| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2026/01055/И |
| Дугаар | 191/ШШ2026/01890 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/01890
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 191/ШШ2026/01890 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ......... дүүрэг, ..... хороо .......... давхарт оршин байрлах Т ББСБ ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
О.С /РД:..........-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Т ББСБ ХХК нь О ы С /РД:..........-тай харилцан тохиролцож бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурван талын гэрээ байгуулан Iphone 15 promax 256GB3 маркийн гар утсыг олгосон болно. Гэвч хариуцагч О.С нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул /Улаанбаатар хот, ....... дүүрэг, .... хороо, ...... тоот/ хаягаар харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тогтоосон Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №197/ШЗ2025/29629 тоот захирамж гарсан.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн уг этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү. ... гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, О.С тай байгуулсан 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ......дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь, баталгаат засварын хуудас/-ний хуулбар, Т ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШЗ2025/29629 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 2-10/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.С ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д өөс өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.
7. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
8. О.С нь Т ББСБ ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ-ний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 5,970,171.6 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШЗ2025/29629 дугаартай захирамжаар хариуцагч ...... дүүрэг, ..... дүгээр хэсэг, ..... дугаар гудамж, ...... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
10. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
11. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.С ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар О ы С /РД:..........-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.С ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.С ийн оршин суугаа хаягийг олж тогтоон Т ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д утас: .........../-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН