| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2026/00156/И |
| Дугаар | 191/ШШ2026/02503 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/02503
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: *** байрлах ******* банк ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,831,610 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК хариуцагч Г.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 16,831,610 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Г.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024.07.02-ны өдөр MN340030003095020309 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг, мөн 2024.07.08-ны өдөр MN470030003095021142 дугаартай зээлийн гэрээ байгуулан 780,000 төгрөгийг буюу нийт 20,780,000 төгрөгийг тус бүр жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь харилцах данс руу шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025.11.14-ны өдрийн байдлаар MN340030003095020309 500 дугаартай гэрээнд эргэн төлөлтийн MN470030003095021142 дугаартай гэрээнд эргэн төлөлтийн 494 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 4,743,583 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,068,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55,701 төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлдэгч Г.*******гаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025.11.14-ний өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 16,036,417 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 770,296 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,899 төгрөг, нийт 16,831,610 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг үндэслэн хариуцагчаас нийт 16,831,610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.******* ******* банк ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 16,831,610 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,431,610 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,831,610 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр MN340030003095020309 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр MN470030003095021142 тоот зээлийн гэрээ байгуулж 780,000 төгрөг, нийт 20,780,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 22.4 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,431,610 төгрөг, нийт 16,831,610 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******тай эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,831,610 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлага 16,831,610 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,431,610 төгрөг, нийт 16,831,610 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,108 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 121,054 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121,054 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ