| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2026/00085/И |
| Дугаар | 306/ШШ2026/00059 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 306/ШШ2026/00059
| 2026 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 306/ШШ2026/00059 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: ......................ББСБ ХХК
Хариуцагч: Э.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын нийт 513,471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ................ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч Э.Э нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2023101200332 тоот гэрээний дагуу Samsung A54 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,338,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатайгаар зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд, зээлдэгч Э.Э-ээс цахим зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 513,471 (таван зуун арван гурван мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би ................. ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 513,471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Э.Э-ээс зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 513,471 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,054.13 төгрөгийн тавин хувь болох 8,027.65 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,027.65 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,027.65 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 513,471 төгрөгийг хариуцагч Э.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,054.13 төгрөгийн тавин хувь болох 8,027.65 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,027.65 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 8,027.65 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА