Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Э.Халиун,

            Шүүгдэгч Г.Цнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Боржигон овогт Гомбодоржийн Цт холбогдох эрүүгийн 1809007970267 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шөний 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1а байрны 6 дугаар орцны подвальд хохирогч Э.Амарсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруунд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Цшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Амарсайханы мэдүүлэг /хх-7, 43/, гэрч Г.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2362 дугаартай дүгнэлт /хх-13-15/, хохирогч Э.Амарсайхан, шүүгдэгч Г.Цнараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-49, 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-33-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь шүүгдэгч Г.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шөний 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1а байрны 6 дугаар орцны подвальд хохирогч Э.Амарсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруунд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохоо 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...Амарсайханы орон дээр би согтуу гуталтайгаа унтсан байсан. Амарсайхан миний миний толгой руу гутал шидсэн, би босч ирээд маргалдсан, Амраа ширээн дээрээс хутга авахаар нь гарнаас нь салгах явцдаа нуруунд нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-42/, хохирогч Э.Амарсайхан 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэхдээ “...Цбид хоёр маргалдсан, Цхаалгаар гараад явсны дараа Тамираа “чамайг хутгалсан байна” гэхээр нь үзсэн чинь нуруунаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-7/, гэрч Г.Ганганцэцэгийн “...хутга барьсан залуу хутгаа бариад гарсан, намайг харахад Амарсайханы нуруунаас цус гарч байсан...” гэх, гэрч Б.Буянарвижихын “...Цогоо хутгыг булааж аваад хатгасан байх, нэг харсан чинь Амраагийн нуруунаас цус гарч байсан...” гэх /хх-9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-13-15/ хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлт “...Э.Амарсайханы биед нуруунд хутгалагдсан шарх тогтоогдлоо, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-22/, хохирогч Э.Амарсайхан, шүүгдэгч Г.Цнараас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан санал /хх-49-50/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх

үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Цт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч Г.Цын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Цт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...240 цаг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст баримт бичгийн түгээлтийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Цнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Цнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Гомбодоржийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цыг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Цнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Цнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР