| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2518000000010 |
| Дугаар | 2025/ДШМ/66 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/66
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч /цахим/
Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 25*******000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
- овогт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1., 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
-Эрүүгийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 20.419.000 /хорин сая дөрвөн зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тоотод оршин суух д олгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* би Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх . тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн.
Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэх доорх үндэслэлүүд байна. Үүнд:
1. Хэрэгт авагдсан шинжээч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар дүгнэлтээр жолооч, явган зорчигч хэн аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, шинжээч , , нарын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн -/ дугаар дүгнэлтээр жолооч *******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэж, -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0225/202 дугаар дүгнэлтэд: “...*******-******* ******* улсын дугаартай Тоуоtа Noah маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар ... шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй”, -Техникийн шинжээч , , , , нарын 2025 оны дугаар сарын 24-ний өдрийн 08/*******2 дугаар дүгнэлтэд “ жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй ... зам тээврийн ослын бүдүүвч зураг, автомашины ослын дараах байрлал, явган зорчигчийг анх мөргөсөн “А” цэгээс автомашины ослын дараах байрлал хүртэл 22.6 метр байгаа зэргээс үзэхэд жолооч *******ийг зогсоох арга хэмжээ авсан ... амь хохирогч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-ын “б” заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон” гэж тус тус дүгнэсэн.
2. Шинжээч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар дүгнэлтийн “ ... Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12,2, 12.3, явган зорчигчийн хувьд 5.6, 5.2 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон” гэж заасныг прокурор үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд яллагдагч *******ийн гэм бурууг үгүйсгэсэн шинжээчийн бусад дүгнэлтийг яллах дүгнэлтэд дурдаагүй орхигдуулсан.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээдэд шинжээч хамаарахгүй. Учир нь мөн хуулийн 11.1-д заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, дүгнэлтэд 11.2-т заасан шинжээчийн дүгнэлтийн тусгай маягт, шинжээчийн хувийн дугаар бүхий тамга тэмдэг дарагдаагүй байх тул хуульд заасан шаардлага хангахгүй шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж маргасан.
4. Мөн , , нарын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн -/ дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээч , , , , нарын 2025 оны дугаар сарын 24|-ний өдрийн 08/*******2 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тус тус шүүгдэгчийн гэм буруу үгүйсгэгдэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.
5. Анхан шатны шүүх “шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын -ны өдрөөс 04-нд шилжих шөнө ... үзэгдэх орчин хязгаарлагдсан, харанхуй орчинд ойрын болон холын гэрлийн гэрэлтүүлж буй зам буюу өөрийн харж буй хязгаарын хүрээнээс цааш ямар нэгэн саад учрахад уг саадыг мөргөхгүй хурдыг сонгож яваагүйгээс зам дээр явж байсан явган зорчигчийг мөргөсөн байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэх заалтыг зөрчсөн байна” гэж дүгнэхдээ ямар ч шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй ба “ .... зогсоох арга хэмжээ авсан ч зогсох боломжгүй хурдтай явж байсан байж болох магадлалтай байна” гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг үндэслээгүй, өөрийн төсөөлөл таамаглал болон шинжээч хууль бус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
6. Мөн анхан шатны шүүх “Шинжээч , , нар “*******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах үед мэдэгдэж буй баримтын хүрээнд тавьсан асуултуудад хариулсан дүгнэлт бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж буй нотлох баримт биш” гэж тайлбарлаж хуулийг хэрэглэсэн нь Улсын дээд шүүхийн 2023.05.08-ны өдрийн №24 дүгээр тогтоолд “Шинжээчийн дүгнэлтийн хувьд шүүгч хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдэж болохгүй, харин шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй үр дүн үзүүлбэл эргэлзээ үүсэж болох бөгөөд энэ тохиолдолд аль нь үндэслэлтэйг тогтоох шаардлага үүсэж байна" гэж тайлбарласнаас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.
7. Өөрөөр хэлбэл: шинжээч , , нарын шинжээчийн дүгнэлт болон Техникийн шинжээч , , , , нарын 2025 оны дугаар сарын 24-ний өдрийн 08/*******2 дугаар дүгнэлтээр шүүгдэгчийн гэм буруу үгүйсгэгдэж байхад хоорондоо зөрүүгүй, ижил агуулга бүхий шинжээчийн дүгнэлтүүдийн эсрэг шийдвэр гаргасан.
8. Түүнчлэн шүүгдэгч ******* нь “ ...урдаас ачааны тээврийн хэрэгсэл их хурц гэрэлтэй гарч ирж зөрөх үед би хурдаа хасаж тоормосоо хагас гишгээд явж байтал миний урд гэнэт зам дээр миний зорчиж явсан эгнээнд буюу Сэлэнгээс Дархан чиглэлийн эгнээнд явган хүн машины гэрэлд гэнэт гарч ирэхээр нь би тоормосоо тултал гишгээд машин зогсоогүй тухайн хүнийг мөргөөд би замын хажуу руу жалга руу ороод миний машин зогссон... ойролцоогоор 2 орчим метрийн зайнд гэнэт л тулаад ороод ирсэн, би тухайн үед тоормосоо хагас гишгээд явж байсан болохоор тоормосоо тултал гишгээд зогсоож чадаагүй түг гээд тэр хүнийг мөргөчихсөн" гэж ослын талаар тогтвортой мэдүүлэг өгдөг ба түүний мэдүүлэг Техникийн шинжээч , , , , нарын 08/*******2 дугаар дүгнэлтийн “ ... зам тээврийн ослын бүдүүвч зураг, автомашины ослын дараах байрлал, явган зорчигчийг анх мөргөсөн "А” цэгээс автомашины ослын дараах байрлал хүртэл 22.6 метр байгаа зэргээс үзэхэд жолооч *******ийг зогсоох арга хэмжээ авсан гэж гэж үзэж байна” гэх дүгнэлтээр давхар нотлогддог тул уг мэдүүлгээр хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэлтэй байна.
9. Дээрх нотлох баримтаар хурц гэрэлтэй машин зөрөх үед шүүгдэгч хурдаа сааруулж. тоормосоо хагас гишгэсэн нь ЗХД-ийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заасны дагуу бүхий л арга хэмжээг авсан боловч машинаа зогсоож амжаагүй нь түүний бураагаас болоогүй гэж үзэхээр байна. Учир нь тоормос хагас гишгэж байгаад бүтэн гишгэх хүртэл хугацааг жолоочийн самбаачлах хугацаа гэх ба самбаачлах хугацаа нь жолоочийн ур чадвар, реакци, хурд зэрэг хүний биологийн хүчин зүйлээс хамаарах боловч самбаачлах хугацаанд машин бүрэн зогсохгүй явсаар л байна. Учир нь тухайн үед машин 50 км/цагийн хурдтай явж байсан гэж үзвэл явган зорчигч хүртэлх 2 метр зайг 0.144 секундэд туулна. 0.144 секунд буюу 1 секундийг 7 хуваасантай тэнцэх хугацаанд шүүгдэгч тоормосоо бүрэн гишгэж яагаад ч амжихгүй. Бодолт:
50 км/цагийн хурдыг м/сек-д хувиргавал 5000 м/3600 сек=13.89 м/сек болно.
Цаг хугацаа= зай/хурд
2 метр /13,89 сек=0.144 сек
10. Тоормос бүрэн гишгэсний дараа ч машин шууд зогсохгүй инерцээрээ хэсэг замыг туулсны дараа бүрэн зогсох ба энэ нь кинетик энергиэр тайлбарлагдах физикийн хууль тул жолоочийн хүчин зүйлээс хамаарахгүй.
11. Түүнчлэн машин 50 км/цагийн хурдтай явж байгаад тоормос гишгээгүй бол А цэгээс машин зогссон хүртэл 22.6 метр замыг 1.63 секундэд туулахаар байна. Гэтэл энэ ослын үед жолооч .Мөнгөнцэцэг 1,63 секунд буюу 2 секундээс бага хугацаанд машиныг зогсоосон байна.
Бодолт: 50 км/цагийн хурдыг метр/сек-д хувиргавал 5000 м/3600 сек=13.89 м/сек болно.
22.6 м /13,89 м/с=1.63 сек
12. Иймд “зогсоох арга хэмжээ авсан ч зогсох боломжгүй хурдтай явж байсан байж болох магадлалтай байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж тогтоохдоо хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Ийм үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдол гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гомдол гаргаж байгаа. Хавтаст хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн багш н.хагважаргалын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт, дараагийнх нь Шүүхийн шинжилгээний төвийн үндэсний шинжээч н.Түвшинбаатар, н.Бямбасүрэн, н.Соронзонболд нарын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн -/ дугаартай дүгнэлт, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн техникийн механик шинжээч , , , , нарын 2025 оны дугаар сарын 24-ний өдрийн 08/*******2 дугаартай ийм 3 дүгнэлт хэрэгт авагдсан байдаг. Энэ гурван шинжээчийн дүгнэлтээс хамгийн эхний шинжээч дүгнэлт нь явган зорчигч болон шүүгдэгч нарыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай байна гэж гарсан. Энэ дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзээд прокурорын зүгээс давтан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Энэ гомдлоо дэмжиж оролцож байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч саналдаа:
Амь хохирогчийн мөргөсөн А цэгээс унасан хэсэг буюу Б цэг хүртэл харахад зогсоох арга хэмжээ авсан хэдий ч хол чирэгдсэн ийм нөхцөл байдал байдаг. Зогсоох арга хэмжээ авсан эсэх нь эргэлзээтэй байна. Тийм болохоор анхан шатны шүүхээс ийм дүгнэлт гаргасан. Энэ шийдвэрийг хийсвэрээр бол гаргаагүй гэдгийг дахин давтаж хэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр 1 нь жолоочийн буруутай үйлдэл, 2 нь бол явган зорчигчийн буруутай үйлдэл гэж гарсан байдаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа маш тодорхой гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Аль шинжээчийн дүгнэлт үнэн бодит байдалд нийцэж байна вэ? гэдэгт шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Шүүхийн зүгээс хохирогч хэдийгээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь дангаараа ослын үндсэн шалтгаан биш юм гэж үзсэн нь үндэслэлтэй байгаа. Тийм ч учраас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т холбогдуулан гарсан Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг “Шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гэснийг техникийн алдааны улмаас буруу бичсэн байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял гэж” өөрчлөлт оруулж, залруулж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын -ны өдрөөс 04-нд шилжих шөнө 22:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн Хөтөл хорооллын төв зам дээр *******-******* ******* улсын дугаартай “Toyota Noah” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “, мөн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж амь насыг хохироосон үйл баримт болжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд /1-р хх-44-р талд/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр өөрийн эзэмшлийн машинтайгаа Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгоны замын уулзвар дээр мах хүргэж өгөөд буцаад 22 цаг 50 минутын орчим Дарханы хойд постоор орж ирээд 500 орчим м өнгөрч явтал урдаас ачааны Портер юм уу, Бонго ч юм уу... ачааны тээврийн хэрэгсэл их хурц гэрэлтэй гарч ирж зөрөх үед би хурдаа хасаж тоормосоо хагас гишгээд явж байтал миний урд гэнэт зам дээр миний зорчиж явсан эгнээнд буюу Сэлэнгээс Дархан чиглэлийн эгнээнд явган хүн машины гэрэлд гэнэт гараад ирэхээр нь би тоормосоо тултал гишгээд машин зогсоогүй тухайн хүнийг мөргөөд би замын хажуу тал руу жалга руу ороод миний машин зогссон. Тэгээд би машинаасаа буугаад ард явсан машиныг зогсоогоод ”цагдаа дуудаад өгөөч, би хүн мөргөчихлөө” гэж хэлсэн, би эмнэлэг дуудсан. ...тэр хүн ойролцоогоор 2 м-ийн зайнд гэнэт л тулаад ороод ирсэн, би тоормосоо тултал гишгээд зогсоож чадаагүй “түс” гээд тэр хүнийг мөргөсөн. Тухайн үед миний өөдөөс орж ирсэн хурц гэрэлтэй ачааны тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйн улмаас тухайн зам дээр явж байсан хүнийг ойртож ирж харснаас болж мөргөж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг,
-“...Осол гарсан гэх Дархан сумын ******* дугаар багийн Хөтөл хорооллын төв авто замын ертөнцийн зүгээр баруун талд замын хөвөө хэсэгт 40-45 орчим насны эрэгтэй хүний цогцос байх ба замын ертөнцийн зүгээр баруун талд Toyota Noah маркийн хөх өнгийн улсын дугаартай урд хэсгийн баруун гэрэл салж унжсан, радиатор, копуд хэсэг нь хонхойсон, салхины шил цөмөрч хагарсан, гупер хагарсан байдалтай тээврийн хэрэгсэл зогсож байв” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /1-р хх-ийн 9-21/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.00 хувь илэрсэн гэх тэмдэглэл, согтуурлыг шалгасан гэрэл зураг /хх-ийн 22-23/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өгсөн: “... нь миний төрсөн ах юм. Ах 2024 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод манайд ирээд хамгийн сүүлд уулзсан. Түүнээс хойш байнга ахтайгаа утсаар холбогддог байсан. 2024 оны 12 сарын -ны 17:32 цагт хамгийн сүүлд утсаар ярьсан. Оршуулгын зардалтай холбоотой 23.739.250 төгрөг гарсныг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30/,
-Гэрч өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 02 дугаар баг Энхталаас Тохижилт үйлчилгээний газраас хашигдсан морио авахаар 22:00 цагаас аймгийн төв рүү машинаар явахдаа Дарханаас Сэлэнгэ аймаг руу явдаг олон улсын замаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байрлах дэлгүүр буюу “Оргил” минимаркетын ойролцоо төв замаар явж байхад замын баруун талд хар бараан өнгийн хувцастай согтуу бололтой эрэгтэй хүн алхаж явсан. Би Дархан сумын Тохижилт үйлчилгээний газарт очиж, морио аваад буцаад Орхон сум руу явж байхад Дарханаас Сэлэнгэ аймаг руу явдаг олон улсын чанартай зам дээр осол гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын -ны өдрийн 13 цагийн орчим гэртээ байхдаа хамгийн сүүлд уулзсан. Тэгээд ажлын газрын залуу болох Тамираа гэх залуу манай нөхөр лүү утасдаад тэгээд манай нөхөр ажил руугаа явлаа гээд гараад явсан. Өчигдөр шөнө хамгийн сүүлд 23 цаг 14 минутад над руу өөрийн дугаараасаа залгасан бөгөөд тухайн үед нилээд уучихсан байдалтай байсан. Би тухайн үед яагаад архи уучихсан юм бэ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрч өгсөн: “...Миний ажилладаг “Хонгорын орд” ХХК-ийн захирал Болдбаяр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хороололд оффисын зориулалттай 1 давхар барилга гэж хүний бригадаар бариулж байгаа бөгөөд 2024 оны 12 сарын -нд би барилга дээр очиж дулааны ажлыг хүлээн авсан. Тэгээд руу залгаад “барилга дээр хүн байхгүй байна” гэхэд “манай ажилтан гэрээс очиж аваад барилга дээр хүргээд өгчих” гэхээр нь би барилгын хашаанд байх монгол гэрийн гадна буулгаад гэртээ харьсан. Өчигдөр 19:00 цагийн үед ах руу залгаж асуухад манай ажлын Ганбаа гээд ахыг сая эргээд явлаа гэж хэлж байсан. Түүнээс хойш ахтай утсаар яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
-Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр дагзны ар төвгөр хэсгээс 3 салаалсан хугаралтай ба эхний салаа нь дагзны ар төвгөр хэсгээс хойш суурийн зүүн дунд хонхор зүүн их далавч хэсгийг дайрч турк эмээлийн зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн, 2 дахь салаа нь дагзны ар төвгөр хэсгээс доош суурийн баруун их далавч хүрч доош суурийн баруун дунд хонхор хэсгийг дайрч суурийн зүүн дунд хонхор хүртэл үргэлжилсэн, 3 дахь салаа нь дагзны ар төвгөр хэсгээс дээш үргэлжилсэн 04 сантиметр шугаман хугарал, их тархины зүүн талд бөмбөлгийн дагз, зулай, чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн уушгины доод дэлбэнд цус хуралт, баруун, зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд шарх, дух хамар баруун хацар, дээд уруул, баруун тохой, баруун сарвуу, зүүн сарвуу, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх суурь яс, дагз ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Баруун, зүүн шаант тахилзуур ясны хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Шарх, зулгаралт гэмтэл хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчийн биед учирсан суурь яс, дагз ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь үхэлд нөлөөлжээ. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн цогцост хийсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний 10:10 цагийн байдлаар нас бараад 9-11 цаг болсон байх боломжтой. Амь хохирогч /OI/ цустай байжээ. Амь хохирогчийн цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн -49/,
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ахлах, шинжээч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай: “...*******-******* улсын дугаартай Toyota Noah маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөн байна. Явган зорчигч Ц. нь 5.6-д “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш 12 сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” 5.2-т “Харанхуй буюу гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэж заасныг зөрчсөн байна. Жолооч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөнөөс болсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Зам тээврийн ослын гэмт хэрэг нь ихэнхдээ болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч ******* нь харанхуй үед болон үзэгдэх орчин хязгаарлагдсан, хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын зорчих хэсгээр явж байсан явган зорчигчийг мөргөснөөс хохирогчийн биед суурь яс, дагз ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий гэмтэл учирч эдгээр гэмтлүүд нь үхэлд нөлөөлж, мөргүүлсэн газар дээрээ нас барсан.
Энэ үйл баримтын талаар болон гэм буруу, зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцэж, энэ үндэслэлээрээ давж заалдах гомдол гаргажээ.
Шинжээчдийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн -/ дугаар дүгнэлтээр жолооч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй, гэрлийн гялбаанд орсон нь уг зам тээврийн осол гарах нөхцөл шалтгаан биш, харин явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр зүйл дэх “явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна...гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0225/202 дугаар дүгнэлтээр жолооч *******, явган зорчигч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар асуусан асуултад хариулах боломжгүй гэжээ.
Шүүх заавал шинжээчийн дүгнэлтийг үнэлэх үүрэггүй, харин шүүгдэгч гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний эцэст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр тогтоодог.
Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй.
Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч замын зорчих хэсгээр явж байсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь ослын үндсэн шалтгаан биш бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож яваа этгээд нь өөрийн үзэгдэх, харагдах орчин хязгаарлагдсан, харанхуй орчинд өөрийн харж буй харааны хязгаарын хүрээнд хүн, мал амьтан, ямар нэгэн саад гэнэт гарч ирж болзошгүй гэж тооцоолж осол гаргахгүй хэмжээний хурдыг сонгож, анхаарал болгоомжтой явах ёстой.
Өөрөөр хэлбэл зам дээр ямар саад байгааг лавтай сайн мэдэх боломжгүй, мэдэхгүй байгаа бол осол аюул гаргахгүй зогсоож болох хурдыг сонгож явах ёстой ба Замын хөдөлгөөний дүрмээр тухайн нөхцөл байдалд ямар хурдтай явахыг, тохиолдол бүрийг нарийвчлан зааж өгөх боломжгүй, тогтоосон хурдын дээд хязгаар дотор тээврийн хэрэгслийн хурдыг жолооч өөрөө сонгож явах дүрэмтэй.
Иймд шүүгдэгч нь үзэгдэх орчин хязгаарлагдсан, харанхуй орчинд ойрын болон холын гэрлийн гэрэлтүүлж буй зам буюу өөрийн харж буй хязгаарын хүрээнээс цааш ямар нэгэн саад учрахад уг саадыг мөргөхгүй явах хурдыг сонгож яваагүйгээс зам дээр явж байсан явган зорчигчийг мөргөсөн байх тул Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “,12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Түүнчлэн жолооч ******* нь гэрлийн гялбаанд орсон гэж мэдүүлдэг бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн *******.3-т …Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно…гэж зааснаар өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хурц гэрэл гялбаа үүсгэсэн бол дээрх заалтыг биелүүлэх үүрэгтэй байжээ.
Өөрөөр хэлбэл: жолооч ******* нь гэрлийн гялбаа үүсэхэд ослын дохионы гэрлээ асаасан, хурдаа хассан, эсхүл тэр даруйдаа тээврийн хэрэгслийг зогсоосон гэж үзэх нөхцөл байдал, ул мөр нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугларсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай шалгаж тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зөрчилгүй, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч *******ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоолд үйл баримтын талаар болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг зөв тогтоож, шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийнх нь хэлбэр, хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч К.Нанжинханд нь шийтгэх тогтоолыг 2025..01-ний өдөр гардаж авсны дараа 2025..-ны өдөр тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бичихдээ ...шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж,...гэснийг нийтийн албанд томилогдох эрхийг гэж буруу ташаа бичиж техникийн шинжтэй алдаа гарсан талаар залруулга хийлгэхээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй байсан тул давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шийдвэрлэж залруулав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Шинэцэцэг нь шүүгдэгчээс оршуулгын зардалд зарцуулсан 23.739.250 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгчээ.
Анхан шатны шүүх хуралдаанаараа иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт байгаа бүх баримтуудыг баримт тус бүрээр нь нэг бүрчлэн авч хэлэлцэн, шинжлэн судалж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн
баримтууд нотлох баримтын шаардлага хангасан гэж үзээд дээрх 23.739.250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнээс шүүгдэгч *******ийн анхан шатны шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлсөн 3.320.000 төгрөгийг хасаж, үлдэх 20.419.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 20.419.000 төгрөгөөс 12.900.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн баримт ирүүлснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг:
-“4. Эрүүгийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай гэснийг, Эрүүгийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай гэж залруулан өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд 12.900.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГААГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГА