2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2026/02698

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 23

191/ШШ2026/02698

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** тоот хаягт байрлах, ******* ******* ГХОХХК /рд:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* овогтой ******* /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,900,086 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,900,086 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: йцэтгэх захирлын 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-34 тоот тушаалаар Ажлын байрны хяналт болон геодези зураг буюу маркшейдерын инженерийн үүрэгт ажилд томилогдон, ажил амьдралын гараагаа эхэлсэн. йцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13/45 тоот тушаалаар Маркшейдерын инженер уурхайн дэд даргаар томилогдсон. 2011 оноос 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанид ажиллахдаа Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Компанийн гүйцэтгэх захирал нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйн гаргасан нь тогтоогдсонтой холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гэсэн КН-25-09-02 тоот тушаал гаргаж, ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. йцэтгэх захирал нь тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д:" Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэсэн үндэслэлийг зааж, ажилтан нь зөвшөөрөлгүйгээр компанийн өмч болох техник, тоног төхөөрөмжийг захиран зарцуулсан нь дотоод хяналт, *******тай хийсэн ярилцлагаар тогтоогдсон гэжээ. Миний бие гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13/45 тоот тушаалаар Маркшейдерын инженер уурхайн дэд даргаар томилогдож, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2015 оноос намайг уурхайн дарга гэж нэрлэх болсон бөгөөд Land Cruiser, улсын дугаар УБА компанийн албаны хэрэгцээнд ашиглуулдаг байсан. йцэтгэх захирлын КН-25-09-02 тоот тушаалд заасан эд хөрөнгийг надад хариуцуулан хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, тэдгээр хөрөнгийг захиран зарцуулах эрх надад байхгүй. Ажилтан өөрийн зардлаар компанийн захирлуудын бусдад тараасан техник тоног төхөөрөмжийг сэргээн засварлаж, уурхайн талбайд авчирч хүлээлгэн өг гэж тушаасан нь үндэслэлгүй. Техникийг зөөх тээвэрлэх засварлахад ямар ч төсөв хөрөнгө гаргаж өгөөгүй. Компанийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.Ажил хүлээлцэх комисс нь иргэдийг ажилд авах, ажлаас чөлөөлөх үед ажлын байрны нөөц хэрэгсэл, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай ажил хүлээлцсэн актыг ажил олгогчид танилцуулах үүрэгтэй." гэж заасан байх боловч намайг ажил авахдаа байрны нөөц хэрэгсэл болон эд хөрөнгийг хүлээлгэн өгч, акт үйлдсэн зүйл байхгүй. Компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь зөвхөн компанийн гүйцэтгэх захиралд олгогдсон байдаг бөгөөд тус компанийн йцэтгэх захирал нь 3 жилийн хугацаагаар томилогддог. Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д: "Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон." гэсэн заалтыг "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж тайлбарласан байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ажил олгогчийн итгэлийг алдаж мөнгө эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан нь хууль, санхүүгийн болон дотоод хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон зүйл огт байхгүй. Эд хөрөнгийн тооллого хийнэ гэж хэдэн хүн ирээд архидаж байгаад л буцаад явчихсан. Уурхайн дарга гэх албыг хашиж байсан миний бие компанийн нэг ширхэг ч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан зүйл байхгүй. Компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25- 09-02 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал хууль бус тул хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын хоног 57 х 138,598=7,900,086 төгрөгийн олговрыг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгана гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М., Ц. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Д.******* нь 2011 оноос компанид ажиллаж эхэлж, 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн уурхайн даргаар томилогдон 2025 оны 9 сар хүртэл нийт 12 жилийн хугацаанд уг албан тушаалыг хашиж, Уурхайн даргын цалин хөлсийг авдаг байсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн заавар, хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох баримт бичгээр хүлээсэн чиг үүргээ зөрчсөн. Ажилтан Д.******* нь компаниас 2023 оны 8 сард ачигч ковш уурхайгаас Улаангом руу авч явсан, ийнхүү авч явсан хөрөнгийг зохих ёсоор компанид ашиглаж, түрээслэх замаар компанид түрээсийн орлого олох гэж байна гэж төсөөлсөн боловч бүтэн жилийн хугацаанд ахиц гараагүй байсан. Иймд удаа дараа шаардлага гаргасны үндсэн дээр ******* ******* ХХК-ийн йцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 24-07-01 тоот *******д даатгасан ******* ******* компанийн тээврийн хэрэгслийн тухай" тушаалаар ачигч ковшийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны дотор буцааж авчирч өгөхийг даалгасан боловч Хөдөлмөрийн гэрээний 2.14-д "Компанийн удирдлага болон дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлнэ гэж заасан чиг үүргээ зөрчсөн. Hyundai Truck, арлын дугаар КMFGEITLP2C169540, улсын дугаар УВА; Fuel Car, улсын дугаар Генератор, агуулахын бүртгэлд бүртгэгдсэн Payloader, улсын дугаар энэхүү төхөөрөмжийн хувьд ******* гүйцэтгэх захирлын зөвшөөрөлтэйгөө гуравдагч этгээдэд хөлслүүлэх Улаангом авч явсан боловч түүний хариуцлагагүй ажлын үр дүн гэрээ ч байгуулаагүй, буцааж авчраагүй, ямар ч хамгаалалтгүй хоосон газар орхигдсон. Тэрээр гүйцэтгэх захирлын даалгаврыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гадна байгууллагын хөрөнгийн буцааж авчраагүй. Land Cruiser, улсын дугаар УБА тээврийн хэрэгсэл Уурхайн даргын эзэмшил, ашиглалтад байлгаж компанийн албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан дараах хөрөнгийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайгаас гаргаж, өөрийн ашиг сонирхолд ашигласан нь тогтоогдсон. Эдгээр хөрөнгийг компанийн удирдлага удаа дараа буцаан өгөхийг шаардсан боловч бүрэн хүлээлгэн өгөөгүй. Түүнчлэн, Хөдөлмөрийн гэрээний 4.3.г, 4.3.и дэх хэсэгт заасан зөрчил буюу компанийн өмч хөрөнгө үрэгдүүлж, ашиглан завшиж, компанид хохирол учруулж, хариуцсан ажил үүрэгт хариуцлагагүй хандсан. Уурхайн даргын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, компанийн итгэмжлэн хариуцуулан хөрөнгийг хууль бусаар хувьдаа ашигласан, өөр этгээд шилжүүлсэн компанийн мэдлэг, зөвшөөрөлгүйгээр зарцуулсан, ашигласаар байгаа нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон. Эдгээр хөрөнгийг компанийн удирдлага удаа дараа буцаан өгөхийг шаардсан боловч бүрэн хүлээлгэн өгөөгүй байдаг. Hyundai Truck, арлын дугаар КMFGEITLP2C169540, улсын дугаар УВА; Fuel Car, улсын дугаар Генератор, агуулахын бүртгэлд бүртгэгдсэн Payloader, улсын дугаар (энэхүү төхөөрөмжийн хувьд ******* гүйцэтгэх захирлын зөвшөөрөлтэйгөө гуравдагч этгээдэд хөлслүүлэх Улаангом авч явсан боловч түүний хариуцлагагүй ажлын үр дүн гэрээ ч байгуулаагүй, буцааж авчраагүй, ямар ч хамгаалалтгүй хоосон газар орхигдсон. Тэрээр гүйцэтгэх захирлын даалгаврыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гадна байгууллагын хөрөнгийн буцааж авчраагүй. Land Cruiser, улсын дугаар УБА энэхүү тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа.Түүнчлэн, Хөдөлмөрийн гэрээний 4.3.г, 4.3.и дэх хэсэгт тус тус заасан зөрчил буюу компанийн өмч хөрөнгө үрэгдүүлж, ашиглан завшиж, компанид хохирол учруулж, хариуцсан ажил үүрэгт хариуцлагагүй хандсан. Уурхайн даргын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, компанийн итгэмжлэн хариуцуулан хөрөнгийг хууль бусаар хувьдаа ашигласан, өөр этгээд шилжүүлсэн компанийн мэдлэг, зөвшөөрөлгүйгээр зарцуулсан, ашигласаар байгаа нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон. ******* ******* ХХК-ийн йцэтгэх захирлын 2015 оны 01 сарын 29-ний өдрийн Ажлын байрны тодорхойлолт зааснаар Бараа материал, машин тоног төхөөрөмжийн арчилгаа ашиглалт, хамгаалалт хяналт тавих, уурхайн багаж тоног төхөөрөмж эд материалын бүртгэл хөтлөх, холбогдох тайлан гаргах, хяналт тавих, удирдах албан тушаалтны зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлэх ******* ******* ХХК-ийн йцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 01-ний өдрийн Компанийн хөрөнгийг битүүмжлэх тухай 08 тоот тушаалаар йцэтгэх захирлын тушаалын дагуу уурхайн дарга Д.******* хөрөнгө битүүмжлэх, хэрэв аливаа байдлаар хөндөгдсөн тохиолдолд түүнийг лавлан шалгаж тэр тухайгаа йцэтгэх захиралд даруй мэдэгдэх үүрэгтэй. ******* ******* ХХК-ийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн ажлын тодорхойлолтыг Д.*******гийн гаргасан хүсэлтийн дагуу Уурхайн дарга" албан тушаалд ажилдаг үнэн болохыг тодорхойлсон албан бичиг. Уурхайн даргын 2015 оны 02 сарын 13-ны өдрийн Төв захиргаанд гаргасан албан бичгээс харвал Д.*******гийн гарын үсэг, компанийн бланк, тамгатай байх ба тэрээр сэлбэг, тоног төхөөрөмж хүсэж байсан байна. Түүнчлэн, компанийн албан ёсны йцэтгэх захирал нь уурхайн өдөр тутмын ахуйн үйл ажиллагаанд оролцдоггүй, өөр улсад байнга оршин суудаг учраас Монгол Улсад ирж, уурхайг цөөн хоногоор эргэх зарчмаар ажилладаг. Иймээс уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах, өдөр тутмын удирдлага, зохион байгуулалт, шийдвэр гаргалтыг бүрэн хэмжээнд Д.*******д даатган үлдээсэн ба 12 гаруй жил үйл ажиллагааг хариуцаж байснаас харвал Д.******* нь уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, чухал шийдвэрүүдийг гаргаж, уурхайн бүхий л үйл ажиллагааг хянан зохицуулж байсан. Иймд ******* Шанага ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан" хууль ёсны үндэслэлээр 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд уг шийдвэр нь яаран сандран авсан арга хэмжээ бус, харин бодит нөхцөл байдал, нотлох баримтад тулгуурласан зайлшгүй шийдвэр байсан. Хөдөлмөрийн гэрээ хууль ёсны үндэслэлээр цуцлагдсан тул нэхэмжлэгчийн шаардаж буй ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр шаардах эрх зүйн үндэс огт үүсэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183 тоот тэмдэглэл зэргийг,

Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн КН-22-08-01 дугаар тодорхойлолт, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15/50 тоот албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15/012 тоот ажил үүргийн заавар, ******* ******* ХХК-ийн техникийн мэдээлэл, ******* ******* ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 24-07-01 тоот захирлын тушаал, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот захирлын тушаал, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16-007 тоот захирлын тушаал, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 049 тоот албан бичиг, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 035 тоот албан бичиг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16-ны өдрийн 09 тоот захирлын тушаал, амлалт бичиг, Увс аймгийн прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 121 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-34 тоот захирлын тушаал, 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13/45 тоот захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, дотоод хяналт, шалгалтын дүгнэлт, компанийн гүйцэтгэх захирал болон Д.******* нарын харилцсан фейсбүүк чат, хариу тайлбарыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх үзлэг хийх ажиллагааг явуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,900,086 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн уурхайн дарга гэж цалин авч, албан хэрэгцээнд машин хэрэглэж, уурхайн дарга нэрээр гэрээ байгуулдаг ч гэсэн уурхайн даргаар томилсон тушаал надад өгөөгүй тул Мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан биш гэж тайлбарлав.

5.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Уурхайн даргын албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан Hyundai Truck YBA; Fuel Car ; Payloader 8955YB; Toyota Land Cruise УВ зэрэг эд хөрөнгийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайгаас гаргаж, өөрийн ашиг сонирхолд ашигласан нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон тул йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183 тоот тэмдэглэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн КН-22-08-01 дугаар тодорхойлолт, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15/50 тоот албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15/012 тоот ажил үүргийн заавар, ******* ******* ХХК-ийн техникийн мэдээлэл, ******* ******* ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 24-07-01 тоот захирлын тушаал, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот захирлын тушаал, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16-007 тоот захирлын тушаал, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 049 тоот албан бичиг, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 035 тоот албан бичиг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16-ны өдрийн 09 тоот захирлын тушаал, амлалт бичиг, Увс аймгийн прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 121 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-34 тоот захирлын тушаал, 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13/45 тоот захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, дотоод хяналт, шалгалтын дүгнэлт, компанийн гүйцэтгэх захирал болон Д.******* нарын харилцсан фейсбүүк чат, үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Ажил олгогч нь ажилтан Д.*******г 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-34 тоот тушаалаар Ажлын байрны хяналт болон геодези зураг буюу маркшейдерын инженер, 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн уурхайн даргаар томилж Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

 

8.Ажил олгогч ******* ******* ХХК-ийн йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.5 хэсэг болон Ажилтан Д.*******тай хийсэн ярилцлагын тэмдэглэлийг тус тус үндэслэн Компанийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлаж буй уурхайн дарга албан тушаалтай Даваагийн ******* нь зөвшөөрөлгүйгээр компанийн өмч болох техник, тоног төхөөрөмжийг захиран зарцуулсан нь дотоод хяналт шалгалт, Ажилтан Д.*******тай хийсэн ярилцлагаар тогтоогдсон. Энэ нь ажил олгогчийн өмчийг хууль бусаар ашиглаж, хохирол учруулсан үйлдэл байх бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасны дагуу Ажилтанд итгэх боломжгүй болсон гэж дүгнэв. Иймд, Компани болон ажилтан Д.******* нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2025 оны 9 сарын 8-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай. Д.*******д 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дараах үүргүүдийг биелүүлэхийг даалгасугай. Ажилтантай санхүүгийн, ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоо хийх болон ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор хариуцуулсан аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл (Hyundai Truck YBA; Fuel Car ; Payloader 8955YB; Toyota Land Cruise УВХ гэх мэт), эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг ажилтан нь өөрийн зардлаар сэргээн засварлаж, ******* ******* ХХК-ийн Увс аймгийн, Бөхмөрөн сум дахь уурхайн талбайд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буцаан авчирч хүлээлгэн өгөх ба тус хөрөнгүүдийг хүлээн авахыг Компанийн нягтлан бодогч Бямбаагийн Амарцэцэгт үүрэг болгосугай. Мөн 2015 онд уурхайн даргаар ажиллах байх хугацаандаа, уурхайд байрлуулсан тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөсөн байх тул тухайн эд хөрөнгийг хэвийн байдалд нь сэргээн засварлаж ******* *******" ХХК-д 2025 оны 09-р сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхийг үүрэг болгосугай. Тухайн үед ашиглах боломжтой байсан техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн уурхайн дарга нь тухайн эд хөрөнгийг ашиглах боломжтой байдлаар сэргээн засварлаж, хүлээлгэн өгөх ба энэ нь уурхайн даргынхаа хувьд хариуцах ёстой албан үүрэг юм.Үүнээс гадна, уурхайн дарга нь одоог хүртэл тээврийн хэрэгслүүд хаана байгаа талаар болоод эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах үүргээ үл биелүүлж хайнга хандсан, эд хөрөнгө завшсан үйлдэл гаргасан байх тул тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас хойш 2025 оны 09-р сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд олгосон бүхий л цалин, хөлсийг "******* *******" ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлөхийг үүрэг болгосугай. Үндэслэл: Цалин хөлс олгогдсон боловч Компанийн эд хөрөнгийг хувьдаа хэрэглэж эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд шилжүүлсэн, Уурхайн даргын хувиар гүйцэтгэх ёстой ажил үүргээ хэрэгжүүлээгүй болно. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд, Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу иргэний, эрүүгийн журмаар хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдэж байна. Компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн холбогдох хууль хяналтын байгууллагад хандах асуудлыг Монгол Улсын иргэн М.д олгосугай гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 7 тал/

9.Ажилтан Д.******* нь 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн урхайн дарга гэж цалин авч, албан хэрэгцээнд машин хэрэглэж, уурхайн дарга нэрээр гэрээ байгуулдаг байсан ч гэсэн уурхайн даргаар томилсон тушаал надад өгөөгүй тул Мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан биш тул ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцэв.

 

10.Ажил олгогч ******* ******* ХХК-ийн йцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16-007 тоот тушаалаар Уурхайн экскаваторын жолооч ажилтай Баатархүү овогтой Анхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг уурхайн дарга Д.*******д даалгасугай гэх тушаал,

******* ******* ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 035 тоот, 2018 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 049 тоот Увс аймаг дахь Төрийн банкинд Цалингийн тодорхойлолт Манай ажилтан *******ын ******* /рд:*******/ нь тус аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах ******* *******-ын уурхайн даргаар ажилладаг бөгөөд сарын үндсэн цалин 2,000,000 төгрөг болохыг тодорхойлов гэх албан бичиг,

******* ******* ХХК-ийн йцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 09 тоот ******* *******-ын уурхайн дарга Д.*******д тушаах нь гэх тушаал,

2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар Нүүрс худалдах худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт-д Худалдагч тал ******* ******* ХХК-ийг төлөөлж уурхайн дарга Д.******* гэж гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 55-58, 105 тал/

 

11.Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд Цалингийн тодорхойлолт аваад ипотекийн зээлд хамрагдсан. Уурхайн дарга гэж гэрээ хэлцэл хийдэг, албан тушаалын цалинг авдаг тухайд маргахгүй гэж тайлбарлав.

 

12.Иймд түүнийг ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан гэж хариуцагчийн маргаж байгаа тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

13.Ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.10. Компанийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалж, ариг гамтай ашиглана. 7 дугаар зүйлийн 7.10.Компанийн эд хөрөнгө, техник тоног төхөөрөмжийг албан тушаалтны шийдвэргүйгээр хашаа байрлалаас гадагш гаргах, бусдад ашиглуулахыг хориглоно гэж, талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4.1. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн заалт, Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэн ажилтны хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад учирсан хохирлыг бүрэн хариуцна 4.3.г.Компанийн өмч хөрөнгө үрэгдүүлж, ашиглан шамшигдуулж, алдагдалд оруулсан, хулгайлахыг завдсан, хулгайлсан, мөн хамт олны эд хөрөнгө, мөнгийг хулгайлсан, сүрдүүлж дээрэмдсэн завдсан тохиолдолд, мөн гэрээний гэрээний 4.3.и.Хариуцсан ажил үүрэгт хариуцлагагүй хандсанаас болж компанид бага бус хэмжээтэй хохирол учруулсан... тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ. /хавтаст хэргийн 99-104,110-114 тал/

 

14.******* ******* ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын дүгнэлт-ээр 2023 онд ******* Шанага ХХК-ийн йцэтгэх захирал компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг худалдахаар шийдвэрлэж, боломжит худалдан авагч хайх үүргийг Д.*******д өгсөн. Д.******* нь тээврийн хэрэгслийг худалдан авах сонирхолтой этгээд байгааг тогтоож, худалдахаас өмнө ачааны автомашиныг засварлах нь зүйтэй гэж үзсэн байна. Гэвч йцэтгэх захирлын зөвшөөрөл авалгүйгээр 2023 оны 3 дугаар сард ******* нь ачааны автомашин болон шатахууны цистернийг уурхайн талбайгаас гарган, засвар хийлгэсэн. Тэрээр йцэтгэх захиралд худалдах үнийг санал болгосон боловч йцэтгэх захирал илүү өндөр үнэ санал болгосны улмаас уг хэлцэл хэрэгжээгүй. Ачааны автомашин болон шатахууны цистернийг худалдан борлуулаагүй бөгөөд, асуудлыг шийдвэрлэх нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байсан ч ******* энэ талаар огт тайлагнаагүй. 2023 оны 6 дугаар сард ******* Шанага ХХК-ийн йцэтгэх захирал солигдсон боловч ******* уг асуудлыг мөн адил тайлагнаагүй. Шинэ йцэтгэх захирал аливаа асуудлыг нэн даруй мэдээлж байх заавар өгсөн байсан. Түүнчлэн 2023 оны 11 дүгээр сарын 20-24-ний хооронд йцэтгэх захирал К.Д Улаанбаатар хотод ажлын айлчлал хийх үед Д.******* мөн Улаанбаатар хотод ирж, йцэтгэх захиралтай уулзан ажил хэргийн асуудлаар ярилцсан боловч тухайн үед ч ачааны автомашин болон шатахууны цистерний талаар мөн л огт мэдээлээгүй. йцэтгэх захирал К.Д уг тээврийн хэрэгслүүд уурхайн талбайд хадгалагдаж байгаа гэж ойлгож байсан. Харин Д.******* нь хуучин йцэтгэх захиралд тээврийн хэрэгслийг засварын зорилгоор уурхайн гадна гаргах гэж буйгаа огт мэдэгдээгүй, мөн одоогийн йцэтгэх захиралд тэдгээр нь уурхайн гадна байршиж байгааг тайлагнаагүй. Иймд Д.******* уг баримтыг санаатайгаар нуун дарагдуулсан гэж дүгнэх үндэслэлтэй. Тээврийн хэрэгслүүд уурхайн талбайд байхгүй байсныг 2025 оны 6 дугаар сард төслийн хөрөнгө оруулагч болох Korea-Mongolia Energy Development Co.,Ltd нь ******* Шанага ХХК-д аудит хийх явцдаа уурхайн талбай дахь тээврийн хэрэгсэл, хүнд тоног төхөөрөмжийн зургийг шаардах үед илрүүлсэн. Д.******* ачааны автомашин болон шатахууны цистерний зургийг гарган өгч чадаагүй. Улмаар шалгалтын явцад 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр уг тээврийн хэрэгслүүд уурхайн талбайд байхгүй болох нь баталгаажсан. Үүний дагуу ачааны автомашин болон шатахууны цистернийг 2023 оны 3 дугаар сард уурхайн талбайгаас гаргасан бөгөөд 2025 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд ачааны автомашин нь Улаангом хотод байрлах хувийн орон сууцны гадаа хадгалагдаж, шатахууны цистерн нь Өлгий бус нутагт оршин суугч нэгэн этгээдийн ашиглалтад байсан нь тогтоогдсон. Ачааны автомашин болон шатахууны цистернийг гуравдагч этгээдэд ашиглуулснаар Д.******* компанид илт хохирол учруулсан. 2025 оны 9 дүгээр сарын 15-ны дотор тоног төхөөрөмжийг анхны уурхайн талбайд буцаан авчрахыг шаардсан боловч Д.******* уг шаардлагыг биелүүлээгүй. 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ******* Шанага ХХК-ийн йцэтгэх захирал К.Д Korea-Mongolia Energy Development Co.,Ltd-ийн Ерөнхийлөгчийн хамт уурхайн талбайд очих үед нэг мөн алга болсон байсныг илрүүлсэн. Уг генератор нь Солонгост үйлдвэрлэгдсэн, 2011 онд уурхайн цахилгаан тасарсан үед ашиглах яаралтай тоног төхөөрөмж хэлбэрээр 21,000,000 төгрөгөөр худалдан авсан байсан. Уурхайн дарга Д.*******гаас генераторын байршлыг асуухад тэрээр хувьцаа эзэмшигч Алтангэрэл авсан гэж мэдэгдсэн. Гэвч дараа нь Алтангэрэлтэй холбогдоход тэрээр генераторыг огт аваагүй гэдгээ мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Д.******* йцэтгэх захиралд худал мэдээлэл өгсөн нь тогтоогдсон. Иймд ******* Шанага ХХК-ийн йцэтгэх захирал ачааны автомашин, шатахууны цистернээс гадна генераторыг мөн ******* нууцаар гарган авч, хувийн ашиг сонирхлын үүднээс гуравдагч этгээдэд ашиглуулсан гэж дүгнэсэн. Мөн ачигч (payloader) машиныг гуравдагч этгээдэд түрээслэх явцад Д.******* йцэтгэх захирлыг хуурч мэхэлсэн нь тогтоогдсон. Иймд Д.*******д итгэх итгэл бүрэн алдагдсан тул түүний хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Д.*******гийн хөдөлмөрийн гэрээг 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн цуцалсан. Компаниас зөвшөөрөлгүйгээр авсан бүх тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны дотор уурхайн талбайд буцаан авчрахыг шаардсан. 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр талбайн харуулын ажилтнаас нэг генератор буцаан авчирсан тухай зургийг хүлээн авсан. йцэтгэх захирал генераторыг хэн буцаан авчирсан талаар ******* Шанага ХХК-ийн харуулаас асуухад ******* буцаан авчирсан бололтой гэж мэдэгдсэн. 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шалгалтын үеэр генератор байхгүй байсан тул Д.******* өмнө нь уг генераторыг зөвшөөрөлгүйгээр авч ашигласан бөгөөд асуудал сөхөгдсөний дараа л буцаан өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэхүү үйлдэл нь компанийн хөрөнгийг хувийн ашиг сонирхлын үүднээс завшсан үйлдэлд тооцогдоно гэжээ.

 

15.Ажилтан Д.******* шүүх хуралдаанд Уурхайн даргын албан хэрэгцээнд хэрэглэж байсан Land Cruiser, улсын дугаар УБА энэхүү тээврийн хэрэгсэл эвдэрч манай гэрийн гадаа байгаа, Hyundai Truck 33-92YBA дугаартай ачааны автомашин Улаангом сум 6 багт Д.Мөнхбаярын хашаанд байгаа, 75-63УВД дугаартай шатахууны цистерн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд О.Мөнхөөгийн гадаа байгаа. Түргэн сумын ойн баяраар 14 хоног генераторыг хэрэглүүлээд буцааж тавьсан гэх зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

 

16.Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 121 тоот Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолдУвс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт байрлах ******* ******* ХХК-д иргэн Д.******* нь 2013 оноос хойш ажиллах хугацаандаа байгууллагын тээврийн хэрэгслийг хувьдаа завшсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Дээрх нотлох баримтуудаар Д.******* нь ******* ******* ХХК-ийн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа компанийн эд хөрөнгийг хувьдаа авсан хууль бусаар зарж борлуулсан, бусдад шилжүүлсэн гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдохгүй байна. Тодруулбал бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл дээрх баримтуудаар компанийн эзэмшлийн эд хөрөнгө болох генератор, 85-55 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 65-63 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цэнхэр өнгийн пронтер загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслүүд нь бусдын эзэмшил өмчлөлд шилжээгүй болох нь тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна гэж хэрэг бүртгэлтийн 253500238 дугаартай хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай гэж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 79-82 тал/

 

17.Нэхэмжлэгч Д.******* йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухай тушаалыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шуудангаас гардан авсан байх ба ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Д.******* шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

18.Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, Үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр ажил олгогч ******* ******* ХХК-ийн йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлаж буй уурхайн дарга албан тушаалтай Даваагийн ******* нь зөвшөөрөлгүйгээр компанийн өмч болох техник, тоног төхөөрөмжийг захиран зарцуулсан нь дотоод хяналт шалгалт, Ажилтан Д.*******тай хийсэн ярилцлагаар тогтоогдсон. Энэ нь ажил олгогчийн өмчийг хууль бусаар ашиглаж, хохирол учруулсан үйлдэл байх бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасны дагуу Ажилтанд итгэх боломжгүй болсон гэж дүгнэв. Иймд, Компани болон ажилтан Д.******* нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2025 оны 09 дүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болгон цуцалж шийдвэрлэсэн тушаал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

19.Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,900,086 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

20.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт сарын дунджаар сард 2,899,859 төгрөг:21,5=өдөрт 134,877 төгрөг х 41 өдөр/ нийт 5,529,957 төгрөг шаардах эрхтэй байсан боловч 2,370,129 төгрөг илүү нэхэмжилсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох йцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,900,086 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ