| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2026/01049/И |
| Дугаар | 191/ШШ2026/01895 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/01895
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 191/ШШ2026/01895 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ...... дүүрэг, ......... хороо, ................. хаягт оршин байрлах Г ХК /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,
Э.Д /РД:................-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Э.Д нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Г тай ............. тоот зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 1 удаа сар бүрийн 20-ны өдөр буцаан төлөх үүрэг хүлээн авсан.
Зээлдэгч Э.Д нь............ тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй хуваарьт хугацааг хэтрүүлэн банкийг хохироож байна. Банкны зүгээс түүний банканд зээл хүсэхдээ мэдүүлсэн хаяг болох Сүхбаатар дүүрэг, ....... хороо, ......... хороолол, ........ гудамж, ..........р байр, ........ тоот дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тодорхойлсноор шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох э.Д ийг оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. ... гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШЗ2025/82046 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, э.Д тэй байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ29045209490 дугаартай Зээлийн гэрээ /хавсралтаар эргэн төлөлтийн график, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт/-ний хуулбар, э.Д ий иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл хүсэгчийн анкетууд, Г анд гаргасан хүсэлтүүд /хх 2-20/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч Г ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох э.Д ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.б ас өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.
7. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
8. Э.Д нь Г ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,642,563.72 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШЗ2025/82046 дугаартай захирамжаар хариуцагч Сүхбаатар дүүрэг, .......... хороо, ......... хороолол, .............. гудамж, .......... байр, ........ тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
10. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
11. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох э.Д ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар З овогт э.д /РД:................-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар э.Д ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох э.Д ий оршин суугаа хаягийг олж тогтоон Г ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Ө.Б утас: ......../-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН