| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518000000134 |
| Дугаар | 2025/ДШМ/67 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/67
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/
Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/415 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 2518000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Мон******* Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй,
шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед Дархан-Уул аймаг, ******* ******* сумын ******* баг, ******* дүгээр байрны тоотод иргэн нүүр хэсэгт нь цохиж, толгойд нь дэвссэний улмаас тархины хатуу хальсан доор 60 грамм цусан бүлэн үүсэж, хүний амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 163 (нэг зуун жаран гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч оршуулгын зардал 11,200,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15,173,400 төгрөг, нийт 26,373,400 төгрөг гаргуулж-т олгож,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,
Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Би ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, эрүүл мэндийн байдал маш муу 2 хавирга уушгины талыг нь авхуулсан, мөн элэгний хатууралтай биеийн байдал муу, би хоригдож байх хугацаанд маш их зүйл ойлгож харамсаж байна. Хохирогчтой хэвийн харилцаатай байдаг, арай ч бид хоёрын дунд тийм зүйл болсон байх ёсгүй гэж маш их бодсон, би ер нь хүлээцтэй ханддаг, үнэхээр тухайн үеийн байдлыг сайн тод санахгүй байсан учир маш их харамсаж байна. Үнэхээр тийм зүйл болсон ч юм болов уу гэх бодол төрөх болсон, үнэхээр их харамсаж байна, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Иймд хаалттай хорих ангийн дэглэмийг нээлттэй хорих ял болгож миний хэргийг дахин анхаарч өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******:
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:
Энэ хэрэг гарснаас хойш 8 сарын хугацаа өнгөрлөө нэг ч удаа уучлаарай гээд ар гэр нь ч ирээгүй. Миний хувьд гомдолтой байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхэд үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Өдийг хүртэл маргаж ирсэн. Өнөөдрийг хүртэл шүүгдэгчийн зүгээс хохирогчоос уучлалт гуйгаагүй. Нөхөх төлбөр төлөөгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн зүйл байхгүй. Энэ хүүхдүүд хэзээ ч иргэж ээжтэй болохгүй, амь хохирогчийн амь нас хэзээ ч эргэж сэргэхгүй. Тийм болохоор давж заалдах гомдлын агуулгыг үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Шүүгдэгч ******* нь хаалттай хорих байгууллагад ял эдлэх хугацаандаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хүмүүжлийн зэргийг харгалзан хорих ялын дэглэм зэрэглэлийг өөрчлүүлэх хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч *******ийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед Дархан-Уул аймгийн ******* ******* сумын ******* баг, ******* дүгээр байрны тоотод иргэн нүүр хэсэгт нь цохиж, толгойд нь дэвссэний улмаас тархины хатуу хальсан доор 60 грамм цусан бүлэн үүсэж, хүний амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...”2025 оны 02 дугаар сарын 25-ны өглөө энэ хүн ээжийг чинь цохиж унагаагаад дэвссэн. эгч хэвтээд л байсан гэж гэдэг хүн хэлсэн. Маш их гомдолтой байна. этгэл санааны хохирол, оршуулгын зардал нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /2хх-80 шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...” ..., ах хоёр гэнэт маргалдаад улмаар ах баруун гараараа нүүр рүү нь цохиод газарт унагаад дээшээ хараад хэвтэж байхад нь толгой дээр нь баруун хөлөөрөө нэг удаа дэвсэхээр нь би ахыг болилдоо гэж хэлсэн чинь гэрээс гараад яваад өгсөн. эгч газарт унасан чигээрээ хэвтээд байсан. Тэгээд тэрнээс хойш хурхираад унтаад байсан. Би эгчийг унтаж байна гэж бодсон. ах эгчийг дэвссэний дараагаар эгчийн зүүн нүдний хөмсөгнөөс нь цус гараад байсан, мөн удалгүй хурхираад байсан” гэх мэдүүлэг /1хх25-27/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...” эгчийн гэрт /аа/, бид гурав орох үед орон дээр бие өвдөөд байна гэж хэлээд хэвтэж байсан. буйдангийнхаа урд толгой нь гал тогооны өрөө рүү харсан, дээшээ харсан байдалтай, зүүн талын хөмсөг хэсгээс цус гараад хатсан, хурхираад унтаж байсан. Би аас эгч яачихсан юм бэ гэхэд өглөө буузан ах орж ирээд архи ууж байгаад эгчийг газарт унагааж, дээрээс нь дэвсчихлээ гэж хэлэхээр нь чи салгахгүй яаж байгаа юм бэ гэхэд харин бие өвдөөд босож чадаагүй юмаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх29-30/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”...тухайн үед зүүн талын хөмсөг хэсгээс нь цус гараад хатсан байхаар нь аагаар арчуулаад гудсан дээр хэвтүүлэхэд хурхираад унтаж байсан. Бид нарт хэлэхдээ буузан ах орж ирээд архи хувааж ууж байгаад эгчийг газарт унагааж байгаад дээрээс нь дэвсчихлээ гэж хэлээд миний бие өвдөөд босож чадаагүй юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх32-33/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манайд ирэхдээ үхрийн мах зарсан гээд 2 шил архитай ирсэн. Тэр үед цаг өнгөрч байсан. Тэр үедээ бол буузан нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /1хх43-44/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”******* ******* сумын ******* баг, ******* дүгээр байрны тоот буюу талийгаач эгчийн гэрт 10 цагийн үед ороход *******, , талийгаач тэгээд нэг хүн байсан” гэх мэдүүлэг /1хх45-46/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...манай гэрийн цонхыг 18 цагийн үед тогшихоор нь би цонхоо онгойлгоод юу болов гэж асуухад нь надад хандаж “ ахаа, эгчийн бие муу байна. Хөл, гар нь хөхөрчихсөн байна. Яаралтай түргэн дуудаад өгөөч гэсэн” гэх мэдүүлэг /1хх48-49/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн...ойролцоогоор 14.30 минутын үед эгчийн гэрт очиход том өрөөний буйдан дээр арнай, хоёр сууж байсан. Том өрөөний цонхон талд , , нар сандал дээр сууж байсан. эгч газар зассан орон дээр хөндлөн харсан байсан. Хажууд нь гудсан дээр унтаж байсан” гэх мэдүүлэг /1хх50-52/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ...13 цагийн үед ******* ******* суманд ирээд талийгаачийн гэрт орсон. эгч орны урд газарт хулдаасан дээр дээш харсан байдалтай амьсгалж байсан. Духны цусыг арчаад өгчих гэхээр нь би арчуур норгоод цусыг нь арчаад талийгаач эгчийг өргөөд авдрын урд байсан гудсан дээр хэвтүүлэх үед талийгаач амьсгаатай, сэрээх гэхэд сэрэхгүй байсан” гэх мэдүүлэг /2хх5-6/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ...07 цагийн үед гэрт нь ороход бие өвдөөд байна гээд орон дээр хэвтэж байсан. Намайг гэрт нь орох үед талийгаач эгч том өрөөнийхөө паарны хажууд сууж байсан. Биеийн байдал нь зүгээр байсан ба ямар нэгэн шарх сорив байгаагүй” гэх мэдүүлэг /2хх9-10/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 цагийн үед гэрээсээ гараад ******* ******* сумын төв ороод хүмүүс цуглардаг буюу талийгаач эгчийн амьдардаг ******* ******* сумын ******* баг, ******* дүгээр байрны тоотод 09 цагийн үед очсон. Намайг ороход хүмүүс Хараа архи уугаад сууж байсан. бие өвдөөд байна гээд орон дээр хэвтэж байсан. Харин , нар шүүх хуралтай гээд гараад явцгаасан. Амь хохирогч , буузан нар сууж байсан. Намайг гэрээс гарахад буузан , Олгой, талийгаач нар үлдсэн гэж санаж байна” гэх мэдүүлэг /2хх20-21/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 56 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: 1. “амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархай, дагз, духны хатуу хальсан доорх цус харвалт, зүүн хөмсөгт шарх, хуйх, цээж баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь амьд байх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 3. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин, эмгэг тогтоогдсонгүй. 4. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр бусадтай тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. 5. Амь хохирогчийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 6. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 7. Амь хохирогчийн цогцост хийсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны хэргийн газрын үзлэгээр нас бараад 6-7 цаг болсон байх боломжтой” гэх,
Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”дээрх гэмтлүүд бүгд мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн цохих, мөргөх, өшиглөх, доргих үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг, /1хх89/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 49/25 дүгээр магадалгаа 1. 2: “ овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. 3. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно. 4. овогтой одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. 5. овогтой одоогоор сэтгэцийн хувьд эрүүл согтууруулах, мансуурах донтой эмгэг одоогоор илрүүлэх боломжгүй байна” гэх /хх95/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх9/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх10-14/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх15-16/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /*******1хх69-71/ зэргийг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* согтуурсан байх үедээ 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ******* ******* сумын ******* баг, ******* дүгээр байрны тоотод иргэн тэй маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж зүүн хөмсөгт шарх, газарт унасан хойно нь толгой руу дэвссэний улмаас хохирогчийн баруун чамархай, дагз, духны хатуу хальсан доорх цус харвалт, тархины хатуу хальсан доор 60 грамм цусан бүлэн үүсэж, гавал тархины битүү гэмтлийн улмаас амь хохирсон болох нь нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч *******ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлсэн байна.
Учир нь: Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ба шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хүртлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, амь хохирогчийн оршуулахтай холбоотой оршуулгын зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, түүнчлэн “эрүүл мэндийн байдал маш муу 2 хавирга уушгины талыг нь авхуулсан, мөн элэгний хатууралтай биеийн байдал муу” гэх боловч холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй зэргээр түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо...”эрүүл мэндийн байдал маш муу 2 хавирга уушгины талыг нь авхуулсан, мөн элэгний хатууралтай биеийн байдал муу, би хоригдож байх хугацаанд маш их зүйл ойлгож харамсаж байна. ...Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Иймд хаалттай хорих ангийн дэглэмийг нээлттэй хорих анги болгож миний хэргийг дахин анхаарч өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/415 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, *******.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/415 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ