| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2026/00021/И |
| Дугаар | 306/ШШ2026/00069 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 306/ШШ2026/00069
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: ....................банк ХК
Хариуцагч: *******
Хариуцагч:*******
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 14,223,165.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ................ банк ХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 14,223,165.77 төгрөг гаргуулна гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч ..............банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч *******, ******* нар харилцан тохиролцож, хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 14,223,165.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 11 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэрх хугацаанд сар бүрийн 26-ний өдөр 1,293,015.07 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 14,223,165.77 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгч ..............банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч *******, ******* нар харилцан тохиролцож, хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 14,223,165.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 11 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэрх хугацаанд сар бүрийн 26-ний өдөр 1,293,015.07 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,066 тал хувь болох 114,533 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 114,533 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 114,533 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ................банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..............банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч *******, ******* нар харилцан тохиролцож, хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 14,223,165.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 11 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэрх хугацаанд сар бүрийн 26-ний өдөр 1,293,015.07 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь зөвшөөрч, талууд тохиролцож, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,066 тал хувь болох 114,533 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 114,533 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 114,533 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .............банк ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ