| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/04746/И |
| Дугаар | 191/ШШ2026/00971 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2026/00971
| 2026о 01 с 15ө | Дугаар 191/ШШ2026/00971 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух,******* /рд: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,, тоот хаягт оршин байх, ХХК / рд: /,
Хариуцагч:*******,, байрлах, ХХК /рд: /,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:,,, тоотод оршин суух,Уянга /рд: /,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:,, байрлах, ХХК /рд: /,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:*******,,, тоотод оршин суух, *****, /рд: /,
зээлийн гэрээ, фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, дугаарын эзэмших эрхийг Б. ийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., түүний өмгөөлөгч Т., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Д., нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
Зохигчдын хүсэлтийг үндэслэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б. нь 2021 оны 6 сарын 23-ны өдөр **** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. тай харилцан тохирч, тоот Зээлийн гэрээ байгуулан 38,000,000 төгрөгийг зээлж, мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн үүрэн холбооны дугаарыг барьцаалан тоот Фидуцийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээнд зааснаар сар бүр гэрээнд тохирсон хүүг төлж, гэрээний хугацаа дууссаны дараа үндсэн төлөлтөө төлж, уг дугаарыг буцааж авах талаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш сар бүрийн төлөлтөнд графикийн дагуу нийт 11,373,501.04 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 41 дэх хоногоос тус дугаарыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Гэтэл дээрх хугацаа дуусаагүй байхад буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр дугаарыг худалдах гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссанаас хойш 37 дахь хоног дээр худалдан борлуулсан байдаг. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу дугаарыг худалдан борлуулах талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй ч энэ үүргээ зөрчиж, тус дугаарыг 90,000,000 төгрөгөөр О. д худалдан борлуулсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ХХК нь О. тай худалдах худалдан авах гэрээ байгуулаад 64,500,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг бэлэн өгсөн гэж үзвэл уг дугаарыг 39,500,000 төгрөгөөр зарсан болж таараад байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч 38,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Иймээс хариуцагчийг 1,500,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд ХХК Б. тай байгуулсан гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг тооцож, зөрүүг нэхэмжлэгчид олгох ёстой тул дугаарыг худалдан борлуулсан 90,000,000 төгрөгийн үлдэгдэл 44,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б. 2025 оны 02 сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа, 2025 оны 08 сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие гэрээ байгуулсан өдрөөс хойш сар бүрийн төлөлтөд графикийн дагуу гэрээний үүрэгт 11.373.501,04 төгрөг төлсөн байна. Гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлэн сар бүрийн төлөлтийг хийсээр байхад зээлийн гэрээний 2.1.6 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд үргэлжлэхээр заасан атлаа гэрээний хугацаа дуусаагүй байхад, Фидуцийн гэрээний 2.5 дахь хэсэг зээлдэгч зээлийн гэрээний үүргийг 40 хоног хүртэл зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү үндсэн төлбөрийг төлөхийг шаардах эрхтэй ба 41 дэх хоногоос нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээл түүний хүү нэмэгдүүлсэн хүү хэрэглээний төлбөрийн хамт гаргаж авахаар тохирсон атлаа төлөлт хийгдээгүй 37 дахь хоног дээр барьцааны зүйлийг худалдан борлуулж гэрээний үүргээ зөрчсөн, фидуцийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 235-р зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчиж үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр хуульчилсан байхад хөдлөх хөрөнгө биш үүрэн холбооны дугаарын эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авч гэрээ байгуулсан нь хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож дугаарын эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.
Зээл болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үздэг юм. Иймд уг шаардлагаа хариуцагч ХХК-д холбоотой нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж тодруулж байна. дугаар нь групп ХХК өмч, нэхэмжлэгч би дугаарын эзэмшигч болон хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр бусд гэрээний дагуу эзэмших эрхээ алдсан байгаа тул дугаарыг эзэмших эрхийг Б. мииний нэр дээр шилжүүлж өгөхийг групп XХК-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, эзэмшлийг барьцаалж болохоос, өмчлөлийг барьцаалж болохгүй. Зээлийн үлдэгдлээ төлөөгүй гэв.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2021 оны 06 сарын 23-ны өдөр ХХК нэртэй байхдаа зээлдэгч овогтой тай №. дугаартай зээлийн гэрээ байгуулан 38,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл олгосон. Б. нь 2022 оны 06 сарын 20 буюу гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээ төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан тул төлөлтөө хийж зээлээ хаах талаар мессежээр мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үүрэн холбооны дугаарыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2022 оны 07 сарын 27-нд бусдад шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрзэний 6.7 дахь хэсэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл, хугацааг заасан байх бөгөөд ... гэрээний хугацаа дууссан. гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцаа хөрөнгийг гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүснэ гэж заасан. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулах үедээ гэрээтэй унпшж танилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай заалттай танилцаж, хүлээн зөвшөөрсөн байтал зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд манай байгууллага үүрэн телефоны дугаарыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулсан. Иргэний хуулийн 84.2.Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна, 84.3.Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 84.4.Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан байна. Иймд үүрэн холбооны дугаар хөдлөх эд хөрөнгө мөн бөгөөд дээрх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч талын гэрээний үүргээ зөрчсөн үйлдлийн улмаас манай байгууллага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж маргаан бүхий дугаарыг бусдад шилжүүлж, тухайн дугаар нь О. гэх хүний ззэмшидд очсон, манайх зээл болон фидуцийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** корпорац ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үүрэн холбооны үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлдэг. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэрэглэгч гэнэ. гэж тодорхойлсон бөгөөд хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээг худалдан авахдаа улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийлэл буюу дугаарлалтыг ашигладаг. Манай үүрэн холбооны дугаарын эзэмших эрх олгох, шилжүүлэхдээ зохих шаардлага хангасан баримт бичигт үндэслэн, хууль журмын дагуу үйлчилгээ үзүүлсэн үйлдэл нь хэн нэгний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Манайх зээлийн гэрээ болон бусад зүйлийг шалгах эрхгүй. Иргэний нэр дээрх бүртгэлийг өөрийнх нь зөвшөөрснөөр шилжүүлдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон өмгөөлөгч Т.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. өөрийн эзэмшлийн / / дугаарыг 2022 оны 11 сарын 21 өдрөөс хойш эзэмшиж байсан ба уг дугаарыг манайх 2025 оны 04 сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай барьцаалж зээл авсан. Зээлийг зээл олгох журмын дагуу олгосон. Шаардлага хангасан зээл байсан ба зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Өнөөдрийн байдлаар зээл хэвийн төлөгдөөд явж байгаа. Хэрэв Г. өөрийн эрх ашгийн хохирсон гэж үзэж байгаа бол энэ хохирол төлбөрөө болон үнийн дүнгээ тухайн ХХК болон ХХК-аас жичтэй нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдаж байна. Манай байгууллага шударга эзэмшигч мөн болно.
Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ нэхэмжлэгч ухамсарлахгүй байна. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн, нэгэнт авсан зээл юм чинь төлөх үүрэг байгаа, гэрээнд заасан үүргүүдээ биелүүлээгүй байж өөрийнхөө эрхийг хэрэгжүүлж байгаа нь аль нь шударга вэ, үүнийг бодох ёстой. Тэгээд дугаарыг минь зээлж аваад надад өгөөгүй гээд байна, дугаарыг чинь зээлж аваагүй буруу яриад байна үүн дээр бас анхаараасай. Хариуцагч хэн бэ, үүн дээр баримттай юмаа нэхэх нь зүйтэй. ХХК-аас зөвшөөрөл өгдөггүй гэж байна шүү дээ, дүгнэлт хийх ёстой. Манай хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 заасан гэрээ байгуулж зээл олгосон. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах ямар ч хууль зүйн үндэслэл алга байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г. ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б. ХХК-аас 90,000,000 төгрөгөөр худалдаж авсан дугаарын эзэмшигч. Нэхэмжлэгчийн хувьд анх фидуцийн гэрээ байгуулаад 38 сая төгрөгийг аваад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байж, уг гэрээг биелүүлээгүй байсны улмаас фидуцийн гэрээний дагуу ХХК-ийн өмчлөлөөр захиран зарцуулах эрх нь фидуцийн гэрээний дагуу шилжиж байна. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ ямар онцлогтой вэ гэхээр тухайн гэрээний үүрэг 1,000 төгрөг байсан ч 500,000 төгрөг байсан ч хугацаа дууссан байгаа бол нөгөө талд шилжих эрсдэл өндөртэй гэрээ байдаг. Барьцааны гэрээний ялгагдах ялгаа нь хэрвээ өндөр үнээр зарсан бол зөрүү төлбөрийг буцааж өгөх үүрэгтэй гэтэл нэхэмжлэгчийн хувьд О. ас дугаарыг 90,000,000 төгрөгөөр зарсан гээд мэдээлэл авчихаж, О. өөрөө андуураад ярьчихаж байгаа байхгүй юу, Б.т зарсан 90,000,000 төгрөгөө буруу хэлчхэж байгаа юм. Тэгэнгүүт нэхэмжлэгчийн толгойд юу орж ирж байна вэ гэхээр би 38 сая төгрөг авсан. 30, 40 сая төгрөгийн зөрүү мөнгөө шаардах ёстой гэдэг ийм өнцгөөр нэхэмжлэгчийн анхны шаардлага гарч ирсэн. Явцын дунд фидуцийн гэрээгээр энэ мөнгө олгогдох боломжгүй учраас одоо шаардлагаа өөрчилж орж ирж байна. О., Г. шударга эзэмшигч, яагаад гэвэл хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд шударга эзэмшигч болон шударга өмчлөгч болохоор Иргэний хуулийн тайлбар дээр байна. Хууран мэхлэх хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг олж авснаас бусад тохиолдолд шинэ эзэмшигч тухайн эзэмшигчийн хувьд өмнөх эзэмшигчээс илүү эрхтэй байна. Тэгтэл эзэмшлээс алдсан эд хөрөнгөө 3 жилийн дотор эзэмшигчээс шаардах эрх нь илүү эрхтэй байх нөхцөл байдал нь юун дээр гарч ирэх вэ гэдэг Г. -ийн хувьд ХХК-тай гэрээ байгуулаагүй, О. тай гэрээ байгуулсан энэ хоёрын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр. Тэгэхээр шударга эзэмшигч гэж үзэж байгаа, гэрээний хүчин төгөлдөр байна уу, хүчин төгөлдөр бус байна уу гэдгээс үл шалтгаалан Г. шударга эзэмшигч юм гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 2-18, 241-244-р тал.
Хариуцагч ХХК талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 28-41-р тал.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-иас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн, 192-201, 203, 240-р тал.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. аас шүүхэд гаргасан баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 53-54, 100-106, 182-183-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б. хариуцагч ХХК-д холбогдуулан 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ХХК-ийг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дугаарын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг ХХК-д даалгах-аар өөрчилсөн ба энэ шаардлагаа дэмжиж оролцож байна.
3. Хариуцагч ХХК зээлээ төлж дуусгахыг мэдэгдсэн боловч төлөөгүй тул фидуцийн зүйл болох дугаарыг О. д худалдсан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
3.1. Хариуцагч ХХК дугаарыг ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрх нь Б.Баатардашид байгаа, талууд дугаарыг шилжүүлэх болгондоооос зөвшөөрөл авах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
3.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК манайх зохих журмын дагуу дугаарыг барьцаалж зээл олгосон, Г. зээлээ хэвийн төлж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
3.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. дугаар нэр дээр байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тайлбар өгсөн байна.
3.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г. ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээ, фидуцийн гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамаарч Г. шударга эзэмшигч гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
4. ХХК болон Б. нарын хооронд 2021 оны 06 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч 38,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг сар бүр 11 удаа хүүг төлөх, хугацааны эцэст үндсэн зээл, хүүгийн хамт төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, мөн өдрөө уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б. ийн нэр дээр бүртгэлтэй дугаарыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, сим картыг ашиглахаар бодитоор шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээгээр тогтоогдож байна. /1хх-4-7/
4.1. ХХК 2022 оны 01 сарын 03-нд нэрээ өөрчилж ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн лавлагаагаар тогтоогтож байна. /хх-30/
4.2. Нэхэмжлэгч 2025 оны 02 сарын 04-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж, 2025 оны 08 сарын 18-нд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж бичиж өгсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад анх нэхэмжилсэн 44,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагаа өөрчилсөн, зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дугаарын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг ХХК-д даалгах гэж нэхэмжлэлээ өөрчилсөн гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийг бичвэрийн хувьд нэмэгдүүлсэн гэж бичсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, уг шаардлагыг хариуцагч нар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт гардуулж, тайлбар гаргах эрхийг хангасан гэж үзэхээр байна. /1хх-145, 215/
4.3. Нэхэмжлэгч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан атлаа шүүх хуралдаанд хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрч, маргаагүйг дурдав.
4.4. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээдэг тул талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Зохигчидын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг сүлжээ гэж, 3.1.12-т улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ... нийтийн үйлчилгээнд зориулсан сүлжээг цахилгаан холбооны үндсэн сүлжээ ... гээд 17.4-т Үндсэн сүлжээг төр, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж байгуулж, өмчилж болно гэж заажээ.
4.5. Хуулийн дээрх заалтаар гар утасны дугаарын өмчлөгч нь Харилцаа холбооны зохицуулалтын газар, эзэмшигч нь ХХК, ашиглагч буюу хэрэглэгч нь иргэн Б. гэж үзэхээр байна.
4.6. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар үгийн шууд утгаас гадна талуудын хэрэгцээ шаардлага, үйлдэл, гэрээний агуулгыг болсон үйл баримттай харьцуулах замаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ болон тэдний хүсэл зоригийг тайлбарлавал, талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхдээ дугаарын ашиглах эрхийн бүртгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж бүртгүүлэх, дугаарыг ашиглан үйлчилгээ авах эрхийг ХХК-д шилжүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний агуулгад илүү нийцсэн гэж үзэв.
4.7. Барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, бодитоор байгуулаагүй,д ХХК-д тусгай тэмдэглэгээ хийлгэсэн тохиолдолд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэгчийн эзэмшлийг барьцаалж болохоос өмчлөлийг барьцаалж болохгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.8. Фидуцийн гэрээний онцлог нь хөрөнгийг өмчлөлд шилжүүлж авч, үүргээ биелүүлэхгүй бол хөрөнгийг бодитоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болдог итгэлцэлийн гэрээ тул зээлдэгч Б. зээлийн үлдэгдэл төлбөрөө төлснөөр ХХК-аас дугаарыг ашиглах эрхийг болон сим картыг буцаан шилжүүлэхээр шаардах эрх үүсэх байсан тул нэхэмжлэгчийн фидуцийн гэрээний 2.5-д зааснаар зээлээ төлөөгүй бол 41 дэх хоногоос дугаараа алдахаар байсан, миний бие 38 дахь хоногтоо банк бус дээр очсон гэх тайлбараар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.
4.9. Нэхэмжлэгч Б. нь зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн хүүд 11,373,500 төгрөгийг төлсөн, 2022 оны 06 сарын 20-нд төлбөл зохих 38,968,219 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлсөн баримтгүй байна. /1-хх-6, 8-18, 31-32/
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.
4.10. Талууд фидуцийн зүйл болох дугаарын зах зээлд түргэн борлогдох үнийг 38,000,000 төгрөгөөр тохиролцсон байх ба зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдүүлэгч ХХК нь зээлдэгч Б. ийн 38,968,219 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож дугаарын ашиглах эрхийг О. д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т нийцсэн, нэхэмжлэгч 2022 оны 06 сарын 20-ны байдлаар фидуцийн зүйл болох дугаарын зах зээлд түргэн борлогдох үнэ 100,000,000 сая орчим байсан болохыг нотолсон баримтыг гаргаагүй зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хэрэгжсэн, талуудын хооронд байгуулагдсан зээл болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна. /1хх-7/
4.11. Зээлдэгч Б. дугаарыг ашиглах эрхийн бүртгэл, сим картыг бодитоор зээлдүүлэгч ХХК-д шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авах нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
4.12. Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг нь фидуцийн зүйлээр хангагдаж, дуусгавар болж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй болсон гэж үзэхээр байна.
4.13. Хариуцагч ХХК талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээг шалгаж, дугаарыг шилжүүлэх үүрэггүй байна.
5. Хариуцагч ХХК нь О. тай 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дугаартай Худалдах худалдан авах гэрээ байгуулж, О. нь үүрэн холбооны дугаарыг ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, ХХК нь дугаарын төлбөр 64,500,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 39,500,000 төгрөгт дугаарыг О. нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь ХХК-ийн 2022 оны 7 сарын 27-ны өдрийн тоот албан бичиг, ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. /1хх-33, 53-54, 100-101/
5.1. ХХК-д Б. тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангаж дуусгавар болгох эрх үүссэний дараа дугаарын ашиглах эрх ХХК-аас О. д шилжүүлсэн, О. ас Г. т шилжсэн, Г. ХХК-д барьцаалан зээл авсан зэргийг хууль бус гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
6. Дээрх үндэслэлүүдээр, хариуцагч ХХК, ХХК нарт холбогдох зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дугаарын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б.Баатардашийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад 347,950 төгрөг, фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад 347,950 төгрөг, дугаарын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг ХХК-д даалгах шаардлагад 70,200 төгрөг, нийт 766,100 төгрөг төлөхөөс 1.037.900 төгрөг /379,950+657,950/ төлж, 271,800 төгрөг илүү төлсөн байх тул улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК, ХХК нарт холбогдох зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дугаарын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б. ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.037.900 төгрөгөөс илүү төлсөн 271,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б. ид буцаан олгож, үлдэх 766,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 02-ны өдрийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай 191/ШЗ2025/28724 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ