Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2026/00050

 

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2026/00050

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

 

Нэхэмжлэгч: ....................... ББСБ ХХК 

Хариуцагч: С.С

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 2,652,098.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.С-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 2,652,098.03 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.С-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 2,652,098.03 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч С.С-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 2,652,098.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С.С  нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,652,098.03 төгрөгийг төлж барагдуулсан... гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,384 төгрөгийн тавин хувь болох 28,692 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 28,692 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,692 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 2,652,098.03 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,384 төгрөгийн тавин хувь болох 28,692 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 28,692 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,692 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ