн 1,011,003 төгрөг, хариуцагч ХХК-аас төлсөн 430,945 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 776,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.******* д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9.4,9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ