Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2026/00052

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: *******..банк ХК 

Хариуцагч: Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: 6000488928 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 8,263,353.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ......... банк ХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.М-аас 6000488928 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 8,263,353.24 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч Н.Ц  шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ..............банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н.Ц нар харилцан тохиролцож, хариуцагч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 4,581,594.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу

-2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 763,594.32 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

                            ҮНДЭСЛЭХ нь: 

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Н.Ц-ээс нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 4,581,594.32 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Нэхэмжлэгч ............банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н.Ц нар харилцан тохиролцож, хариуцагч хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу

-2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 763,594.32 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,256 тал хувь болох 44,128 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 44,128 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44,128 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 1. Нэхэмжлэгч .............банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н.Ц нар харилцан тохиролцож, хариуцагч хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу

-2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 763,600 төгрөг,

-2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 763,594.32 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь зөвшөөрч, талууд тохиролцож, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,256 тал хувь болох 44,128 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 44,128 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44,128 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .............банк ХК-д олгосугай. 

 3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Т.ЭНХМАНДАХ