| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/10560/И |
| Дугаар | 191/ШШ2026/02985 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/02985
| 2026 03 02 | 191/ШШ2026/02985 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *** хаягт байрлах, ******* ******* ХК /рд:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, М.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х.,
Гэрч О., Г., Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ******* ХК холбогдуулан Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Б.*******тэй байгуулсан М/2022/0725 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 8.4, 8.4.12, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журмын 7 дугаар зүйлийн 7.1, 8.1, хөдөлмөрийн гэрээний 3.1.16, 4.5, 4.5.12 дахь заалтыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан бөгөөд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан байх бөгөөд миний бие дээрх зөрчлийг гаргаагүй. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн сахилгын хариуцлага, сахилгын зөрчил гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал бөгөөд сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тиймээс тушаалын тушаах хэсэгт заасан дээрх зөрчлүүдийн хувьд гомдол гаргагч миний бие гаргаагүй, мөн сахилгын зөрчил биш. Тус байгууллагын ажилтныг төлөөлсөн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлд 2015 оноос хойш менежерээр ажиллаж байгаад 2024 оноос хойш тэргүүлэгчээр ажиллаж байгаа. Тус албан тушаалыг эрхлэх хугацаандаа удирдлагад ажилтныг төлөөлж байнгын ажлын шаардлага хүргүүлдэг тул тус байдал энэхүү тушаал гарахад нөлөөлсөн хэмээн хардаж байна. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой.
2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр оройн ээлжид гарахаасаа өмнө бамбайн өвчинд тан уусан. Энэ танг жилийн өмнөөс ууж байгаа өмнө нь эмчид хэлж байсан.
Г. дарга дарамт үзүүлж энэ өргөдлийн санааг хэлж бичүүлсэн. Ийм олон жил ажилласан хүнийг халчихгүй байх гэж хэлээд байсан.
Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 126,575,152 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь ******* ******* ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтэст Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалд ажилладаг байсан ба Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилд гарч байсан нийт ажилчдаас согтууруулах ундааны сорил авч үүргийн чиглэлийн дагуу алкохал тандагчаар үзлэг хийхэд анхны сорилоор согтуурлын эерэг дохио дуугарсан. Дараа нь Цагдаагийн байгууллагын драгераар согтуурлын зэргийг тодорхойлоход согтуурлын зэрэг илэрсэн байсан. ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-т "Ажилтан хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл ахуйн заавар горим болон бусад холбогдох баримт бичгийг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй" гэж, 8.4-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна" гэж, 8.4.12-т "ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, архидалт, мансууралд бусдыг уруу татсан, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг биедээ авч явах, ажлын байранд нэвтрүүлсэн, хадгалсан, хэрэглэсэн ашигласан" гэж заасан. Мөн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журмын 7.1-д "Компанийн нийт ажилтнууд болон зочид, төлөөлөгчид, гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилтан ажлын байр, амрах хотхонд байрлах, тээврийн хэрэгслээр зорчих үедээ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хатуу хориглоно" гэж заасан. Түүнчлэн Б.*******тэй байгуулсан М/2022/0725 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т "Дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно", 4.5.12-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, архидалт, мансууралд бусдыг уруу татсан, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг биедээ авч явах, ажлын байранд нэвтрүүлсэн, хадгалсан, хэрэглэсэн, ашигласан" гэж заасан. Б.******* нь компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь өөрийнх нь болон холбогдох бусад ажилтнуудын гаргасан тайлбар, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн багажаар согтуурлын зэрэг илэрсэн нь тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно", 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар тушаалаар Б.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар Иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ******* ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 тоот захирлын тушаал, ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Т-25/17 тоот тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25/79 тоот шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-05/2358 тоот албан бичиг, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5 тоот тушаал, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчийн үнэмлэх, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* ******* ХК-ийн хамтын гэрээ, 2020, 2023, 2025 оны хамтын гэрээ зэргийг,
Хариуцагч нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 тоот захирлын тушаал, ******* ******* ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/1363 тоот захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээний 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн гэрээний 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн гэрээний 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолт, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, Хөдөлмөрийн дотоод журам, 2025 оны 06 сарын 22-ны өдрийн согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, ******* ******* ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 03/158 тоот албан бичиг, Ажилтны сахилгын зөрчлийн хуудас, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №М/2022/0725 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 тоот дотоод албан бичиг, Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан бүртгэл, мэдэгдлийн хуудас, мэдээлэл өгөх хуудас, эмчийн үзлэг бүртгэл, 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б.*******ийн гараар бичсэн тайлбар, 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн О.гийн гараар бичсэн тайлбар, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн О.гийн гараар бичсэн өргөдөл, ******* ******* ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/29 тоот тушаал, Сургалтын бүртгэлийн хуудас, Ажлын байрны өдөр тутмын зааварчилгын хуудас, ******* ******* ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/154 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 44и/31 тоот албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЭТТ-2025/30 тоот Кемп түрээс болон катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.
Хариуцагч талын хүсэлтээр гаргасан хүсэлтээр шүүх үзлэг хийх ажиллагааг явуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХК холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 126,575,152 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Амрах байр нь уурхайн бүсэд хамаарахгүй. Уурхайн бүс гэдэгт ашигт малтмал олборлох талбайг нэрлэдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тан уусан тул дээрх тушаал үндэслэлгүй гэж тайлбарлав.
5.Хариуцагч ******* ******* ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Alcotest pro маркийн согтуурал хэмжих багажаар шалгахад Б.******* нь 0,51 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон тул Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар тушаал үндэслэлтэй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар ******* ******* ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 тоот захирлын тушаал, ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Т-25/17 тоот тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25/79 тоот шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-05/2358 тоот албан бичиг, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5 тоот тушаал, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчийн үнэмлэх, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* ******* ХК-ийн хамтын гэрээ, 2020, 2023, 2025 оны хамтын гэрээ, ******* ******* ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 тоот захирлын тушаал, ******* ******* ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/1363 тоот захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээний 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн гэрээний 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн гэрээний 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолт, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, Хөдөлмөрийн дотоод журам, 2025 оны 06 сарын 22-ны өдрийн согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, ******* ******* ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 03/158 тоот албан бичиг, Ажилтны сахилгын зөрчлийн хуудас, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №М/2022/0725 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 тоот дотоод албан бичиг, Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан бүртгэл, мэдэгдлийн хуудас, мэдээлэл өгөх хуудас, эмчийн үзлэг бүртгэл, 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б.*******ийн гараар бичсэн тайлбар, 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн О.гийн гараар бичсэн тайлбар, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн .гийн гараар бичсэн өргөдөл, ******* ******* ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/29 тоот тушаал, Сургалтын бүртгэлийн хуудас, Ажлын байрны өдөр тутмын зааварчилгын хуудас, ******* ******* ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/154 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 44и/31 тоот албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЭТТ-2025/30 тоот Кемп түрээс болон катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Б.*******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоож буй бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Ажил олгогч ******* ******* ХК нь ажилтан Б.*******тэй 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ******* ******* ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтэст Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалд ажиллуулж байжээ.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заажээ.
9.Нэхэмжлэгч Б.******* нь ажил олгогч ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухай тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардан авсан байх ба шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.
11.Ажил олгогч ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.1.Хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл ахуйн заавар горим болон бусад холбогдох баримт бичгийг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах" гэж, 8.4-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна" гэж, 8.4.12-т "ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, архидалт, мансууралд бусдыг уруу татсан, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг биедээ авч явах, ажлын байранд нэвтрүүлсэн, хадгалсан, хэрэглэсэн ашигласан" гэж заасан байна. /хавтаст хэргийн 37-53 тал/
12.Ажилтан Б.******* нь ажил олгогч ******* ******* ХК-тай байгуулсан М/2022/0725 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.12-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, архидалт, мансууралд бусдыг уруу татсан, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг биедээ авч явах, ажлын байранд нэвтрүүлсэн, хадгалсан, хэрэглэсэн, ашигласан" бол мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т "Дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно" гэж харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 150-155 тал/
13.Нэхэмжлэгч Б.******* нь Амрах байр нь уурхайн бүсэд хамаарахгүй. Уурхайн бүс гэдэгт ашигт малтмал олборлох талбайг нэрлэдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тан уусан тул дээрх тушаал үндэслэлгүй ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж тайлбарлав.
14.Ажил олгогч ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 1.5.Төв оффис, уурхайн бүс,хотхон, амрах байр, салбар төлөөлөгчийн газрын байр, агуулах, спорт заал, компанийн нэр дээр бүртгэлтэй болон гэрээт тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, компанид хамаарал бүхий бусад газрыг ажлын байранд тооцно гэжээ. Иймд нэхэмжлэгч Б.*******ийн амрах байр нь уурхайн бүсэд хамаарахгүй гэх тайлбар няцаагдаж байна.
15.Хариуцагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х. нар нь ажилтан Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Alcotest pro маркийн согтуурал хэмжих багажаар шалгахад Б.******* нь 0,51 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон тул Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар тушаал үндэслэлтэй гэж маргаж мэтгэлцэж байна.
16.Гэрч О. шүүх хуралдаанд ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл бичсэн гадны ямар нэгэн дарамт шахалтгүй өөрөө бичсэн гэж мэдүүлж байна. Уг өргөдөлд Ээжийгээ хоёр нүд нь хараагүй болж байгаа тухай эмчээс нь сонсоод сэтгэл санаагаар унаж 50 грамм орчим вино уусан гэжээ. /хавтаст хэргийн 173 тал/
17.Ажилтан Б.******* ******* ******* ХК-ийн ЭНТЦ-ын удирдлагад 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан тайлбартаа Б.******* миний бие мэргэжилтэн, гаалийн бүртгэлийн ажилтай. 2014 онд анх ажилд орсон. 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр О.тай зураг будаж дуусгаад 4 цагийн үед усанд орчхоод О.гийн өрөөнд ортол ээж дахиад хагалгаанд орсон ганцаараа үлдэх нь гэж уйлаад сэтгэл санааны хямралд орчихсон, ширээн дээр цаасан аяганы тал виног чи уучих гэхэд нь гайгүй биз, найздаа нэмээд яах вэ гээд уучихсан гэж бичсэн байх ба шүүх хуралдааны үед Г., Ц.Баярбат нар өргөдлийг сүрдүүлж, мөн олон жил ажилласан болохоор ажлаас халахгүй байлгүй дээ гэж хууран мэхлэх замаар тайлбар бичүүлсэн гэх боловч баримтаар нотолж чадахгүй байна. /хавтаст хэргийн 168 тал/
18.Ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилд гарч байсан ажилчдаас автобусаар ажлын байр луу явж байх үед зарим хүмүүсээс согтууруулах ундааны зүйл үнэртээд байна гэх мэдээллийн дагуу согтуурлын зэрэг тогтоох сорилыг тандагч багажаар 3 удаа шалгасан болох нь тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үзлэг хийсэн ...Флаш дискт нийт 3 ширхэг бичлэг байв. 1 дэх бичлэгийн нэр *******ээс алкохол тандсан бичлэг 1, 2 дахь бичлэгийн нэр Б.*******ээс алкохол тандсан бичлэг 2, 3 дахь бичлэгийн нэр Цагдаагийн драгераар *******ийн шалгасан бичлэг гэсэн байв. 1-р бичлэгт нийт 10 секундийн дүрс бүхий бичлэгт За энэ 2 зөрөхийн бол гуравдахын авах ёстой. За гуравдахын авъя ... гэж нэг хүн хэлээд Б.******* нь тандалтын багаж руу үлээхээс өмнө цэнхэр, үлээсний дараа улаан болж дугарав. 2-р бичлэгт нийт 13 секундийн дүрс бүхий бичлэгт Тандагчаар эерэг гараад дараа нь 2 дахь сорил авах ёстой, 2 дахь сорил гараад энэ 2 зөрөх юм бол 3 дахь удаагаа авах ёстой. Одоо 3 дахь сорил гэж нэг хүн хэлээд Б.******* нь тандалтын багаж руу үлээхээс өмнө цэнхэр, үлээсний дараа улаан болж дугарав. 3-р бичлэгт Б.******* нь багаж руу үлээж байгаа дүрс бүхий нийт 11 секундийн бичлэгт тус багажид ямар нэгэн тоо, хэмжээ харагдсангүй, бичлэг дууссан гэх тэмдэглэл, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл өгсний дагуу цагдаагийн ажилтан Alcotest pro маркийн согтуурал хэмжих багаж /драгер/-аар шалгахад Б.******* нь 0,51, О. 0,49 хувийн согтолт илэрсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, гэрэл зураг зэргээр тогтоогдсон байх ба Цагдаагийн газрын ашиглаж буй Alcotest pro маркийн согтуурал хэмжих багаж /драгер/ нь Хэмжил зүйн газраас баталгаажуулалт хийгдсэн эсэхийг ажил олгогч шалгах үүрэг хүлээхгүй. /хавтаст хэргийн 142, 186-188 тал/
19.Нэхэмжлэгч тал Цагдаагийн газрын ашиглаж буй Alcotest pro маркийн согтуурал хэмжих багаж /драгер/ нь Хэмжил зүйн газраас баталгаажуулалт хийгдсэн эсэх талаар өөрөө гомдол гаргаж шалгуулах эрх нь нээлттэй байна.
20.Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49и/31 тоот албан бичгээр Тус сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байна ******* нэгдсэн терминал цогцолборын Гаалийн хяналтын бүсэд Гаалийн бүрдүүлэлт хариуцсан 2 ажилтныг Alcotest pro маркийн согтуурал хэмжих багажаар шалгахад Б.******* нь 0,51, О. 0,49 хувийн согтолттой байсан болно гэжээ. /хавтаст хэргийн 216 тал/
21.Нэхэмжлэгч Б.******* нь тус байгууллагын ажилтныг төлөөлсөн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлд 2015 оноос хойш менежерээр ажиллаж байгаад 2024 оноос хойш тэргүүлэгчээр ажиллаж байгаа. Тус албан тушаалыг эрхлэх хугацаандаа удирдлагад ажилтныг төлөөлж байнгын ажлын шаардлага хүргүүлдэг тул энэхүү тушаал гарахад нөлөөлсөн хэмээн мэтгэлцэж байгаа боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
22.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч О., Г., Ц. нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд ажил олгогч ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 8.4, 8.4.12, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 7.1, 8.1, Б.*******тэй байгуулсан М/2022/0725 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.1.16, 4.5, 4.5.12 дахь заалтыг үндэслэн Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн Б.******* нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай гэж шийдвэрлэсэн энэ тушаал үндэслэл бүхий байх ба ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон гэж дүгнэлээ. /хавтаст хэргийн 22 тал/
23.Хариуцагч ******* ******* ХК холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 126,575,152 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
24.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт сарын дунджаар сард 15,102,724 төгрөг:21,5=өдөрт 702,452 төгрөг х 170 өдөр/ нийт 119,416,840 төгрөг шаардах эрхтэй байсан боловч 7,158,312 төгрөг илүү нэхэмжилсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ХК холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 126,575,152 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ