Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 306/ШШ2026/00068

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч:  ******* ХХК

Хариуцагч:*******

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 380,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч*******-ээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 380,830 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч*******  шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А  миний бие нь *******.. ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 380,830 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 380,830 төгрөгийг хариуцагч*******-ээс гаргуулна гэжээ.

3. Хариуцагч*******  нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,075 төгрөгийн тавин хувь болох 6,037.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 6,037.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч*******-ээс улсын тэмдэгтийн хураамжид 6,037.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 380,830 төгрөгийг хариуцагч Б.М  нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,075 төгрөгийн тавин хувь болох 6,037.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 6,037.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч*******-ээс улсын тэмдэгтийн хураамжид 6,037.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ