Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 328

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Э.Халиун,

            Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Партизан овогт Ц.Э д холбогдох эрүүгийн 201725021316 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Энь 2017 оны 03 дугаар сарын 06-16-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Дашнямд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлбэ зусланд зуслангийн газар олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 32.500.000 төгрөгийг залилж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Дашнямын мэдүүлэг /хх-13, 19/, гэрч М.Ариунзулын мэдүүлэг /хх-22/, О.Сэлэнгийн мэдүүлэг /хх-60/, Н.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-69-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-36-38, 41-44, 47-52, 95/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь шүүгдэгч Ц.Энь 2017 оны 03 дугаар сарын 06-16-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Дашнямд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлбэ зусланд зуслангийн газар олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 32.500.000 төгрөгийг залилж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь,

хохирогч М.Дашнямын 2017 оны 09 дүгээр сарын 17, 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус мэдүүлэхдээ “...Энхтайван “чи цагдаагаараа явах юм бол надаас юм авч чадахгүй” гэж хэлсэн, 30.000.000 төгрөгийг данс руу нь цувуулж шилжүүлсэн, 2.500.000 төгрөгийг Энхтайваны дүүд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч М.Ариунзулын “...2017.03.06-ны өдөр урьдчилгаа гээд бэлнээр 2.5 сая төгрөгийг Дашням нь Энхтайванд өгч байсан. Тэрнээс хойш 30 гаран сая төгрөг өгч  байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч О.Сэлэнгийн “...намайг Сүхбаатар дүүргийн Газрын албанд ирж ажиллахад Ганзориг гэдэг хүн байгаагүй. Одоо ч гэсэн тийм нэртэй хүн уг албанд ажилладаггүй. Би уг кадастрын зургийг кадастрын мэргэжилтэн Чинсанаагаар шүүлгэж үзэхэд зурагт заагдсан координатын хэмжээгээр биш жижиг хэмжээгээр 2012 оноос хойш иргэд эзэмшээд байшин барьсан. Дээрх кадастрын зураг манай албанд бүртгэгдээгүй байна.” гэх мэдүүлэг /хх-60/, гэрч Н.Мөнхтуяагийн “...энэ кадастрын зурагт заагдсан газар Газрын албаны мэдээллийн санд бүртгэлгүй байна. Уг газрын координатыг хийж үзэхэд 17 иргэний газрыг дамласан байна. ...олон иргэний асуудал байгаа учир иргэн нэг бүрийн зөвшөөрсөн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж болно. Зуслан бус учраас бүгд эзэмших гэрчилгээтэй. Би энэ дүүргийн газрын албанд 2013 оноос хойш ажиллаж байгаа. Уг хугацаанд Ганзориг гэж хүнтэй хамт ажиллаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-69-70/, шүүгдэгч Ц.Энхтайваны 2017 оны 10 дугаар сарын 18, 11 дүгээр сарын 21, 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд яллагдагчаар мэдүүлэхдээ “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, Дашням гэдэг залуугаас 32.500.000 төгрөгийг эхнэрийн дансаар шилжүүлж авсан, шалгагдаж байх хугацаандаа Дашнямаас авсан 32.500.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-33-35/, хохирогч М.Дашнямын “Хаан банк”-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-45-46/, хохирол барагдуулах хэлцэл /хх-57-58/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч Ц.Э д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч Ц.Э ны үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Ц.Э д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх Ц.Энхтайванд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.

    

Шүүгдэгч Ц.Энь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Энь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Партизан овогт Ц.Э хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Энь 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Энь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР