2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/02799

 

 

 

 

 

 

 

 

2026 02 25

191/ШШ2026/02799

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** хаягт байрлах ******* ХК /рд: *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***  хаягт байрлах, ******* *******, ******* ******* ******* *******-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 351,593,001 төгрөг, алданги 175,796,500 төгрөг нийт 527,389,501 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч ******* *******, ******* ******* ******* *******-нд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 351,593,001 төгрөг, алданги 175,796,500 төгрөг нийт 527,389,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 1-р хорооллоос Орбит чиглэлийн цэвэр усны шугам, өргөлтийн насосын станц, усан сан байгуулах Барилга, хот *******ын *******наас зарласан төслийн тендерт шалгарч, 2005 оны 12 дугаар сарын 28-ны 01/06 тоот гэрээ, 2006 оны 12-р сарын 06-ны өдрийн 06/109 тоот гэрээний үндсэн дээр тус тус І, ІІ дугаар ээлжийн ажлыг хийж гүйцэтгэн техникийн комисст хүлээлгэн өгсөн. Уг төслийн хүрээнд ******* ХК нь 1-р хорооллын 32-р байрны хажуу худгаас хотын ус хангамжийн D=600мм-ийн ВК-1 худгаас эхлэн, Орбит чиглэлд нийт 5.8 км урттай D=600мм-ийн цэвэр усны дамжуулах шугам болон 100 м3-ын багтаамжтай өргөлтийн насос станцыг батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч уг ажил нь олон жил хэрэглэгчгүй, ашиглалтгүй, үйл ажиллагаа эхлээгүйн улмаас 2011 онд өргөлтийн насос станц, цахилгааны дэд станц, дэд өртөөний барилгууд үерт автаж, мөн Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Уулзвар төслийн хүрээнд баруун аймаг руу явдаг авто замыг өргөтгөхөд цэвэр усны шугамын хяналтын худаг замын голд орсон, зам доогуур хуванцар яндан гэмтсэн зэрэг зөрчлүүд илэрсэн. Баруун замын өргөтгөлийн хийсэн компаниуд угсарсан шугам хоолой, худаг зэргийг эвдсэн байсан. БХБЯ-аас албан бичиг ирүүлж Барилгын хөгжлийн төвтэй 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 06/09 тоот нэмэлт гэрээг байгуулсан. ******* ХК нь ашиглагч тал болох УСУГ-аас БХБЯ-нд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1953 тоот албан хүсэлтийн хавсралтад тусгагдсан усан хангамжийн тоног төхөөрөмжийн нэмэлт засвар шинэчлэлтийн ажлыг БХБЯ-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/2985 тоот албан бичгийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын тоо хэмжээ, төсөвт өртгийг зохих журмын дагуу Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэж хянуулан батлуулж ******* *******, ******* ******* ******* *******анд хүргүүлсэн боловч одоог хүртэл санхүүжилтээ авч чадаагүй байна. Мөн манай компанийн нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын талаар МУ-ын Ерөнхий Аудиторын 2023 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн А/95 тушаалын хавсралтад гэрээт ажлыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаанд үүссэн зайлшгүй шаардлагатай нэмэлт ажил гүйцэтгэснээс шалтгаалж төсөвт өртөг нэмэгдсэн үнийн дүн 351,593,001 төгрөг, алданги 175,796,500 төгрөг нийт 527,389,501 төгрөгийг хариуцагч ******* *******, ******* ******* ******* *******наас гаргуулна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01300 дугаар шийдвэрээр Барилга хот *******ын *******наас 175,483,268 төгрөгийг гаргуулж авсан гэв.

 

2.Хариуцагч ******* *******, ******* ******* ******* ******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2006 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн 1-р хороолол Орбит чиглэлийн цэвэр усны шугамын 1, 2-р ээлжийн ******* угсралтын ажил Улаанбаатар, Сонгинохайрхан төсөл арга хэмжээний хүрээнд 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06, 2006 оны 12-р сарын 06-ны өдрийн 06/109 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулж гэрээний үүргийг гэрээнд заасан хугацааны дотор бүрэн гүйцэтгүүлж, үр дүнг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх хугацаанд шугам хоолой, үерийн ус болон авто зам өргөтгөл шинэчлэлийн нөлөөллөөс үүдэн засвар шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарсан байна. Энэ нөхцөл байдалтай уялдуулан гүйцэтгэгч байгууллага Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-тай гэрээ байгуулж, тус нэмэлт ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү нэмэлт ажлын гэрээг тус *******ны архиваас шүүн үзэхэд уг гэрээ байхгүй байгаа нь хариуцагчийн энэхүү гэрээний оролцогч биш болохыг илтгэж байна. Мөн түүнчлэн тус *******ны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/5246 дугаар албан бичигт дурдсанаар "нэмэлт ажил болох 105,400,000 төгрөгийг Монгол Улсын 2022 болон 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгуулахаар Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн *******анд хуулийн хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй. Дээрх нэмэлт ажлын төсвийг магадлалаар хянуулах тухай танай 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 252 тоот хүсэлтийн дагуу Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т хүргүүлснээр 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1789/2022 дугаар магадлалын дүгнэлтээр 351,6 сая төгрөгөөр баталгаажигдсан бөгөөд Монгол Улсын 2023 онд төсвийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэнээс хойш холбогдох материал ирсэн тул 2024 оны төвийн төсөлд уг саналыг хүргүүлэх болно" гэжээ. Энэ бичгийн агуулга болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд гүйцэтгэгч нь тухайн нэмэлт ажлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэсэн, уг ажлын гүйцэтгэл нь 105,4 сая төгрөг байсан нь гэдэг нь нотлогдож байна. Мөн дээр дурдсан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1789/2022 дугаар магадлалын дүгнэлтийг гаргахдаа "Барилгын төсөв зохиох дүрэм шинэчлэн батлах тухай" Барилга, хот *******ын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын 2-т "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12*/2020/- ийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, ******* угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, *******, хот *******ын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтыг хэвээр мөрдөж ажилласугай." гэж, "Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" Барилга, хот *******ын сайдын 219 оны 217 дугаар тушаалын 3-т "Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ******* байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, ******* угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, *******, хот *******ын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөж ажилсугай гэж тус тус заасныг зөрчсөн нь Иргэн хуулийн 345.4-т "Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй" гэж заасан үндэслэлийг бүрдүүлж байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 105,400,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 дугаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын I хороолол-Орбитын чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д байгуулсан гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Техникийн комиссын акт, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын I хороолол-Орбитын чиглэлийн цэвэр, бохир усны гол магистраль, насосны станц, усан сангийн II ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д байгуулсан гэрээ, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 317 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1953 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын *******ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн10/2985 тоот албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1789/2022 тоот Барилга, хот *******ын ******* Барилгын хөгжлийн төв Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, нэмэлт ажлын төсөв, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны гүйцэтгэлийн тайлан, Барилга, хот *******ын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 тоот тушаал, Улаанбаатарын хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12/3153 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 218 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 270 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 45 тоот албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2015/653 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, Улаанбаатарын хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/779 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын *******ны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/3569 тоот албан бичиг, Улаанбаатарын хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/258 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 268 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын *******ны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/5246 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 310 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын *******ны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/5604 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 тоот албан бичиг, Улаанбаатарын хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/3232 тоот албан бичиг зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар Монгол Улсын *******, хот *******ын сайдын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/2347 тоот албан бичиг түүний хавсралт, Монгол Улсын хот *******, *******, ******* ******* сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/12 тоот албан бичиг түний хавсралт, Монгол Улсын хот *******, *******, ******* ******* сайдын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1382 тоот албан бичиг түүний хавсралт, Монгол Улсын хот *******, *******, ******* ******* *******ны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07/1883 тоот албан бичиг, Барилгын төсөл зохиох дүрэм, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* *******, ******* ******* ******* *******-нд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 351,593,001 төгрөг, алданги 175,796,500 төгрөг нийт 527,389,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Ашиглагч тал болох УСУГ-аас БХБЯ-нд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1953 тоот албан хүсэлтийн хавсралтад тусгагдсан усан хангамжийн тоног төхөөрөмжийн нэмэлт засвар шинэчлэлтийн ажлыг БХБЯ-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/2985 тоот албан бичгийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн боловч одоог хүртэл санхүүжилтээ авч чадаагүй. Нэмэлт засвар шинэчлэлтийн ажлын зардал, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч ******* *******, ******* ******* ******* ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: тус *******ны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/5246 дугаар албан бичигт дурдсанаар "нэмэлт ажил болох 105,400,000 төгрөгийг Монгол Улсын 2022 болон 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгуулахаар Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн *******анд хуулийн хүргүүлсэн. Нэмэлт ажлын гэрээ огт хийгдээгүй тул гарсан бодит зардал 105,400,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 дугаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын I хороолол-Орбитын чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д байгуулсан гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Техникийн комиссын акт, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын I хороолол-Орбитын чиглэлийн цэвэр, бохир усны гол магистраль, насосны станц, усан сангийн II ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д байгуулсан гэрээ, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 317 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1953 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын *******ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн10/2985 тоот албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1789/2022 тоот Барилга, хот *******ын ******* Барилгын хөгжлийн төв Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, нэмэлт ажлын төсөв, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны гүйцэтгэлийн тайлан, Барилга, хот *******ын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 тоот тушаал, Улаанбаатарын хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12/3153 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 218 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 270 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 45 тоот албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2015/653 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, Улаанбаатарын хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/779 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын *******ны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/3569 тоот албан бичиг, Улаанбаатарын хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/258 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 268 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын *******ны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/5246 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 310 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын *******ны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/5604 тоот албан бичиг, ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 тоот албан бичиг, Улаанбаатарын хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/3232 тоот албан бичиг, Монгол Улсын *******, хот *******ын сайдын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/2347 тоот албан бичиг түүний хавсралт, Монгол Улсын хот *******, *******, ******* ******* сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/12 тоот албан бичиг түний хавсралт, Монгол Улсын хот *******, *******, ******* ******* сайдын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1382 тоот албан бичиг түүний хавсралт, Монгол Улсын хот *******, *******, ******* ******* *******ны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07/1883 тоот албан бичиг, Барилгын төсөл зохиох дүрэм, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Талуудын хо*******д Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын 1-р хорооллоос Орбит чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д төсөл арга хэмжээний хүрээнд 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06, 2006 оны 12-р сарын 06-ны өдрийн 06/109 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр ******* ХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 1-р хорооллоос Орбит чиглэлийн цэвэр усны шугам, өргөлтийн насосын станц, усан сан байгуулах Барилга, хот *******ын *******наас зарласан төслийн тендерт шалгарч, Инженерийн хийцтэй *******, байгууламж барих, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах /цаашид барилгын үйлдвэрлэл" гэх/ -тай холбогдон захиалагч, гүйцэтгэгчийн хо*******д үүсэх харилцааг зохицуулна.1.2. Энэхүү гэрээг Сангийн *******ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тендерийн хорооны даргын 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөмжийг үндэслэн Барилга.нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /цаашид Захиалагч гэх/, *******, Байгууламж, Сан" компаниудын түншлэл/ цаашид" гүйцэтгэгч' гэх/-ийнхо*******д байгуулав.1.3. Энэхүү гэрээ нь барилгын үйлдвэрлэлийн төсөвт өртөг, чанар, ашиглалтад оруулах хугацаа, хүч чадлыг эцэслэн тохирох үндэслэл болно. 1.4 Энэхүү гэрээг I хороолол-Орбитийн чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн фбЗО мм-ийн 3.8 км шугам угсрах болон холболтын худгууд, худгуудын цахилгааны ажлуудыг 2005 оны 12дугаар сарын 28-ны өдөр эхэлж 2006 оны 11 дүгээр сарын 01-ний дотор дуусгаж ашиглалтад оруулахаар байгуулав. 1.5. Гэрээт ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 1.379.0 сая төгрөгт багтаан гүйцэтгэхээр тохиролцов. Санхүүжилтийг 2005 онд 350.597.500 төгрөг, 2006 онд 1.028.402.500 төгрөгөөр гүйцэтгэнэ. Захиалагчийн техник хяналтын зардал- 22.076.556 сая төгрөг, магадлашгүй ажлын зардал 26.221.305 сая төгрөг, нормчлолын сан 2.018.949 сая төгрөг байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хавтаст хэргийн 200-203 тал/

 

8.Нэхэмжлэгч ******* ХК нь 2005 оны 12 дугаар сарын 28-ны 01/06 тоот гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот гэрээний үндсэн дээр тус тус І, ІІ дугаар ээлжийн ажлыг хийж гүйцэтгэн техникийн комисст хүлээлгэн өгсөн. Уг төслийн хүрээнд ******* ХК нь 1-р хорооллын 32-р байрны хажуу худгаас хотын ус хангамжийн D=600мм-ийн ВК-1 худгаас эхлэн, Орбит чиглэлд нийт 5.8 км урттай D=600мм-ийн цэвэр усны дамжуулах шугам болон 100 м3-ын багтаамжтай өргөлтийн насос станцыг батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэсэн байжээ.

 

9.Гүйцэтгэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд Уг ажил нь олон жил хэрэглэгчгүй, ашиглалтгүй, үйл ажиллагаа эхлээгүйн улмаас 2011 онд өргөлтийн насос станц, цахилгааны дэд станц, дэд өртөөний барилгууд үерт автаж, мөн Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Уулзвар төслийн хүрээнд баруун аймаг руу явдаг авто замыг өргөтгөхөд цэвэр усны шугамын хяналтын худаг замын голд орсон, зам доогуур хуванцар яндан гэмтсэн зэрэг зөрчлүүд илэрсэн. Баруун замын өргөтлийн хийсэн компаниуд угсарсан шугам хоолой, худаг зэргийг эвдсэн байсан гэж тайлбарлав.

 

10.Хариуцагч ******* *******, ******* ******* ******* ******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд Нэмэлт ажлын гэрээ огт хийгдээгүй тул гарсан бодит зардал 105,400,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэтгэлцэж байна.

 

11.Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1789/2022 дугаартай Барилга байгууламжийн төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд 1-р хорооллоос Орбит чиглэлийн цэвэр усны шугамын засварын ажлын төсөвт зориулж, цэвэр усны шугамын урт ф630мм-ф800мм трасын урттай 5,835м хүчин чадалтай, БХБЯ захиалагч, эх үүсвэр улсын төсвийн хөрөнгөөр, Төсөв боловсруулах үндэслэлээ БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/4305 тоот албан бичиг гэж тодорхойлж, Сонгинохайрхан дүүрэг 1-р хороолол- Орбитын цэвэр усны шугамын засварын ажил: ф630мм хуванцар яндан-12м, ган футляр яндан ф630мм-36м, ф800мм-18м төсөвт өртөг 70,100,382 төгрөг, Худгийн ажил 2,4м х3,2х3м 36,001,282 төрөг, Огтолгоо авах нэмэлт худгийн ажил 52,011,442 төгрөг, Носос станцын туршилт, тохируулга 18,611,790 төгрөг, шугам угаах ажил 147,190,024 төгрөг, Зам талбай сэргээх 27,678,081 төгрөг, гадна ус хангамж 323,914,920 төгрөг, гадна тохижилт, зам талбай 27,678,081 төгрөг нийт төсөвт өртөг 351,593,001 төгрөг, БХБЯ-ны Төрийн нарийн биягийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/4305 тоот албан бичигт, уг төсөл арга хэмжээг БХБЯ, ******* ХХК нь 2006 онд гэрээ байгуулсан. Дээрх ажлыг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх хугацаанд шугам хоолой, үерийн ус болон авто замын өргөтгөлийн ажлаас үүдэн засвар шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарсан бөгөөд гүйцэтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөр нэмэлт засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн болно. Хөрөнгө оруулалтын төсвийн тооцоолол: /Шинэчилсэн цалингийн тарифаар/ Эксперт нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороолол-Орбитын цэвэр усны шугамын засвар-ын ажлын төсвийн тооцооллыг: Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм /БНбД 81-94-12/, Барилга, хот *******ын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалаар батлагдсан Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрэм /БХБД 81-95-12/20, Төсөв: Эксперт нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороолол-Орбитын цэвэр усны шугамын засвар-ын ажлын төсөвт өртгийг 351,593,001 төгрөгөөр хянасан байна гэжээ. /хавтаст хэргийн 223-225 тал/

 

12.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4.Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан.

 

13.Хариуцагч ******* *******, ******* ******* ******* ******* Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1789/2022 дугаар магадлалын дүгнэлтийг гаргахдаа "Барилгын төсөв зохиох дүрэм шинэчлэн батлах тухай" Барилга, хот *******ын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын 2-т "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12*/2020/- ийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, ******* угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, *******, хот *******ын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтыг хэвээр мөрдөж ажилласугай." гэж, "Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" Барилга, хот *******ын сайдын 219 оны 217 дугаар тушаалын 3-т "Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ******* байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, ******* угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, *******, хот *******ын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөж ажилсугай гэж тус тус заасныг зөрчсөн бөгөөд нэмэлт ажлын гэрээ хийгдээгүй гэж маргаж байх ба нэхэмжлэгч Нэмэлт ажлын гэрээ хийгдээгүй тухайд зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцэв.

 

14.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2.Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

 

15.Хариуцагч ******* *******, ******* ******* ******* ******* нь гүйцэтгэгч талаас гаргасан бодит зардал 105,400,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

16.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан бөгөөд талуудын хо*******д 1-р хорооллоос Орбит чиглэлийн цэвэр усны шугамын засварын ажлын нэмэлт гэрээ байгуулагдаагүй байх тул хариуцагчаас алдангид 175,796,500 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй.

 

17.Хариуцагч ******* *******, ******* ******* ******* *******-наас 105,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 421,989,601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

18.Нэхэмжлэгч ******* ХК нь нэмэлт ажил гүйцэтгэснээс шалтгаалж төсөвт өртөг нэмэлт ажил гүйцэтгэснээс шалтгаалж төсөвт өртөг 351,593,001 төгрөгөөр нэмэгдсэн зарцуулалтын талаарх нотлох баримтаа ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

19.Нэхэмжлэгч ******* ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,952,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 684,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.4, 232 хэсэгт зааснаар хариуцагч ******* *******, ******* ******* ******* *******-наас 105,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 421,989,601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,952,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******, ******* ******* ******* *******-наас улсын тэмдэгтийн хураамжид 684,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ