2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/03010

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 02 191/ШШ2026/03010

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: *** хаягт байрлах ******* банк ХК /рд:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /рд: *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,134,185 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК хариуцагч Э.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 16,831,610 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр MN100030003095031120 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 17,744,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээл авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 2,129,970 төгрөг, үндсэн хүүнд 864,829 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,207 төлсөн. Зээлдэгч Э.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2025 оны 02 дугаар сараас хойш үүргээ зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээл 15,614,030 төгрөг, зээлийн хүү 2,454,194 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,961 төгрөг, нийт 18,134,185 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Э.******* ******* банк ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 18,134,185 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,484,185 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,134,185 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр MN100030003095031120 тоот зээлийн гэрээ байгуулж 17,744,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 1,850,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,484,185 төгрөг, нийт 18,134,185 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******тэй эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,134,185 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 18,134,185 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 1,850,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,484,185 төгрөг, нийт 18,134,185 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,621 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 124,310.5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124,310.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ