| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 157/2025/00577/И |
| Дугаар | 306/ШШ2026/00066 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 306/ШШ2026/00066
| 2026 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 306/ШШ2026/00066 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: ....................-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нийт 110,000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ................ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1 Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 110,000 төгрөгийг Б.Б-оос гаргуулна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
2.1. .....................ын нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох 110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авч байна. Учир нь хариуцагч нь хохирлыг барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 110,000 төгрөгийг Б.Б-оос гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар өргөдөл гаргагч тал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагг нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 376,774.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нэхэмжлэгч ................... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М татан авсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар өргөдөл гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ